Д.Ичинноров
Loading...
Товч нэр
Д.Ичинноров
Бүтэн нэр
Дашцэрэн Ичинноров
Латин нэр
Dashtseren Ichinnorov
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, УАБӨ-ний эрсдэлд ADRB2 генийн rs1042719, rs1042720 полиморфизм ба тамхидалт нөлөөлөх нь(2022-12-26) ;Б.Сарнай; ; ;Т.СувдҮндэслэл: Уушгины архаг бөглөрөлт өвчин (УАБӨ) үүсэхэд нөлөөлдөг гадаад орчны болон удмын олон эрсдэлт хүчин зү лс ба даг. УАБӨ үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зү лс, эрт илрүүлэг, урьдчилан сэрги лэх арга замуудыг үргэлжлүүлэн судлах шаардлагта ба гаа билээ. Зорилго: ADRB2 гени н rs11168070, rs11959427, rs1042719, rs1042720 полиморфизмуудыг тохиолдол ба хяналтын бүлэгт харьцуулан УАБӨ-тэй холбон судлахаар болсон. Арга, аргачлал: Генотипүүдийг аллель өвөрмөц полимеразын гинжин урвалын аргаар тодорхойлсон. Үр дүн: Тамхидалт хамааралт хүчин зүйлийг харьцуулсан үр дүнгээр тамхичид (OR=1.68; 95% CI, 1.08–2.64, p=0.02), өдөрт 20-иос дээш тамхи татдаг хүмүүс (OR=2.9; 95% CI, 1.73–4.88, p<0.001) УАБӨ-өөр өвчлөх эрсдэл харьцангуй өндөр байлаа. rs1042719 (OR=1.58, 95% CI, 1.06–2.34, p=0.023) ба rs1042720 (OR=1.94, 95% CI, 1.21–3.12, p=0.006) полиморфизмын гетерозигот генотип нь УАБӨ-ий эрсдэлд нөлөөтэй нь тодорхойлогдсон. Дүгнэлт: ADRB2 гени н rs1042719, rs1042720 полиморфизмууд УАБӨ-д нөлөөлөх хүчин зүйл байж болох юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, EPHX, GSTM1, GSTT1 генүүдийн полиморфизмыг уушгины архаг бөглөрөлт өвчинтэй холбон судалсан нь(2020-05-01); ; ; Ж.Сарантуяаүндэслэл: GSTM1, GSTT1, GSTP1 болон EPHX генүүд нь тамхины утаанд агуулагдах хорт нэгдлүүдийг хоргүйжүүлэх урвалд оролцдог гол эсгэгүүдийг кодлодог. Гэвч эдгээр генүүдийн зарим аллель, генотипүүдээс шалтгаалан дээр дурьдсан хоргүйжүүлэх үйл ажиллагаа алдагдаж УАБӨ-д өртөмхий байдал бий болдог хэмээн таамагладаг. Зорилго: GSTM1, GSTT1, GSTP1 болон EPHX генүүдийн полиморфизмыг УАБӨ-тэй холбон судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: судалгаанд аналитик судалгааны тохиолдол-хяналтын загварыг ашиглаж уабө оношлогдсон тамхи татдаг 80, харьцангуй эрүүл 80 хүн хамруулсан. дээрх генүүдийн полиморфизмыг тодорхойлохдоо өвөрмөц праймер ашиглан полимеразын гинжин урвал (пгу)-аар бай дарааллыг олшруулан, рестрикцийн эсгэгээр зүсэж, үр дүнг гель электрофорезийн аргаар тодорхойлсон. үр дүн: Судалгааны үр дүнд тохиолдлын бүлэгт GSTM1 генийн гомозигот делеци (Null) полиморфизм өндөрт давтамжтай илэрсэн (OR=2.52, 95% CI, 1.33-4.79, p=0.004). Тамхидалтын тунгийн индекс >800 оролцогчид 400> хүнтэй харьцуулахад УАБӨ-өөр өвдөх магадлал (OR=5.54,p=0.005, ИИ=2.23-13.76) өндөр байлаа. GSTT 1 (OR=1.22, 95% CI, 0.65-2.31, p=0.52, GSTP1 (OR=3.74, 95% ИИ 0.75-18.58, p=0.106) генийн полиморфизмыг тодорхойлоход генотипийн давтамж тохиолдол болон хяналтын бүлэгт ойролцоо илэрсэн. Эрсдэлт хүчин зүйлс хоршлын анализаар GSTM1 генийн гомозигот делеци генотип, mEPHX генийн rs1051740 полиморфизмын эрсдэлт Гис113 аллель ба тамхидалт хоорондоо синергист хүчин зүйлс болох нь тогтоогдлоо (RERI=1.787, AP=0.218, S=1.33). Дүгнэлт: Монгол хүнд GSTM1 генийн гомозигот делеци генотип, mEPHX генийн гомозигот Гис113 эсвэл гетерозигот генотиптэй хүмүүс тамхи татах нь УАБӨ-өөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
