Lkhagvasuren, Khorolsuren
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Khorolsuren
Бүтэн нэр
Lkhagvasuren Khorolsuren
Латин нэр
Lkhagvasuren Khorolsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны төвүүдийн лабораторийн бэлэн байдлын үнэлгээ(2021-09-01) ;Г.Инжинаш; ; ; Үндэслэл: Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүрэлцэхүйц болон бэлэн байдлыг сайжруулах нь чухал. Манай улс өрх, сумын эрүүл мэндийн төвүүд (ЭМТ)-ийн лабораторийн оношилгооны чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа ч түүний бэлэн байдлыг үнэлсэн судалгааны ажил ховор байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг үнэлэх. Материал, арга зүй: Судалгааг нэг агшингийн загвараар дискрептив судалгааны арга ашиглан хийв. Тоон мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт “Service availability and readiness assessment” аргыг ашиглан нийт 70 өрх, сумын ЭМТ-ийг хамруулан цуглуулав. Лабораторийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэхдээ стандартад өрх, сумын ЭМТ-д байхаар заасан багаж, тоног төхөөрөмж тус бүрийн бэлэн байгаа эсэх болон ажиллаж байгаа эсэхийг шалган хувиар илэрхийлэн тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ЭМТ-үүдийн хувьд лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс дунджаар 55.3% байна. Өрх, сумын ЭМТ-үүдэд өргөн ашиглагддаг тэмбүү, RPR сорил, ХДХВ/ДОХ, гепатит С вирус илрүүлэх түргэвчилсэн сорил, B гепатитийн гадаргуугын эсрэгтөрөгч HBsAg илрүүлэх, цусны АВО бүлэг тодорхойлох урвалж, оношлуурууд 90 хувиас дээш буюу хангалттай байна. Харин цусны шинжилгээнүүдийг нийт ЭМТ-үүдийн 50 ба түүнээс бага хувьд нь хийдэг байна. Аймгийн төвийн өрхийн ЭМТүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс хамгийн доогуур (29.5%), нэгдүгээр зэрэглэлийн сумын ЭМТ-үүдийнх хамгийн сайн (81.7%) байв. Дүгнэлт: Өрх, сумын ЭМТ-үүдийн лабораторийн оношилогооны бэлэн байдал хангалтгүй байна. Ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өрхийн ЭМТ-үүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг сайжруулахад голлон анхаарах шаардлагатай байна.
