Lkhagvasuren, Khorolsuren
Loading...
Товч нэр
Lkhagvasuren, Khorolsuren
Бүтэн нэр
Lkhagvasuren Khorolsuren
Латин нэр
Lkhagvasuren Khorolsuren
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн барилга байгууламжийн бэлэн байдлын үнэлгээ(2021-09-01) ;О.Буяндэлгэр; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид эмнэлгийн ашиглаж буй барилга, байгууламжийн хүртээмж, тохижилт чухал нөлөө үзүүлдэг. Манай орны хувьд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын, ялангуяа сумын эрүүл мэндийн төв (СЭМТ), сум дундын эмнэлэг (СДЭ)-ийн ашиглаж буй барилга, байгууламжийн стандарт бэлэн байдлыг судалсан судалгаа харьцангуй цөөн байгаа нь судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сумын ЭМТ (Эрүүл мэндийн төв) болон СДЭ-ийн барилга, байгууламжийн хүрэлцээ, хангамжийн өнөөгийн байдлыг судлах. Материал, арга зүй: Тус судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар, дескривтив арга ашиглан хийв. Барилга байгууламжийн бэлэн байдлыг “Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS5081:2013 стандарт”ыг үндэслэн үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан СЭМТ/СДЭ-ийн 37 хувь нь 40 болон түүнээс дээш жил ашигласан хуучин байранд үйл ажиллагаа явуулж байна. Стандартад байхаар тусгагдсан зориулалтын өрөө, тасалгаа, түүний зай талбай хангалтгүй байна. Тухайлбал, 3-р зэрэглэлийн сумын ЭМТ, СДЭ-ийн 77% нь рентген оношилгооны зориулалтын өрөөгүй байна. Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж буй өрөө, тасалгааны 66.7% нь, хэвтэн эмчлүүлэх өрөөний 49% нь, төрөх өрөөний 50-аас дээш хувь нь стандартад зааснаас бага зай талбайтай байв. Үзлэгийн өрөөний 70% нь харах болон сонсохоос сэргийлсэн үйлчлүүлэгчийн нууцлалыг хангаагүй, 30% нь өрөөний дулаан тохиромжгүй байв. Дүгнэлт: СЭМТ, СДЭ-үүдийн ашиглаж буй барилга, байгууламжийн ихэнх нь хуучирсан болон ашиглалтын хугацаа хэтэрсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зориулалтын өрөө тасалгаа дутмаг, зай талбай стандартад заасан хэмжээнээс бага байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлын судалгаа(2021-09-01) ;Г.Намуун; ; ; Үндэслэл: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх үндсэн нөхцөлийн нэг бол хүний нөөцийн чадавх билээ. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн (цаашид ЭМТ) эмч, сувилагч нарын мэдлэг, туршлага, тогтвор суурьшил муу байгаа талаар иргэдийн гомдол санал, шүүмжлэл их байдаг ч бодит байдлыг илэрхийлэх нотолгоо болохуйц судалгаа ховор, хомс байна. Зорилго: Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн ажлын туршлага, тогтвортой байдлыг судлах. Материал, арга зүй: Энэхүү судалгааг нэг агшингийн загвараар, аналитик судалгааны арга ашиглан хийв. Судалгаанд Монгол улсын 5 бүсийн болон Улаанбаатар хот болон нийт 70 өрх, сумын ЭМТүүдэд ажиллаж буй 902 эмнэлгийн мэргэжилтэнг хамруулав. Үр дүн: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллага (цаашид ЭМАШТҮБ) болох өрх, сумын ЭМТ-дэд улсад дунджаар 13.7 жил, мэргэжлээрээ дунджаар 12 жил ажилласан туршлагатай хүний нөөц ажиллаж байна. Улаанбаатар хотын өрхийн ЭМТ-ийн ажиллагсад одоо ажиллаж байгаа ЭМТ-дөө дунджаар 6.5 жил, сумын ЭМТ-үүдэд ажиллагсад дунжаар 11 жил, сум дундын эмнэлэгт (цаашид СДЭ) ажиллагсад дунджаар 13 жил тухайн байгууллагтаа тасралтгүй ажиллаж байна. Өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөцийн тогтвортой байдал хөдөө орон нутагт 60.6 хувь, хотын өрхийн ЭМТ-д 33.6 хувь байна. Дүгнэлт: ЭМАШТҮ-ний байгууллагын хүний нөөцийн тухайн мэргэжлээрээ ажилласан жил, хүний нөөцийн тогтвортой байдал нь эрүүл мэндийн төвийн зэрэглэл ахих тусам буурч байна.
