Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 5 of 5
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    КОВИД- 19 ба хатуу хог хаягдлын менежментийн асуудалд
    (2021-09-01)
    Э.Эрдэнэчимэг
    ;
    Г.Жаргалсайхан
    ;
    Г.Одмаа
    ;
    ;
    Улс орнуудын КОВИД-19 халдварын улмаас эрүүл мэндийн байгууллагын болон ахуйн хатуу хог хаягдлын чиглэлээр тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй арга хэмжээг судлан тоймлох зорилгоор Pubmed, Hinari мэдээллийн сангаас 2020 оны 12 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд нийт 257 өгүүлэл илэрсэнээс зорилгод нийцсэн 30 өгүүлэлийг сонгон авч нэгтгэн дүн шинжилгээ хийв. КОВИД-19 нь нэг удаагийн хувийн хамгаалах хувцас хэрэгслийн хангамжийн сүлжээг тогтвортой хангахад асар их бэрхшээл авчирсан байна. Энэ нь нэг талаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөгөө талаас хог хаягдлын ачааллыг нэмэгдүүлсэн. Халдвар ихтэй тул ЭМБ-аар үйлчлүүлэгчид болон эрүүл мэндийн байгууллагуудад учрах эрсдэлийг багасгахын тулд халдварыг бууруулах эрчимтэй стратеги шаардлагатай байна. Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэхд шатаах, хими, физикийн төрөл бүрийн аргуудаас Хятад улс өндөр температурт шатаах аргыг хамгийн үр дүнтэй арга бөгөөд халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ хор хөнөөл маш багатайгаар эмнэлгийн хог хаягдлын бууруулах ашигтай технологи гэдгийг онцолсон байна. Нэг удаагийн хэрэглээний хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн асар их хаягдлаас хүрээлэн буй орчин бохирдох өндөр эрсдэлтэй тул хог хаягдлыг дахин боловсруулахад дэвшилтэт технологи, инновацийг өргөн нэвтрүүлж, ногоон хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхийг санал болгожээ.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ил уурхайн хүнд даацын машин, механизмын операторын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркертай холбон судалсан дүн
    (2025-05-05) ;
    А.Энхдөлгөөн
    ;
    ;
    Н.Эрдэнэчамба
    ;
    Э.Эрдэнэчимэг
    Үндэслэл: Зарим улс орнуудад хийгдсэн судалгаагаар яс, булчингийн эмгэгийн тогтолцооны өвчлөл мэргэжлээс шалтгаалах нийт өвчлөлийн 23.1%-иас 47.1%-ийг эзэлж байсан. Хүнд даацын машин механизмын хэсэг болох Дамп болон тракторын операторуудыг бүх биед дамжих доргионгүй нөхцөлд ажилладаг ажилтнуудтай харьцуулахад бүсэлхий нурууны өвдөлт 2 дахин их илэрсэн болохыг судлаач нар тогтоосон. Мөн доргионд цочмог байдлаар өртөхөд судасны агшилт, судасны үрэвсэл үүсдэг болохыг эрдэмтэд судалсан байна. Тиймээс хүнд даацын машин, механизмын операторуудын бүсэлхий нурууны өвдөлтийг үрэвслийн зарим биомаркеруудтай холбон судалсан судалгаа хомс байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүнд даацын машин, механизмын жолооч нарын бүсэлхий нурууны өвдөлт болон зарим биомаркеруудтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг зорилтот түүврийн аргаар 25-35 насны эрэгтэйчүүдийг хамруулсан ба эдгээр нь хүнд даацын машин механизмын жолоочоор гурваас доошгүй жил ажилласан, сүүлийн 24 цагийн дотор архи согтууруулах ундаа хэрэглээгүй, БЖИ 18.5-28.9 кг/м2, өмнө араг яс, булчингийн эмгэгээр оношлогдоогүй, судалгааны үеэр халдварт, халдварт бус өвчнөөр өвчлөөгүй 15 оролцогчдыг сонгосон. Судалгаанд оролцогчдын цусны сорьцод Интерлейкин-6 (IL-6), Хавдар үхжүүлэгч хүчин зүйл (TNF-α) биомаркеруудыг фермент холбох эсрэг биеийн урвалын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын БЖИ нь 25.89±3.23 кг/ м2 байсан бөгөөд бүх биед дамжих доргионы өртөлт өндөр буюу 53.3% (n=8) нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Бүсэлхий нурууны өвдөлт сүүлийн 6 сарын байдлаар 86.67% (13), сүүлийн 7 хоногоор 80% (12) илэрсэн. TNF-α нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэг болон доргионы өртөлтөөс хамааран өөрчлөлт илэрсэнгүй. Харин бүх биед дамжих доргионд өртсөний 24 цагийн дараа IL-6 үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байв. (p=0.027) Дүгнэлт: Бүх биеийн доргионд өртсөн ажиллагсдад бүсэлхий нурууны өвдөлтийн тархалтын хувь өндөр, доргионы хурдатгалаас үл хамааран IL-6 нь бүсэлхий нурууны өвдөлттэй бүлэгт аажим нэмэгдэх хандлагтай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсын аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын бүх биед болон гарт дамжих доргионы өртөлтийг судалсан дүн
    (2024-01-28)
    Н.Эрдэнэчамба
    ;
    ; ; ;
    А.Энхдөлгөөн
    Үндэслэл: Ажлын байрандаа доргионд өртөж буй ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, доргионд өртөлтийг хянах бууруулах шаардлага хөдөлмөрийн эрүүл ахуйн практикт тулгардаг. Доргионыг бүх биед болон гарт дамжих гэж 2 ангилдаг. АНУ, Канад болон Европын орнуудын ажилчдын 1.7-5.8% нь ажлын байрандаа гарт дамжих доргионд өртөж байна. Мөн доргионы нөлөөлөлд ахмад ажилчид илүү өртсөн байна. Өмнөд Африкийн алтны уурхайнуудад ашиглагдаж байгаа чулуулгийн өрмийн доргион нь дунджаар 24-31 м/с2 хооронд хэлбэлздэг. Эдгээр түвшин нь Европын Холбооны өртөлтийн хязгаар (5 м/с2)-аас 5-6 дахин их бөгөөд 15 минутын өртөлт нь хоногийн өртөлтийн хязгаараас хэтэрсэн байна. Зорилго: Монгол Улсын хэмжээнд доргионтой харьцан ажиллаж буй ажилтнуудын доргионд өртөлтийг судлахад судалгааны зорилго оршино. Арга, аргачлал: Судалгааг баримтын судалгааны загвар ашиглан хийсэн. Судалгаанд (2014-2023 он)-ийн хооронд хэмжигдсэн ББДД 342, ГД 374 доргионы хэмжилтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: ББДД-ны дундаж утга 0.80±0.75 м/с2, голч утга 0.63 м/с2 (ХБУ 0.0020 м/с2, ХИУ 3.64 м/с2, 95% CI 0.40-0.52 м/с2) байв. Харин ГД доргионы дундаж 3.3.27±3.31 м/с2, голч утга 2.34 м/с2 (ХБУ 0.0053 м/с2, ХИУ 16.0 м/с2, 95% CI 1.23-1.72м/с2) байв. Доргионы өртөлтийг үйлдвэрлэлийн салбараар нь харьцуулахад ББДД нь уул уурхайд ажиллагсдад хамгийн их буюу 0.90 м/с2 (95% CI 0.47-0.64 м/ с2) байв. Харин ГД доргионы дундаж барилгын салбарт ажиллагсдад хамгийн их буюу 3.9 м/с2 (95% CI 0.9-2.81 м/с2) байсан бөгөөд ГДД болон ББДД-ыг салбар хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р=0.001). Дүгнэлт: Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбаруудаас ББДД-ны хувьд уул уурхайн салбарын ажилтнууд, ГДД-ны хувьд барилгын салбарын ажилтнууд хамгийн өндөр өртөлттэй байна. Уул уурхайн салбарт ажиллаж буй дампын оператор, ковшийн оператор, автогрейдерийн оператор, өрмийн операторууд ББДД-д хамгийн өндөр, цахилгаанчин, тоног төхөөрөмжийн механик, засварчид ГДД-д хамгийн өндөр өртөж байгаа нь статистик ач холбогдолтой байна (p=0.008), (р=0.0001). Түүнчлэн эдгээр ажиллагсад ЗДХ-ээс хэтэрсэн нөхцөлд ажиллавал зохих цагаас 1-9 цагаар илүү ажиллаж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүнд даацын машин, мехнизмын операторуудын яс, булчингийн өвдөлтийг судалсан дүн
    (2024-11-07) ;
    А.Энхдөлгөөн
    ;
    ;
    Н.Эрдэнэчамба
    ;
    Ж.Мөнхцэцэг
    Үндэслэл: Хөгжиж буй орнуудын яс булчингийн эмгэгт өртсөн ажилтнуудын 16% нь доод мөчдийн эмгэг, 45% нь хүзүү болон дээд мөчдийн эмгэг, 39% нь нурууны эмгэг эзэлж байгааг ДЭМБ-ийн тайлан, мэдээнд дурдсан байна. МУ-ын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын II байранд 23.1%-иар мэдрэл, мэдрэлийн ёзоор ба сүлжээний өвчин эзэлж байгаа ч үүнээс доргионы шалтгаант мэргэжлээс шалтгаалах өвчин оношлогдож буй тоо тодорхойгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хүнд даацын машин механизмын жолооч нарын дунд бүх биед дамжих доргионд өртөлтийг яс, булчингийн өвдөлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд ил уурхай олборлолтын 122 хүнийг судалгаанд хамруулж машин, механизмын ерөнхий мэдээлэл, бүх биед дамжих доргионы хурдатгалыг хэмжиж, яс болон булчингийн өвдөлтийг асуумжийн аргаар цуглуулж STATA15.0 программ дээр статистикийн дүн шинжилгээг хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчийн дундаж нас 41.6±7.04 жил, бүх биед дамжих доргионтой нөхцөлд 15.4±7.9 жил ажилласан байв. Машины төрлөөр харьцуулан таамаглалыг шалгахад дэгээт өргөгчийн оператор 2.05 м/ с2, автоградерын оператор 1.94 м/с2, бульдозерын оператор 2.67 м/ с2, краны оператор 2.05 м/с2, бусад тоног төхөөрөмжийн операторууд 1.67 м/с2 доргионы хурдатгалд өртсөн ба энэ нь ЗДХ (0.86м/с2)-ээс 1.9өөс 3.1 дахин их хэтэрсэн үзүүлэлтэй байсан бөгөөд статистик бүхий ач холбогдолтой байсан. (p<0.05) Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн өртөлтийн ЗДХ буюу 21 м/с1.75-тэй харьцуулахад бульдозерын оператор хэтэрсэн үзүүлэлтэй байгаа бөгөөд статистик бүхий ач холбогдолтой байна (p<0.05). Яс, булчингийн өвдөлт сүүлийн 6 сарын байдлаар хамгийн өндөр нь бүсэлхий нуруунд 76.23%, сүүлийн 7 хоногт бүсэлхий нуруунд 62.3% буюу өвдөлтийн хувь өндөр байгааг тус тус тодорхойлсон. Дүгнэлт: Операторуудад бүх биед дамжих доргионд хурдатгал өндөр хэмжигдсэн бөгөөд бүсэлхий нурууны өвдөлт үүсэхэд нөлөөлж байж болзошгүй байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын анги танхимын агаарын чанарын үнэлгээ
    (2023-05-18) ;
    Г.Жаргалсайхан
    ;
    ; ;
    Г.Одмаа
    Үндэслэл: Агаарын бохирдол нь дэлхий дахинаа тулгамдаж байгаа асуудал бөгөөд хөгжиж буй орнуудын хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудад илүүтэй нөлөөлж байдаг. Тухайлбал: Нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) нь чихрийн шижингийн II хэлбэрийн эмгэгийг үүсгэдэг бөгөөд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд саад учруулж, сэтгэцэд нөлөөлдөг. Түүнчлэн дэлхий хэмжээнд нялхсын эндэгдлийн 20 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж үзэж байна. Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн анги танхимын дотоод орчны агаарын чанарыг үнэлж, бохирдуулагч эх үүсвэрийг судлах.Арга, аргачлал: Судалгааг 2022 онд агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн. Судалгаанд зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын 10 Ерөнхий боловсролын сургуулийн 69 анги танхимыг хамруулсан. Үр дүн: Нийт анги танхимын 59 нь ерөнхий зохиомол агааржуулалттай боловч 44 ажилладаг, 15 нь ажиллагаагүй байв. Хэмжилт хийсэн анги танхимд агаарын хэмийн дундаж агууламж 22.6°С байна. Нийт 10 сургуулиас 9 (11.%) анги танхимд агаарын хэм ЗДХ буюу 18°С-д хүрээгүй бол 51 (64%) анги танхимд агаарын хэм ЗДХ буюу 22°С-ээс хэтэрсэн байна. Судалгаанд хамрагдсан нийт анги танхимын дотоод орчинд РМ2.5 тоосонцрын 8 цагийн дундаж агууламж 113.4 мкг/м3 (хамгийн бага утга 10.8 мкг/м3, хамгийн их утга 431.4 мкг/ м3) байв. Анги танхимын дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламжийг улирлаар харьцуулж үзэхэд хавар (2022 оны 4-5-р сар/) дундаж агууламж 62.3±30.8 мкг/м3 хэмжигдсэн бол өвлийн улиралд (2022 оны 11-12 сар) 113.4±88.7 мкг/м3 тодорхойлогдсон нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай (p=0.0057) байв. Дүгнэлт: Хэмжилт хийсэн нийт анги танхимын 54 (91.5%) ангид агаар солилцооны давтамж “Сургалт-Хүмүүжлийн Байгууллагад Мөрдөх Эрүүл Ахуй. Халдвар Хамгааллын Үлгэрчилсэн Дүрэм”-д заасан хэмжээнд хүрэхгүй байна. Анги танхимын дотоод орчны PM 2.5 тоосонцрын дундаж хэмжээ хаврын улиралд хүлцэх хэмжээнээс 1.2 дахин, өвлийн улиралд 2.3 дахин их байна. Өвлийн улиралд анги танхимын нарийн ширхэгт тоосонцрын бохирдол нэмэгдэж байгаа нь тодорхойлогдлоо.