Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлын судалгаа
    Үндэслэл: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх үндсэн нөхцөлийн нэг бол хүний нөөцийн чадавх билээ. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн (цаашид ЭМТ) эмч, сувилагч нарын мэдлэг, туршлага, тогтвор суурьшил муу байгаа талаар иргэдийн гомдол санал, шүүмжлэл их байдаг ч бодит байдлыг илэрхийлэх нотолгоо болохуйц судалгаа ховор, хомс байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн ажлын туршлага, тогтвортой байдлыг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгааг нэг агшингийн загвараар, аналитик судалгааны арга ашиглан хийв. Судалгаанд Монгол улсын 5 бүсийн болон Улаанбаатар хот болон нийт 70 өрх, сумын ЭМТүүдэд ажиллаж буй 902 эмнэлгийн мэргэжилтэнг хамруулав. Үр дүн: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага (цаашид ЭМАШТҮБ) болох өрх, сумын ЭМТ-дэд улсад дунджаар 13.7 жил, мэргэжлээрээ дунджаар 12 жил ажилласан туршлагатай хүний нөөц ажиллаж байна. Улаанбаатар хотын өрхийн ЭМТ-ийн ажиллагсад одоо ажиллаж байгаа ЭМТ-дөө дунджаар 6.5 жил, сумын ЭМТ-үүдэд ажиллагсад дунжаар 11 жил, сум дундын эмнэлэгт (цаашид СДЭ) ажиллагсад дунджаар 13 жил тухайн байгууллагтаа тасралтгүй ажиллаж байна. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн тогтвортой байдал хөдөө орон нутагт 60.6 хувь, хотын өрхийн ЭМТ-д 33.6 хувь байна. Дүгнэлт: ЭМАШТҮ-ний байгууллагын хүний нөөцийн тухайн мэргэжлээрээ ажилласан жил, хүний нөөцийн тогтвортой байдал нь эрүүл мэндийн төвийн зэрэглэл ахих тусам буурч байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эрүүл мэндийн анхан шатны төвүүдийн лабораторийн бэлэн байдлын үнэлгээ
    Үндэслэл: Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтанд хүрэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүрэлцэхүйц болон бэлэн байдлыг сайжруулах нь чухал. Манай улс өрх, сумын эрүүл мэндийн төвүүд (ЭМТ)-ийн лабораторийн оношилгооны чадавхийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа ч түүний бэлэн байдлыг үнэлсэн судалгааны ажил ховор байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг үнэлэх. Материал, арга зүй: Судалгааг нэг агшингийн загвараар дискрептив судалгааны арга ашиглан хийв. Тоон мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт “Service availability and readiness assessment” аргыг ашиглан нийт 70 өрх, сумын ЭМТ-ийг хамруулан цуглуулав. Лабораторийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэхдээ стандартад өрх, сумын ЭМТ-д байхаар заасан багаж, тоног төхөөрөмж тус бүрийн бэлэн байгаа эсэх болон ажиллаж байгаа эсэхийг шалган хувиар илэрхийлэн тооцов. Үр дүн: Судалгаанд хамрагдсан ЭМТ-үүдийн хувьд лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс дунджаар 55.3% байна. Өрх, сумын ЭМТ-үүдэд өргөн ашиглагддаг тэмбүү, RPR сорил, ХДХВ/ДОХ, гепатит С вирус илрүүлэх түргэвчилсэн сорил, B гепатитийн гадаргуугын эсрэгтөрөгч HBsAg илрүүлэх, цусны АВО бүлэг тодорхойлох урвалж, оношлуурууд 90 хувиас дээш буюу хангалттай байна. Харин цусны шинжилгээнүүдийг нийт ЭМТ-үүдийн 50 ба түүнээс бага хувьд нь хийдэг байна. Аймгийн төвийн өрхийн ЭМТүүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлын индекс хамгийн доогуур (29.5%), нэгдүгээр зэрэглэлийн сумын ЭМТ-үүдийнх хамгийн сайн (81.7%) байв. Дүгнэлт: Өрх, сумын ЭМТ-үүдийн лабораторийн оношилогооны бэлэн байдал хангалтгүй байна. Ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өрхийн ЭМТ-үүдийн лабораторийн оношилгооны бэлэн байдлыг сайжруулахад голлон анхаарах шаардлагатай байна.