Gavaabaljir, Enkhtushig
Loading...
Товч нэр
Gavaabaljir, Enkhtushig
Бүтэн нэр
Gavaabaljir Enkhtushig
Латин нэр
Gavaabaljir Enkhtushig
Албан тушаал
Судлаач
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, C57BL/6 Хулганад үүсгэсэн хавдрын загварт натрийн лактат ба циклофосфамид эмчилгээ туршсан дүн(2024-05-13) ;Э.Энхдөлгөөн; ; ; Б.АриунзаяаҮндэслэл: Хавдрын бичил орчинд глюкозоос илүү лактат нь дархлааны Натрийн лактат эсийн энергийн эх үүсвэр болдог. Баруун Өмнөд Симмоннсийн хавдрын МС38 төвийн судлаачид эрчимтэй дасгал хийх үед үүсдэг бодисын солилцооны C57BL/6 бүтээгдэхүүн лактат нь хавдар өвөрмөц CD8+Т эсийг хавдрын Хавдрын загвар бичил орчинд ихэсгэснээр хавдрын эсрэг дархлааны хариу урвалыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Нөгөө талаас T зохицуулагч эсэд үзүүлэх лактатын нөлөө одоогоор тодорхойгүй байгаа ба Т зохицуулагч эсийн үйл ажиллагааг дарангуйлах үйлдэлтэй нь тогтоогдсон хими эмчилгээний гол төлөөлөгчдийн нэг циклофосфамид эмчилгээтэй синергетик үйлдэл байгаа эсэх нь сонирхол татаж байна. Туршилтын хулганад үүсгэсэн хавдрын загварт лактат ба циклофосфамид эмчилгээ хавсарсан нөлөөтэй эсэхийг туршин судалсан судалгаа байхгүй байгаа нь энэ судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Зорилго: C57BL/6 үүлдрийн туршилтын хулганад үүсгэсэн хавдрын загварт натрийн лактат ба циклофосфамид эмчилгээний хавсарсан нөлөөг судлах. Арга, аргачлал: Туршилтын амьтан: C57BL/6, 6-8 долоо хоногтой эмэгчин хулганыг туршилтад ашигласан. Эсийн өсгөвөр: Хулганын бүдүүн гэдэсний хавдрын эсийг (MC-38) 10%-ийн тугалын хээлийн ийлдэс, 0.5% мөөгөнцрийн эсрэг эм болон антибиотикийн холимог (Amphotericin B, Pencillin G, Streptomycin) агуулсан эсийн орчинд (DMEM) 5% СО2-ийн чийгшилтэй 370Схэмд өсгөвөрлөсөн. Хавдрын загвар үүсгэсэн аргачлал: Хавдрын эс (МС38)-ийг фосфат буферийн уусмалаар шингэрүүлэн 100 мкл 1x106 тооны эсийг туршилтын амьтны хэвлийн арьсан дор цэврүү үүсгэн тарьж хорт хавдар үүсгэсэн. Хавдарт лактат, циклофосфамид болон хавсарсан эмчилгээ хийсэн аргачлал: Хавдрын эс тарьснаас хойш 8 дахь өдөрт, хавдрын эзлэхүүн 150 мм3 болох үед хулганыг 5 бүлэгт хуваан эмчилгээг эхлүүлсэн. Хавдрын хэмжээг хэмжсэн аргачлал: Автомат калипр ашиглан хавдрын урт, өргөнийг өдөр бүр нэг удаад 3 удааги н давтамжта хэмжсэн. Үр дүн: Лактатын изотоник уусмалаар эмчилсэн бүлэгт хавдрын дундаж эзэлхүүн глюкозын болон PBS эмчилгээ хийсэн бүлэгтэй харьцуулахад статистик үнэн магадлалтай буурсан (р<0.01). Лактат, циклофосфамидын хавсарсан эмчилгээний бүлгийн хавдрын дундаж эзэлхүүн нь лактат эсвэл циклофосфамид эмчилгээг дангаар нь хийсэн бүлэгтэй харьцуулахад статистик үнэн магадлалтайгаар буурсан байлаа (р<0.05). Үүнээс үзэхэд хавсарсан эмчилгээ нь хавдрын ургалтыг саатуулж байна. Туршилтад хамрагдсан ни т амьтдыг (n=20) эмчилгээний дараа 30 хоноги н турш ажиглахад 65% нь эмчилгээний дараах 20 хоноги н дотор үхсэн. Лактат ба циклофосфамидын хосолсон эмчилгээ хийсэн хулганад эмчилгээний бусад бүлэг болон хяналтын бүлэгтэй харьцуулахад амьд үлдэх магадлал статистик үнэн магадлалтайгаар (p<0.001) нэмэгдсэн. Дүгнэлт: Хавсарсан эмчилгээ хавдрын ургалтыг дарангуйлж байгаа нь лактат, хавдрын бичил орчинд лимфоцит эсийг идэвхжүүлэн хавдрын эсрэг үйлдэл үзүүлж, Т зохицуулагч эсийг дарангуйлах циклофосфамидын нөлөөг дэмжсэнээр туршилтын амьтны амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлж байна.
