Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн бүртгэлгүй болон түр оршин суугаа иргэдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад нөлөөлж буй хувь хүний хүчин зүйлс
    (2021-03-21)
    Б.Нандинчимэг
    ;
    ; ;
    Сун Сыль Ги
    ;
    Чуй Сү Ён
    Үндэслэл: Эрүүл мэндийн салбарын томоохон зорилтуудын нэг нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх явдал бөгөөд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүртээмжийг сайжруулах нь тус зорилтонд хүрэх үндсэн арга юм. Улаанбаатар хотод орон нутгийн хаягтай буюу хаягийн зөрчилтэй 800 мянга орчим иргэд оршин суудаг1 ба ЭМАШТҮ-ний хүртээмжийг бүртгэлгүй болон түр оршин суугаа иргэдийн талаас судалсан судалгаа манай улсад хомс байна. Энэхүү судалгаа нь “Хэнийг ч орхигдуулахгүй байх”2 бодлогын хүрээнд эдгээр иргэдийн ЭМАШТҮ авч буй байдалд нөлөөлж буй хувь хүний хүчин зүйлсийг судлахаар зорьсон анхны судалгаа юм. Материал, арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн төвөөс алслагдсан гэр хороололын 15, 16, 17, 18 дугаар хорооны нутаг давсгэрт түр болон хаягийн бүртгэлгүй оршин суугаа нийт 200 иргэдийг хамруулав. Түр оршин суугаа болон бүртгэлгүй иргэдээс авах асуумжийг боловсруулахдаа Multiple Indicator Cluster Survey3 болон Demographic Health Survey4 судалгааны стандарт асуумжид суурилав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 20% нь бүртгэлгүй, 27% нь ЭМД-гүй тул өрхийн ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжгүй гэж үзэн үйлчилгээ авахаар очдоггүй байна. Эмчийн бичсэн эм, тариаг худалдаж авах (10%) болон өрхийн ЭМТ рүү явахдаа автобус, унаанаагаар (5.3%) зорчих санхүүгийн чадамжгүйн улмаас өрхийн ЭМТ-өөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар явж чаддаггүй хэмээн нийт судалгаанд оролцогчдын 15.3% нь хариулсан байна. Дүгнэлт: Бүртгэлгүй болон түр оршин сууж байгаа иргэдийн хувьд ЭМАШТҮ-ний хүртээмж хангалтгүй байна. ЭМАШТҮ авахад тухайн хороонд бүртгэлгүй иргэн учраас өрхийн ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжгүй гэсэн ойлголттой байх, эрүүл мэндийн даатгалгүй, эм тариа авах болон автобус унаагаар зорчих санхүүгийн чадамжгүй байдал зэрэг нь хувь хүний зүгээс нөлөөлж байгаа гол шалтгаанууд болж байна.