Д.Ичинноров
Loading...
Товч нэр
Д.Ичинноров
Бүтэн нэр
Дашцэрэн Ичинноров
Латин нэр
Dashtseren Ichinnorov
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гуурсан хоолойн багтрааны хяналтад эрүүл мэндийн боловсрол олгох давтан сургалтын үзүүлэх нөлөөг судалсан дүн(2025-01-01); ;Ж.СарантуяаҮндэслэл: Астма нь агаар дамжуулах замын архаг үрэвсэлт өвчин бөгөөд сэдрээх хүчин зүйлээс хол байж, амьсгалын замаар хэрэглэх аэрозоль эмийг зөв хэрэглэснээр өвчин сэдрэхээс сэргийлж болно. Зорилго: Гуурсан хоолойн багтрааны хяналтанд эрүүл мэндийн боловсрол олгох давтан сургалтын үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол Япон эмнэлэгийн амбулаториор үйлчлүүлсэн Гуурсан хоолойн багтраа оноштой (астма) 56 хүнийг астмын тухай мэдлэг сайжруулах сургалтанд хамруулж 3 сарын дараа дахин хяналтанд үзүүлсэн 26 Үйлчлүүлэгчдийн астмын мэдлэг, амьдралын чанар болон уушгины агааржилтын үйл ажиллагааг харьцуулан судаллаа. Бидний судалгаанд хамрагдагсдын ажил мэргэжлийн байдлыг албан өрөө болон үйлдвэр, барилга дээр ажилладаг байдлаар 2 бүлэг болгосон. Харин боловсролыг дээд болон түүнээс бага боловсролтой хэмээн 2 бүлэг болгосон. Бачуурал*3 тавиулах эм болон кортикостеройдын хэрэглээг бачуурал тавиулах эм 3 канистераас олон ба цөөн, дексаметазон жилд 10 туншил (4мг/мл) олон ба цөөн гэж авсан. Судалгааны ёс зүйн зөвшөөрөлийг АШУҮИСийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны шийдвэрийн (№2019.06.05) дагуу зөвшөөрөл авч хийж гүйцэтгэв. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг 8Р88-26.0 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Астмын хяналтын сорилын оноогоор сургалтын дараа хяналт сайжирсан нь 8%-иас 12% болж нэмэгдэж, хяналт муу байсан 15% нь 23% болж сайжирсан. Сургалтын дараа хяналтын суурь түвшнээс сайжирсан 27% (7), муудсан 8% (2), бусад хүмүүс өөрчлөлтгүй байлаа. Судалгаанд хамрагдагсадын 30.8% (п=8) нь бачуурал намдаах гуурсан хоолой тэлэх эмийн хэрэглээ жилд 3 канистраас дээш байсан бол дексаметазоныг жилд 10 ширхэгээс олон хэрэглэдэг нь 46.2% (п=12) байлаа. Олон хүчин зүйлийн шинжилгээгээр үнэлэхэд нас ОК 1.1 (95%С1 0.2-8.10), боловсрол ОК 1.7 (95%С1 0.2-15.8), ажил ОК 1.2 (95%С1 0.1-10.9), бачуурал тавиулах эм ОК 3.6 (95%С1 0.3-45.8 ), дексаметазоны хэрэглээ ОК 2.1 (95%С1 0.3-15.7) тус тус эрсдэл болж байна. Дүгнэлт: Астмын мэдлэг олгох богино хугацааны сургалтын үр дүнд амьдралын чанар уушгины үйл ажиллагаа сайжирч хяналтын түвшин нэмэгдэж байгаа нь сургалтыг тасралтгүй хийх шаардлагатай байгааг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уушгины завсрын эдийн эмгэг бүхий тогтолцооны хатууралтай өвчтөнүүдэд уушгины агааржилтын үйл ажиллагааг эмнэлзүйн зарим үзүүлэлттэй харьцуулсан судалгаа(2025-01-01); ;З.Агьдулам ;Б.Марал ;Б.АлтанзулҮндэслэл: Тогтолцооны хатуурлын шалтгаант уушгины завсрын эдийн өвчин нь уг өвчний нас баралтын голлох шалтгаан болдог. Энэхүү эмгэгийн үед спирометрийн шинжилгээнд уушгины хүчилсэн амьдралын багтаамж <50% тохиолдолд өвчний тавиланг муу гэж үздэг. Тогтолцооны хатуурлын шалтгаант уушгины завсрын эдийн эмгэгийн эрт үеийн эмгэг өөрчлөлтийг цээжний КТ шинжилгээгээр тодорхойлдог боловч эмчилгээний үр дүн болон цаашдын хяналтын байдлыг төлөвлөхөд спирометрийн шинжилгээний ач холбогдлыг үнэлэх нь үр дүнтэй байдаг тул бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төвийн хяналтанд буй тогтолцооны хатууралтай өвчтөнүүдэд уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлж, цээжний компьютерт томографийн өөрчлөлттэй харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загварыг ашиглан гүйцэтгэлээ. Судалгаанд Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төвөөр үйлчлүүлэн тогтолцооны хатуурал оношлогдсон, спирометр болон дүрс оношилгооны (цээжний рентген зураг, КТ) шинжилгээ хийлгэсэн 40 өвчтөнг хамруулсан. Үр дүн: Тогтолцооны хатуурал оношлогдсон өвчтөнүүдийн 62.5%-д цээжний КТ шинжилгээнд уушгины завсрын эдийн эмгэгийн үеийн өөрчлөлт илэрсэн. Хоёр бүлэгт уушгины агааржилтын үйл ажиллагаа зарим үзүүлэлтээр статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан ба цээжний КТ шинжилгээний өөрчлөлттэй бүлэгт микофенолат мофетил эмийн хэрэглээ өндөр байв. Цээжний КТ шинжилгээний өөрчлөлт болон уушгины хүчилсэн амьдралын багтаамж хооронд урвуу хамааралтай байсан бол (г-0.453, р<0.05), уушгины хүчилсэн амьдралын багтаамж (%) болон тогтолцооны хатуурлаар өвчилсөн хугацаа, хавсарсан эмгэгийн хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй. Дүгнэлт: Уушгины завсрын эдийн эмгэг бүхий тогтолцооны хатуурлын үед уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлэхэд спирометрийн шинжилгээг ашиглах нь өвчний явцыг үнэлж, хүндрэлийг илрүүлэхэд тохиромжтой шинжилгээний арга байж болох юм.
