Д.Ичинноров
Loading...
Товч нэр
Д.Ичинноров
Бүтэн нэр
Дашцэрэн Ичинноров
Латин нэр
Dashtseren Ichinnorov
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
44 results
Now showing 1 - 10 of 44
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Association between quantitative computed tomography metrics and pulmonary function in patients with post-COVID-19 pulmonary fibrosis: a single-center cross-sectional study(Springer Science and Business Media LLC, 2026-08-26) ;Bayaraa, Odonchimeg; ;Galbadrakh, Ninjbadgar ;Bayarsaikhan, Dalai - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Elevated Levels of the Cancer Marker Neuron-Specific Enolase in a Patient With Coexisting Silicosis and Sarcoidosis(Springer Science and Business Media LLC, 2024-05); ; ; ;Takahashi, YoshimitsuNakayama, TakeoIn a periodical medical checkup, a 39-year-old Mongolian underground miner was diagnosed with silicosis based on chest radiography, computed tomography (CT), and work history. Chest radiography showed diffuse bilateral rounded nodules in both lung fields, with upper lobe dominance and large opacities in the right upper zone. Chest CT presented conglomerated massive changes in the right upper lobe and the coalescence of small nodules in the left upper lung. In the blood test, serum levels of the lung cancer marker neuron-specific enolase (NSE) were elevated (24.58 ng/mL). Carcinoembryonic antigen (CEA) and cytokeratin 19 fragment (CYFRA 21-1) levels were within the reference range. Subsequent to the suspicion of a tumour in the right upper lobe, a right upper lobectomy was performed. The histopathological examination of the lung specimen revealed the coalescence of numerous silica nodules, accompanied by indications of associated sarcoidosis. The histological features suggested the presence of two concurrent pathological processes: silicosis and sarcoidosis. This case demonstrated the combination of three clinical conditions diagnosed in one patient, including complicated silicosis associated with sarcoidosis and elevated serum NSE levels. This case report may serve as a foundation for future investigations exploring the potential of NSE as a marker for silicosis. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Identifying Risk Factors for Impaired Pulmonary Function in COVID-19 Patients: Cross-Sectional Study(Mongolian National University of Medical Sciences, 2025-03-31) ;Bayaraa, Odonchimeg; ; ; Objective: COVID-19 has an impact on various organs, including heart, kidney, lung, and liver. However, respiratory system has been the primary organ mostly affected, ranging from asymp tomatic to critical stages of the disease. The risk of developing impaired pulmonary function depends on multiple factors, including demographic and clinical manifestations such as severi ty of the disease, comorbidities, and treatment options. As the number of new COVID-19 cases declines, public health experts and medical doctors are increasingly interested in conditions after COVID-19 and are working to improve the quality of life for affected patients. Our study aim was to investigate risk factors associated with impaired pulmonary function in individuals recovered from severe COVID-19. Method: The study was conducted using a hospital-based, cross-sectional study design. A total of 268 participants who visited the Pulmonology and Allergology Center of The First Central Hospital of Mongolia for a follow-up examination one year after contracting COVID-19 between 2022 and 2023. Demographic data, comorbidities, severity of initial infection, hospitalization history, and spirometry were analyzed to determine their association with post-COVID-19 impairment of pulmonary function. Results: This study identified the risk factors significantly associated with altered pulmonary function in post COVID-19. 50.4% of individuals with initial severe infection had altered pulmonary function. Severe group had higher odds of decreasing FVC (predicted %) compared to the asymptomatic group (OR=3.69; 95% CI; P =0.003). For comorbidities, patients with cardiovascular disease were significantly more likely to decrease FVC (predicted %) compared to participants who had no comorbidities (OR=4.22; 95% CI; P =0.040). Moreover, patients with chronic lung diseases had a significantly high of impaired FVC (%), with an adjusted odds ratio of 2.46 (95% CI, P =0.005) Conclusion: Patients with pre-existing cardiovascular and chronic lung diseases, and severe initial infection have a significantly higher likelihood of impaired pulmonary function compared to those with other comorbidities, and non-severe COVID-19. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, CT Assessment of Subtypes of Pulmonary Emphysema in Mongolian Miners(Mongolian National University of Medical Sciences, 2020-09-25) ;Khishigdavaa, Garamjav; ; ;Lhagvatogoo, BuyankhishigNyamkhuu, NaidanObjectives: To determine the incidence of subtypes of pulmonary emphysema identified by LDCT imaging and the relationship between emphysema subtypes with smoking and pulmonary function in miners. Methods: We reviewed 329 miners (245 men and 84 women). Each miner had a low dose (LD) chest CT. Among them 75 miners had a standard chest CT. The images were reconstructed using contemporary iterative reconstruction. Lung volumes and emphysema severity was calculated using automated densitometry segmentation software and qualitative visual analyses.There were two subtypes of pulmonary emphysema found: centrilobular emphysema (CLE) and paraseptal emphysema (PSE). Based on these subtypes, CLE was divided into the following five categories: trace, mild, moderate, confluent, and advanced CLE. PSE was divided into the following two catergories: mild and substantial PSE. Results: Pulmonary emphysema was found in 89 (27.1%) of 329 miners. According to the survey, 73 (82.0%) miners had centrilobulor emphysema, and 17 (18.0%) had a paraseptal emphysema. The emphysema group was a lower Gensler index than thenon-emphysema group. The smoker group had higher emphysematous changes than the non-smoker groups (p < 0.05). Conclusions: Dose reduced CT isauseful study for the assessment of emphysema. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахимаг болон ахмад настанд коронавирусийн шалтгаант уушгины хатгаагаар өвчилсний дараах уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлсэн нь(2025-01-01); ;Б.Одончимэг; Үндэслэл: КОВИД-19-ийн улмаас үүссэн уушгины хатгаа нь ахимаг болон ахмад настанд хүнд хэлбэрээр тохиолдож, эдгэрсний дараа уушгины агааржилтын үйл ажиллагаа буурч, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлэх нь түгээмэл байдаг. Гэвч Монгол Улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгаа хомс байна. Зорилго: Ахимаг болон ахмад настанд КОВИД-19-ийн шалтгаант уушгины хатгааны дараах уушгины агааржилтын үйл ажиллагаа болон ачаалал даах чадварыг үнэлэх. Арга, аргачлал: Эмнэлэгт суурилсан тохиолдол-хяналтын судалгааг 2022 оны 6-р сараас 2023 оны 12-р сар хүртэл хугацаанд Гурван Гал Нэгдсэн Эмнэлэг болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт хийсэн. Судалгаанд 50-69 насны, өмнө нь КОВИД-19-ийн шалтгаант уушгины хатгаагаар өвчилсөн 65 үйлчлүүлэгчийг судалгааны бүлэгт, ижил насны, халдвараар өвчлөөгүй 65 үйлчлүүлэгчийг хяналтын бүлэгт хамруулсан. Судалгаанд оролцогчдоос асуумж авч, спирометри болон 6 минут алхах сорил (6М ^Т ) хийж, уушгины үйл ажиллагаа, ачаалал даах чадварыг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд нийт 123 оролцогч хамрагдсан бөгөөд судалгааны бүлэгт РЕ^^ (р=0.015) үзүүлэлт хяналтын бүлэгтэй харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай буурсан байв. Харин Р ^ С болон 6 минут алхах сорилын үр дүн хоёр бүлэгт ач холбогдол бүхий ялгаагүй байлаа (р=0.464). КОВИД-19-ийн шалтгаант хатгаагаар өвчилсөн бүлэгт цээж өвдөх, ханиалгах, ядрах, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд хяналтын бүлгээс өндөр хувьтай ажиглагдсан (р<0.0001). Дүгнэлт: 8АК8-СоУ2-ийн шалтгаант уушгины хатгаагаар өвчилсөн 50-69 насны хүмүүст урт хугацаанд ханиалгах, цээжээр өвдөх, хамар битүүрэх, хоолой өвдөх, ядарч сульдах, нойр хямрах зэрэг зовуурь хяналтын бүлэгтэй харьцуулахад илүү тохиолдож (р< 0.05) байна, уушгины агааржилтын үйл ажиллагаа хөнгөн зэргээр буурсан, РЕ^^% хяналтын бүлгээс доогуур тодорхойлогдлоо (р=0.015). Хяналтын бүлэгтэй харьцуулахад КОВИД-19 -р өвчилсөн бүлэгт уушгины фиброзын тохиолдол ач холбогдол бүхий ялгаатай өндөр тодорхойлогдлоо (р=0.026). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтрааны хяналтад эрүүл мэндийн боловсрол олгох давтан сургалтын үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-01-01); ;Ж.СарантуяаҮндэслэл: Астма нь агаар дамжуулах замын архаг үрэвсэлт өвчин бөгөөд сэдрээх хүчин зүйлээс хол байж, амьсгалын замаар хэрэглэх аэрозоль эмийг зөв хэрэглэснээр өвчин сэдрэхээс сэргийлж болно. Зорилго: Гуурсан хоолойн багтрааны хяналтанд эрүүл мэндийн боловсрол олгох давтан сургалтын үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол Япон эмнэлэгийн амбулаториор үйлчлүүлсэн Гуурсан хоолойн багтраа оноштой (астма) 56 хүнийг астмын тухай мэдлэг сайжруулах сургалтанд хамруулж 3 сарын дараа дахин хяналтанд үзүүлсэн 26 Үйлчлүүлэгчдийн астмын мэдлэг, амьдралын чанар болон уушгины агааржилтын үйл ажиллагааг харьцуулан судаллаа. Бидний судалгаанд хамрагдагсдын ажил мэргэжлийн байдлыг албан өрөө болон үйлдвэр, барилга дээр ажилладаг байдлаар 2 бүлэг болгосон. Харин боловсролыг дээд болон түүнээс бага боловсролтой хэмээн 2 бүлэг болгосон. Бачуурал*3 тавиулах эм болон кортикостеройдын хэрэглээг бачуурал тавиулах эм 3 канистераас олон ба цөөн, дексаметазон жилд 10 туншил (4мг/мл) олон ба цөөн гэж авсан. Судалгааны ёс зүйн зөвшөөрөлийг АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны шийдвэрийн (№2019.06.05) дагуу зөвшөөрөл авч хийж гүйцэтгэв. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг 8Р88-26.0 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Астмын хяналтын сорилын оноогоор сургалтын дараа хяналт сайжирсан нь 8%-иас 12% болж нэмэгдэж, хяналт муу байсан 15% нь 23% болж сайжирсан. Сургалтын дараа хяналтын суурь түвшнээс сайжирсан 27% (7), муудсан 8% (2), бусад хүмүүс өөрчлөлтгүй байлаа. Судалгаанд хамрагдагсадын 30.8% (п=8) нь бачуурал намдаах гуурсан хоолой тэлэх эмийн хэрэглээ жилд 3 канистраас дээш байсан бол дексаметазоныг жилд 10 ширхэгээс олон хэрэглэдэг нь 46.2% (п=12) байлаа. Олон хүчин зүйлийн шинжилгээгээр үнэлэхэд нас ОК 1.1 (95%С1 0.2-8.10), боловсрол ОК 1.7 (95%С1 0.2-15.8), ажил ОК 1.2 (95%С1 0.1-10.9), бачуурал тавиулах эм ОК 3.6 (95%С1 0.3-45.8 ), дексаметазоны хэрэглээ ОК 2.1 (95%С1 0.3-15.7) тус тус эрсдэл болж байна. Дүгнэлт: Астмын мэдлэг олгох богино хугацааны сургалтын үр дүнд амьдралын чанар уушгины үйл ажиллагаа сайжирч хяналтын түвшин нэмэгдэж байгаа нь сургалтыг тасралтгүй хийх шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Астмын халуун рашаан эмчилгээний богино хугацааны үр дүн(2025-01-01); ; ; ;О.АмарсанааЦ.БатцэнгэлҮндэслэл: Астмын эмчилгээ нь тухайн хувь хүнд чиглэсэн, нотолгоонд суурилсан байх ба эмнэл зүйн шинж тэмдгийг хянаж, хүнд сэдрэлээс сэргийлж, амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Иод-бромидын давстай рашаан утлага эмчилгээ уушгины архаг бөглөрөлт өвчний үед уушгины үйл ажиллагааг сайжруулж байсан бол радоны агууламжгай рашаан утлага эмчилгээ астмын үеийн үрэвслийг намжааж, хэт исэлдэлтийг бууруулж байжээ. Шаргалжуут рашааны найрлагын талаар хийгдэж байсан судалгаа нилээдгүй байдаг бөгөөд Оюунцэцэг нарын судалгаанд халуун рашааны № +-Н С 03" ба № +-8 0 4 агууламж өндөр байсан. Бусад найрлагатай рашаануудын үр нөлөөг судалсан судалгаанд гуурсан хоолой шүүрлийг шингэрүүлж, цэр ялгаралтыг сайжруулах төдийгүй үрэвслийн процессийг сааруулж, хүчилшилийг бууруулах, хэт исэлдэлтийн процессыг сааруулж, амьдралын чанарыг сайжруулж байна гэсэн үр дүн гарчээ. Зорилго: Астмын эмийн болон халуун рашаан утлага хавсарсан эмчилгээний үр дүнг судлах. Арга, аргачлал: Судалгаанд астма оношлогдсон, судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, Шаргалжуут рашаан сувилалд 10 хоногийн турш астмын суурь ингаляцийн кортикостероид эмчилгээг халуун рашаан утлага эмчилгээтэй хавсран хийлгэсэн 67 оролцогчийг хамруулсан. Оролцогчдын 57 нь эмчилгээний өмнө болон дараа үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдсан. Астмын онош батлагдсан оролцогчоос астмын шинж тэмдгийн хяналтын түвшинг 5 асуулт бүхий АСТ сорилоор, эмчилгээний үр дүнг АС^-7 асуумжаар, ачаалал даах чадварыг 6 минутанд алхах зайгаар үнэлсэн. Мөн цээжний эгц, хажуу рентген зураг авч хатгаа, хавдар, уушгины фиброз зэргийг үгүйсгэсэн. Эмчилгээний үр дүнг үнэлэхдээ АСТ сорил, захын цусан дах эозинофилын тоо, сийвэн дэх нийт 1д Е, спирометрийн Р Е ^ р Р^С , Р Е ^ 4/Р ^С үзүүлэлт, 6 минут алхах зайгаар үнэллээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 52±12 жил, эмэгтэйчүүд давамгайлж байв. Астмын хяналтын дундаж оноо 14.2±4.80 байсан нь астмын хяналтын түвшин доогуур байгааг харуулсан. Ингаляцийн кортикостероид эм болон халуун рашаан хавсарсан 10 хоногийн эмчилгээний үр дүнд эмчилгээний дараа амьдралын чанар 0.5 оноогоор, ХАГЭ^ 7.5%, УХАБ 4.2%-иар дээшилж, захын цусанд эозинофилын тоо 0.3%, нийт 1дЕ түвшин 73.3 (22.5; 216) байснаа 73.2 (21.3; 223) и/т1 болж (р=0.000) болж буурсан. Дүгнэлт: Шинж тэмдэг бүрэн хянагдахгүй байгаа астмын намжилтын үед ингаляцийн кортикостероид эмчилгээг Шаргалжуутын халуун рашаанаар утах эмчилгээтэй хавсран хэрэглэхэд эмнэлзүйн шинж тэмдэг, амьдралын чанар, уушгины үйл ажиллагаа болон ачаалал даах чадвар сайжирч, үрэвслийн үзүүлэлтүүд буурч байна (р<0.001). - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19-ийн дараах хам шинж ба халдварын хүндийн зэргийн хамаарал(2025-01-01) ;Б.Одончимэг; ; ; Ж.СарантуяаҮндэслэл: 2019 оны 12-р сард 8АК8-СоУ-2 дэлхий даяар хурдацтай тархан 2020 оны 3-р сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) цар тахал хэмээн зарласан. КОВИД-19 нь хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэх хүндийн зэргүүдтэй, ханиад төст шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм. Халдвар авч, эдгэрсний дараа зарим шинж тэмдэг бүрэн эдгэрэхгүй үлдэхийг КОВИД-19-ийн дараах хам шинж гэнэ. Үүний хамгийн түгээмэл шинж тэмдэг болох сульдах, амьсгаадах, ханиалгах, толгой өвдөх нь өвчтөний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Манай улсад тохиолдож буй КОВИД-19-ийн дараах хам шинжийн илрэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: КОВИД19-ийн дараах хам шинжийн эмнэлзүйн илрэлийг халдварын хүндийн зэрэгтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг төвт агшингийн судалгааны загвараар гүйцэтгэж, 20222023 онд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Уушги, харшил судлалын төвд үйлчлүүлсэн, КОВИД-19 оношлогдон гэрээр эсвэл хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийг 1 жилийн дараа үзлэг, шинжилгээ хийн судалгаанд хамруулав. Үйлчлүүлэгчдийн КОВИД-19-ийг ДЭМБаас гаргасан КОВИД-19-ийн эмнэлзүйн менежментийн удирдамж болон ЭМС-ын баталсан КОВИД-19-ийн оношилгоо, эмчилгээний удирдамж (А/549)-ийн дагуу хүнд ба хүнд бус хоёр бүлэгт ангилж, КОВИД-19-ийн дараах байдлыг 6 минут алхах сорил, Боргийн үнэлгээ, Сульдлын хүндийн зэргийн үнэлгээ (Р88) ашиглан тодорхойлж, холбоо хамаарлыг судлав. Үр дүнгийн статистик боловсруулалтыг 8Р88 26.0 программ дээр гүйцэтгэж, р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Судалгаа хийх зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос авсан болно (2022/3-06). Үр дүн: Судалгаанд КОВИД-19-өөр өвдсөн нийт 185 үйлчлүүлэгч хамрагдсанаас 74 эрэгтэй (40%), 111 эмэгтэй (60%), дундаж нас 57.15±11.29 жил байв. Үйлчлүүлэгчдийн 90 (48.6%) нь хүнд, 95 (51.4%) нь хүнд бус КОВИД19-өөр өвчилсөн байв. Хоёр бүлэгт амьсгаадах, ядарч сульдах, булчин өвдөх, толгой өвдөх эмнэлзүйн шинжүүд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р<0.05). Түүнчлэн Р88 голч утга хүндээр өвчилсөн бүлэгт 45, хүнд бус бүлэгт 38 байсан бол 6 минут алхах зайн голч утга харилцан 265 метр, 282 метр байв. Харин Боргийн үнэлгээний голч утга хүнд бүлэгт 2, хүнд бус бүлэгт 1 байсан нь хоёр бүлэгт тус бүр статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р<0.05). Дүгнэлт: Хүнд КОВИД-19-өөр өвчилж байсан хүмүүст хүнд бус бүлэгтэй харьцуулахад ачаалал даах чадвар илүү буурч, амьсгаадалт болон сульдлын шинжүүд илүү илэрч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины завсрын эдийн эмгэг бүхий тогтолцооны хатууралтай өвчтөнүүдэд уушгины агааржилтын үйл ажиллагааг эмнэлзүйн зарим үзүүлэлттэй харьцуулсан судалгаа(2025-01-01); ;З.Агьдулам ;Б.Марал ;Б.АлтанзулҮндэслэл: Тогтолцооны хатуурлын шалтгаант уушгины завсрын эдийн өвчин нь уг өвчний нас баралтын голлох шалтгаан болдог. Энэхүү эмгэгийн үед спирометрийн шинжилгээнд уушгины хүчилсэн амьдралын багтаамж <50% тохиолдолд өвчний тавиланг муу гэж үздэг. Тогтолцооны хатуурлын шалтгаант уушгины завсрын эдийн эмгэгийн эрт үеийн эмгэг өөрчлөлтийг цээжний КТ шинжилгээгээр тодорхойлдог боловч эмчилгээний үр дүн болон цаашдын хяналтын байдлыг төлөвлөхөд спирометрийн шинжилгээний ач холбогдлыг үнэлэх нь үр дүнтэй байдаг тул бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төвийн хяналтанд буй тогтолцооны хатууралтай өвчтөнүүдэд уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлж, цээжний компьютерт томографийн өөрчлөлттэй харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загварыг ашиглан гүйцэтгэлээ. Судалгаанд Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төвөөр үйлчлүүлэн тогтолцооны хатуурал оношлогдсон, спирометр болон дүрс оношилгооны (цээжний рентген зураг, КТ) шинжилгээ хийлгэсэн 40 өвчтөнг хамруулсан. Үр дүн: Тогтолцооны хатуурал оношлогдсон өвчтөнүүдийн 62.5%-д цээжний КТ шинжилгээнд уушгины завсрын эдийн эмгэгийн үеийн өөрчлөлт илэрсэн. Хоёр бүлэгт уушгины агааржилтын үйл ажиллагаа зарим үзүүлэлтээр статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан ба цээжний КТ шинжилгээний өөрчлөлттэй бүлэгт микофенолат мофетил эмийн хэрэглээ өндөр байв. Цээжний КТ шинжилгээний өөрчлөлт болон уушгины хүчилсэн амьдралын багтаамж хооронд урвуу хамааралтай байсан бол (г-0.453, р<0.05), уушгины хүчилсэн амьдралын багтаамж (%) болон тогтолцооны хатуурлаар өвчилсөн хугацаа, хавсарсан эмгэгийн хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй. Дүгнэлт: Уушгины завсрын эдийн эмгэг бүхий тогтолцооны хатуурлын үед уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлэхэд спирометрийн шинжилгээг ашиглах нь өвчний явцыг үнэлж, хүндрэлийг илрүүлэхэд тохиромжтой шинжилгээний арга байж болох юм.
