Lkhagvasuren, Khorolsuren
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Khorolsuren
Бүтэн нэр
Lkhagvasuren Khorolsuren
Латин нэр
Lkhagvasuren Khorolsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны төвүүдийн лабораторийн бэлэн байдлын үнэлгээ(2021-09-01) ;Г.Инжинаш; ; ; Үндэслэл: Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүрэлцэхүйц болон бэлэн байдлыг сайжруулах нь чухал. Манай улс өрх, сумын эрүүл мэндийн төвүүд (ЭМТ)-ийн лабораторийн оношилгооны чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа ч түүний бэлэн байдлыг үнэлсэн судалгааны ажил ховор байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг үнэлэх. Материал, арга зүй: Судалгааг нэг агшингийн загвараар дискрептив судалгааны арга ашиглан хийв. Тоон мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт “Service availability and readiness assessment” аргыг ашиглан нийт 70 өрх, сумын ЭМТ-ийг хамруулан цуглуулав. Лабораторийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэхдээ стандартад өрх, сумын ЭМТ-д байхаар заасан багаж, тоног төхөөрөмж тус бүрийн бэлэн байгаа эсэх болон ажиллаж байгаа эсэхийг шалган хувиар илэрхийлэн тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ЭМТ-үүдийн хувьд лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс дунджаар 55.3% байна. Өрх, сумын ЭМТ-үүдэд өргөн ашиглагддаг тэмбүү, RPR сорил, ХДХВ/ДОХ, гепатит С вирус илрүүлэх түргэвчилсэн сорил, B гепатитийн гадаргуугын эсрэгтөрөгч HBsAg илрүүлэх, цусны АВО бүлэг тодорхойлох урвалж, оношлуурууд 90 хувиас дээш буюу хангалттай байна. Харин цусны шинжилгээнүүдийг нийт ЭМТ-үүдийн 50 ба түүнээс бага хувьд нь хийдэг байна. Аймгийн төвийн өрхийн ЭМТүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс хамгийн доогуур (29.5%), нэгдүгээр зэрэглэлийн сумын ЭМТ-үүдийнх хамгийн сайн (81.7%) байв. Дүгнэлт: Өрх, сумын ЭМТ-үүдийн лабораторийн оношилогооны бэлэн байдал хангалтгүй байна. Ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өрхийн ЭМТ-үүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг сайжруулахад голлон анхаарах шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн бүртгэлгүй болон түр оршин суугаа иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад нөлөөлж буй хувь хүний хүчин зүйлс(2021-03-21) ;Б.Нандинчимэг; ; ;Сун Сыль ГиЧуй Сү ЁнҮндэслэл: Эрүүл мэндийн салбарын томоохон зорилтуудын нэг нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх явдал бөгөөд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүртээмжийг сайжруулах нь тус зорилтонд хүрэх үндсэн арга юм. Улаанбаатар хотод орон нутгийн хаягтай буюу хаягийн зөрчилтэй 800 мянга орчим иргэд оршин суудаг1 ба ЭМАШТҮ-ний хүртээмжийг бүртгэлгүй болон түр оршин суугаа иргэдийн талаас судалсан судалгаа манай улсад хомс байна. Энэхүү судалгаа нь “Хэнийг ч орхигдуулахгүй байх”2 бодлогын хүрээнд эдгээр иргэдийн ЭМАШТҮ авч буй байдалд нөлөөлж буй хувь хүний хүчин зүйлсийг судлахаар зорьсон анхны судалгаа юм. Материал, арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн төвөөс алслагдсан гэр хороололын 15, 16, 17, 18 дугаар хорооны нутаг давсгэрт түр болон хаягийн бүртгэлгүй оршин суугаа нийт 200 иргэдийг хамруулав. Түр оршин суугаа болон бүртгэлгүй иргэдээс авах асуумжийг боловсруулахдаа Multiple Indicator Cluster Survey3 болон Demographic Health Survey4 судалгааны стандарт асуумжид суурилав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 20% нь бүртгэлгүй, 27% нь ЭМД-гүй тул өрхийн ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжгүй гэж үзэн үйлчилгээ авахаар очдоггүй байна. Эмчийн бичсэн эм, тариаг худалдаж авах (10%) болон өрхийн ЭМТ рүү явахдаа автобус, унаанаагаар (5.3%) зорчих санхүүгийн чадамжгүйн улмаас өрхийн ЭМТ-өөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар явж чаддаггүй хэмээн нийт судалгаанд оролцогчдын 15.3% нь хариулсан байна. Дүгнэлт: Бүртгэлгүй болон түр оршин сууж байгаа иргэдийн хувьд ЭМАШТҮ-ний хүртээмж хангалтгүй байна. ЭМАШТҮ авахад тухайн хороонд бүртгэлгүй иргэн учраас өрхийн ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжгүй гэсэн ойлголттой байх, эрүүл мэндийн даатгалгүй, эм тариа авах болон автобус унаагаар зорчих санхүүгийн чадамжгүй байдал зэрэг нь хувь хүний зүгээс нөлөөлж байгаа гол шалтгаанууд болж байна.
