М.Өсөхбаяр
Loading...
Товч нэр
М.Өсөхбаяр
Бүтэн нэр
Мөнхбаяр Өсөхбаяр
Латин нэр
Munkhbayar Usukhbayar
Албан тушаал
Багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
5 results
Now showing 1 - 5 of 5
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эрүүл мэндийн анхан шатлалд ажиллаж буй эмч нарын хүний их эмч мэргэжлийн цогц чадамжид өгсөн сэтгэл ханамжийг судалсан дүн(2026-04-16); ;Н.Эрдэнэхүү ;Я.ЭнхтөрҮндэслэл: Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд анагаах ухааны боловсрол нь уламжлалт мэдлэг төвтэй сургалтаас чадамжид суурилсан хандлага руу эрчимтэй шилжиж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд төгсөгчдийн онолын мэдлэгийг үнэлэхээс гадна тэдний ажлын байран дахь бодит гүйцэтгэл, мэргэжлийн чадамжийг системтэйгээр үнэлэх асуудал нэн чухал болоод байна. Эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь зөвхөн эмнэлзүйн мэдлэгээр хязгаарлагдахгүй, харин харилцаа, хандлага, ёс зүй, манлайллын цогц нэгдэл байхыг олон улсын жишиг шаардах болсон. Зорилго: “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд төгсөгчдийн өгсөн сэтгэл ханамжийг судлах замаар мэргэжлийн цогц чадамжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2024 оны 1-р сараас 2026 оны 1-р сарын хооронд зохион байгуулсан. Судалгаанд АШУҮИС-ийн АУС-ийг 2020-2022 онд төгсөж, эрүүл мэндийн анхан шатлалд ажиллаж буй нийт 114 төгсөгчийг хамруулсан. Мэдээлэл цуглуулахдаа хүн амын ерөнхий үзүүлэлт (10 асуулт), CanMEDS үзүүлэлтийн 29 асуулт бүхий нийт 41 асуулттай асуумжийг ашиглав. Сэтгэл ханамжийг Ликертийн 5 оноо бүхий хэмжүүрээр (1-ээс 5 хүртэл) үнэлсэн. Статистик боловсруулалтыг IBM SPSS Statistics 26 программ ашиглан гүйцэтгэсэн бөгөөд асуумжийн найдвартай байдлыг Cronbach’s Alpha-аар, бүлэг хоорондын ялгааг Т-тест болон ANOVA-аар, нөлөөллийн хэмжигдэхүүнийг хэсэгчилсэн эта квадратаар, асуумжийг багцлахдаа хүчин зүйлийн шинжилгээний аргуудыг тус тус ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 86.1% нь эмэгтэй, 13.9% нь эрэгтэй байсан ба дундаж нас 27.49±1.15 жил байв. Төгсөгчдийн 54.8% нь хотод, 45.2% нь хөдөө орон нутагт ажиллаж байлаа. Судалгааны асуумжийн дотоод нийцэл α=0.962 гарсан нь хэмжилтийн хэрэгсэл маш өндөр найдвартай болохыг нотолж байна. Нийт төгсөгчдийн ерөнхий сэтгэл ханамжийн түвшин дунджаар 3.63±0.79 байв. CanMEDS-ийн чадамжуудаас “Мэргэжилтэн” чадамж хамгийн өндөр буюу 3.78±0.77 үнэлэгдсэн бол “Анагаахын шинжээч” чадамж хамгийн бага буюу 3.49±0.67 байв. Харин «Анагаахын шинжээч» чадамжийн үнэлгээ жил ирэх тусам (2020 онд 3.24-өөс 2022 онд 3.68 хүртэл) статистик ач холбогдол бүхий (p<0.026) өсөлт үзүүлсэн нь сургалтын залгамж холбоо сайжирч буйн илрэл юм. Ялангуяа ME9 (Урьдчилан сэргийлэх, p<0.031) болон ME10 (Нотолгоо ашиглах, p<0.025) дэд чадамжууд дээр төгссөн он дунд зэргийн нөлөө үзүүлж байна (ηp2= 0.061-0.064). Төгсөгчдийн ажиллаж буй байршил нь чадамжийн үнэлгээнд статистик ач холбогдол бүхий ялгаа үүсгээгүй (p>0.05). Хүчин зүйлийн шинжилгээгээр 29 асуулт 5 үндсэн бүлэгт хуваагдсан бөгөөд эдгээр нь нийт өөрчлөлтийн 69.68%-ийг тайлбарлаж байна. Хамгийн эхний хүчин зүйл болох “Эмнэлзүйн болон удирдлагын нэгдмэл чадамж” дангаараа 49.08%-ийг тайлбарлаж буй нь мэргэжлийн цогц чадамж нэгдмэл шинжтэй байгааг харууллаа. Дүгнэлт: 1.Төгсөгчдийн мэргэжлийн цогц чадамжийн ерөнхий сэтгэл ханамж 3.63 оноотой буюу дундаас дээгүүр түвшинд байна. “Мэргэжилтэн” дүрийн чадамж хамгийн өндөр үнэлэгдсэн нь төгсөгчдийн ёс зүй, төлөвшил сайн байгааг илтгэх бол “Анагаахын шинжээч” дүр бага үнэлэгдсэн нь эмнэлзүйн нарийн ур чадварыг сургалтад илүү анхаарах шаардлагатайг харуулж байна. 2.Анагаахын шинжээчийн чадамж жил ирэх тусам сайжирч байгаа нь сургалтын шинэчлэл үр дүнгээ өгч буйн илрэл юм. 3.Судалгааны үр дүн нь анхан шатлалын эмч нарын хувьд эмнэлзүйн болон бусад зөөлөн ур чадварууд нь салшгүй нэгдмэл цогц шинж чанартайг баталж, цаашид хөтөлбөрийг энэхүү нэгдмэл байдалд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатайг нотолгоо болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн дотор өвчний онош зүйн хичээлд өгөх суралцагчдийн сэтгэл ханамжийг судалсан дүн(2025-01-01); ;Н.Эрдэнэхүү ;Я.ЭнхтөрҮндэслэл: Анагаахын боловсрол сүүлийн хэдэн арван жилд оюутан төвтэй сургалт, үр дүнд суурилсан сургалт зэрэг шинэчлэлтүүдэд тулгуурлан хөгжиж ирсэн. Энэхүү өөрчлөлтийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь дотор өвчний онош зүйн хичээл юм. Энэ хичээл нь эмнэлзүйн практикт шаардлагатай мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг боловч суралцагчдын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь хангалтгүй байна. Харден болон бусад (1999), Айрби болон бусад (2010)-ын судалгаанууд анагаахын боловсролд сургалтын үнэлгээ, оюутны ханамжийн ач холбогдлыг онцолсон бөгөөд энэхүү судалгаа нь тэдгээртэй уялдуулан “Хүний их эмч” хөтөлбөрийн сургалтын үр нөлөөг тодорхойлох зорилготой хийгдсэн. Зорилго: АШУҮИС-ийн “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөр дэх Дотор өвчин судлалын хичээлд өгөх суралцагчдын сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик загвар ашиглан 2023 оны 6-р сараас 2024 оны 6-р сарын хооронд АУС-ийн 1167 суралцагчаар гүйцэтгэсэн. Мэдээлэл цуглуулахдаа 34 асуултаас бүрдсэн асуумжийн хуудсыг ашигласан бөгөөд хүн амын ерөнхий үзүүлэлт (5 асуулт), ерөнхий сэтгэл ханамж (17 асуулт), дотрын онош зүйн чиглэл (12 асуулт) орсон. Сэтгэл ханамжийг 5 онооны Ликертийн хэмжүүрээр (1=огт санал нийлэхгүй, 5=бүрэн санал нийлнэ) үнэлсэн. Өгөгдлийг 8Р88 81а1т8Ис8 26-д боловсруулан дескриптив шинжилгээ, А^ОҮА, Т-тест, регрессийн шинжилгээ хийж, СоЬеп’§ й, Рагйа1 Е1а 8^иагей (П2)-ийг тооцоолсон. Статистик ач холбогдлыг р<0.05-аар шалгасан. Үр дүн: Сэтгэл ханамжийн ерөнхий түвшин: нийт суралцагчдын ханамж 3.98±0.73 байсан. 2-р дамжааны онош зүйн хичээл: Ханамж хамгийн өндөр (4.07±0.90), ялангуяа “сургалтын агуулга” (4.07±0.90) үнэлэгдсэн. 3-р дамжааны дотор өвчний хичээл: Ханамж хамгийн бага (3.97±0.78), ялангуяа “сургалтын орчин” (3.90±0.90) буурсан. Хүйс ба дамжааны нөлөөг үзэхэд хүйсээр ялгаа статистик ач холбогдолгүй (р>0.05). Дамжаа ахихад дотор өвчний хичээлийн ханамж буурч байна (В=-0.172, р=0.016).Хичээл хоорондын хамаарал үзэхэд хоёр хичээлийн хооронд хүчтэй эерэг хамаарал (г=0.818, р<0.001), гэхдээ нөлөөллийн хэмжээ маш бага (р2=0.008). Дүгнэлт: Суралцагчдын сэтгэл ханамж дунджаас дээш байгаа нь сургалтын агуулгын чанар, багшийн арга зүйн үр дүнг илтгэнэ. Дамжаа ахихад дотор өвчний хичээлийн ханамж буурах нь хичээлийн хүндрэл, нөөцийн дутагдлаас үүдэж болзошгүй. Хоёр хичээлийн хамаарал сул байгаа нь интеграцчилсан сургалтыг хөгжүүлэх шаардлагатайг илтгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн үр дүнд өгөх суралцагчдийн үнэлгээ(2025-01-01); ;Н.Эрдэнэхүү ;Я.ЭнхтөрҮндэслэл: Орчин үеийн анагаахын боловсролд үр дүнд суурилсан боловсрол (Ои^соте-Вавес! Ейисайоп, ОВЕ) болон асуудалд суурилсан сургалт (РгоЬ1е т-В а 5 ес1 ^ е а т т д , РВ^) хандлагыг хослуулан хэрэглэх нь сургалтын чанарыг сайжруулах гол чиг хандлага болоод байна. АШУҮИС нь 2013 оноос эхлэн ОВЕ хөтөлбөрийг нэвтрүүлсэн нь уг шинэчлэлийн үр нөлөө, сургалтын чанарт үнэлгээ хийх хэрэгцээг бий болгосон. Суралцагчдын сэтгэл ханамж нь боловсролын чанарыг хэмжих чухал шалгуур төдийгүй төгсөгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагад нөлөөлдөг тул энэ чиглэлээр судалгаа хийх шаардлагатай. Зорилго: Хүний их эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрт суралцагчдын сэтгэл ханамжийн түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, сургалтын чанарыг сайжруулах үндэслэлийг гаргах. Арга, аргачлал: 2023-2024 онд АШУҮИС-ийн Хүний их эмчийн хөтөлбөрийн 3-6-р дамжааны 1167 оюутны дунд асуумжийн судалгаа явуулсан. Оролцогчдын дундаж нас 22.2±1.5 жил байсан бөгөөд 79.9% нь эмэгтэй суралцагчид байв. Суралцагчдын сургалтын чанарт өгч буй сэтгэл ханамжийг 23 асуулт бүхий асуумжаар (16 асуумж нь 5 онооны Ликертийн хэмжигдэхүүн) үнэлэн цуглуулсан. Өгөгдлийг ЗРЗЗ 26 програм ашиглан боловсруулж, дескриптив статистик, хамааралгүй хоёр бүлгийн {-шинжилгээ, нэг хүчин зүйлт дисперсийн шинжилгээ (А^О^А), Пирсоны корреляци, хүчин зүйлийн шинжилгээ болон олон хувьсагчийн регрессийн шинжилгээг хийв. Статистикийн хувьд р<0.05 утгыг ач холбогдолтойд тооцсон. Үр дүн: Сэтгэл ханамжийн асуумжийн найдвартай байдал маш өндөр (СгопЬасЬ' 5 а=0.927) байв. Нийт суралцагчдын ерөнхий сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ 3.51±0.84 байсан нь дунджаас дээш түвшнийг илтгэлээ. 4-р дамжааны суралцагчид багшийн заах аргын чанарт хамгийн өндөр үнэлгээ өгсөн (дундаж 3.97±0.67) бол 3-р дамжааны суралцагчид сургалтын материал, хэрэглэгдэхүүний хүрэлцээнийг хамгийн бага үнэлсэн (дундаж 2.98±1.01); эдгээр ялгаа нь статистикийн хувьд өндөр ач холбогдолтой байв (р<0.001). Түүнчлэн, эмнэлзүйн сургалтын үнэлгээ төгсөх дамжаанд буурч, 6 -р дамжааны үнэлгээ 3-р дамжааныхтай харьцуулахад доогуур байсан (дундаж 3-р дамжаанд 3.70, 6 -р дамжаанд 3.16; р<0.001). Нийт сэтгэл ханамжийн үнэлгээ хүйсийн ялгаагаар зөрүүгүй байсан (р>0.05). Хүчин зүйлийн шинжилгээгээр сургалтын чанарын үнэлгээнд нөлөөлөх хоёр үндсэн хүчин зүйл илэрсэн (КМО = 0.950; Ва|11ей-ийн тест р<0.001) ба эдгээр нь нийт вариацийн 55.83%-ийг тайлбарлаж байв. Нэгдүгээр хүчин зүйл нь сургалтын зохион байгуулалт, хичээлийн агуулга, багшийн арга зүй зэрэг сургалтын үйл явцын чанарт хамаарах үзүүлэлтүүдийг нэгтгэсэн бол хоёрдугаар хүчин зүйл нь сургалтын материаллаг орчин, нөөц боломж, ачаалал зэрэг орчны нөхцөлийн үзүүлэлтүүд байлаа. Мөн корреляци, регрессийн шинжилгээний дүнгээр сургалтын зохион байгуулалт сайтай байдал, багшийн идэвхтэй оролцоо зэрэг нь суралцагчдын сэтгэл ханамжид эерэг хамааралтай болох нь тогтоогдов (р< 0 .0 1 ). Дүгнэлт: Сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрийн агуулга, хичээлүүдийн уялдаа холбоо болон багшийн заах арга зүйг тасралтгүй сайжруулах шаардлагатай байна. Мөн төгсөх дамжааны (6 -р дамжаа) суралцагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд сургалтын орчны нөөц, материаллаг баазыг сайжруулж, сургалтын арга барилыг шинэчлэх нь чухал байна. Судалгааны дүн нь цаашдын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, чанарыг сайжруулах бодлого төлөвлөлтөд нотолгоонд суурилсан үндэслэл болох боломжтойг харуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Анагаахын суурь боловсролын дамжаанд суралцагчид хүний их эмч мэргэжлийн цогц чадамжид өгөх сэтгэл ханамж(2024-04-13); ;Н.Эрдэнэхүү ;Я.ЭнхтөрҮндэслэл: Хүний их эмчийн сургалтын хөтөлбөрийн үнэлгээнд ихэвчлэн анагаахын суурь боловсролын дамжааны дараах дөрвөн жилийн сургалтад сурч буй суралцагчдыг илүү төлвөрч үнэлгээ хийдэг. Гэхдээ анагаахын суурь боловсролын дамжаа нь хүний их эмч бэлтгэх сургалтын нэгээхэн хэсэг бөгөөд бид энэхүү судалгаагаараа хүний их эмчийн хүрэх үр дүн болох цогц чадамжийг анагаахын суурь боловсролын дамжаанд суралцаж буй суралцагчдаар үнэлүүллээ. Зорилго: АШУҮИС–ийн АУС–ийг “Хүний их эмч” мэргэжлийн цогц чадамжид өгөх анагаахын суурь боловсролын дамжааны суралцагчдын сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвар ашиглан 2023 оны 6-р сараас 2024 оны 3-р сарын хооронд АШУҮИС–ийн АСБД –нд суралцаж буй нийт 633 суралцагчдаас судалгааг авсан. Судалгаанд хамрагдсан суралцагчдаас хүн амын ерөнхий үзүүлэлтүүд (5 асуулт), ерөнхий сэтгэл ханамж (17 асуулт), цогц чадамжийн чиглэлээр (18 асуулт) гэсэн чиглэлээр нийт 40 асуулт бүхий асуумжийг цахим хэлбэрээр судалгааг авсан. Судалгааны мэдээллийг IMB SPSS Statistics 17 програмыг ашиглан боловсруулж, үр дүнд дескриптив болон нарийвчилсан статистик шинжилгээ хийсэн. Судалгаанд хамрагдагчдын сэтгэл ханамжийн түвшинг 5 оноо бүхий Ликертийн хэмжүүрээр үнэлэн, судалгааны үр дүнг SPSS-19.0 программыг ашиглан бүх үр дүнгийн хувьд статистик үнэн магадлалыг 95% хувийн (p<0.05) магадлалаар баталгаажуулсан болно. Үр дүн: Бидний судалгаанд хамрагдсан нийт 633 суралцагчдын 20.9% (132) нь эрэгтэй, 79.1% (501) нь эмэгтэй байсан бөгөөд тэдгээрийг насны байдлаар нь авч үзвэл дундаж нас нь 20.0±1.8 байлаа. 1-р дамжаанд 47.9% (303), 2-р дамжаанд 52.9% (330) суралцаж байсан. Хугацаандаа суралцаж байсан 89.1% (564), улиран суралцсан буюу жилийн чөлөө авч байсан 10.9% (69) суралцагч байсан. Нийт суралцагчдын ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 3.64±0.84, үүнээс хамгийн өндөр нь 1-р дамжааны суралцагч нар харилцагч байх чадвар сайн эзэмшиж байгаа гэж 3.87±0.81, хамгийн бага нь 2-р дамжааны суралцагч зохион байгуулагч чадвар сайн эзэмшиж байгаа гэж 3.30±0.84 гэж үнэлсэн байна. Суралцаж буй суралцагчдын сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлтийг хүйс хоорондын ялгаа байгаа эсэхийг судлахад зөвлөгч байх чадвар сайн эзэмшиж байгаа гэж эрэгтэй суралцагч - 3.51±0.91, эмэгтэй суралцагч - 3.68±0.83 гэж үнэлсэн статистик үнэн магадлалтай байна. (p<0.05) Дүгнэлт: “Хүний их эмч” цогц чадамжид өгсөн анагаахын суурь боловсролын дамжааны суралцагчдын ерөнхий сэтгэл ханамжийн түвшин 3.64±0.84 үнэлсэн нь дундажаас дээгүүр байна. Суралцагчдын цогц чадамжийн өгөх сэтгэл ханамжийн түвшин суралцаж буй дамжаа, хүйс, хугацаандаа суралцаж байгаа зэргээс хамаарч харилцан адилгүй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication,
