Gavaabaljir, Enkhtushig
Loading...
Товч нэр
Gavaabaljir, Enkhtushig
Бүтэн нэр
Gavaabaljir Enkhtushig
Латин нэр
Gavaabaljir Enkhtushig
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг гарган авсан дүн(2024-04-13); ; ;С.Энхтуяа ;Т.ӨлзийхүүҮ.Сувд-ЭрдэнэҮндэслэл: Хавдрын эсрэг дархлаа эмчилгээний суурь судалгаа болон эмнэлзүйн туршилт судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс үзэхэд дархлаа эмчилгээ нь хавдрын боломжит эмчилгээ болохыг харуулж байна. Т эсийн OX-40 дохио дамжуулах замыг идэвхжүүлэх нь Т зохицуулагч эсийг дарангуйлж Т эффектор эсийг идэвхижүүлдэг. Хоёр үндсэн төрлийн OX40 агонистыг энэ зорилгоор ашигладаг. Үүнд anti-OX40 хүнийжүүлсэн эсрэгбие болон OX40L-Fc гагнаас уураг орно. OX40L-Fc гагнаас уураг нь анти-OX40 хүнийжүүлсэн эсрэгбиеийг бодвол эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй Монгол улсад үйлдвэрлэх боломжтой байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болж байна. Зорилго: OX40L-Fc гагнаас уургийн плазмидыг рекомбинант ДНХ технологийн аргаар гарган авах. Арга, аргачлал: Плазмидын загварчлалыг US20160024176A1 патент бүхий MEDI6383 OX40L-Fc гагнаас уургийн амин хүчлийн дарааллыг ашиглан SnapGene программ дээр загварчлалыг гаргав. Оруулга ДНХ дарааллуудыг ПГУ-ын аргаар олшруулан бэлтгэсэн. Векторын дарааллыг HindIII, XhoI рестрикцийн эсгэгээр зүсэн бэлтгэлээ. ПГУ бүтээгдэхүүнүүд болон зүсэгдсэн векторыг цэвэршүүлэн гарцыг дүгнэсэн. Бэлэн болсон дарааллуудыг Гибсон угсралтын аргаар угсарсан ба угсрагдсан плазмидыг ПГУ-ын аргаар болон рестрикцийн эсгэгээр зүсэн шалгасан. Үр дүн: Гибсон угсралтын аргаар плазмидыг загварчлалын дагуу угсрахад агар дээр нэг клон ургасан бөгөөд ургасан клоныг шалгахад IgG4Fc, Traf, OX40L гэх дарааллууд тус ПГУ аргаар олширсон. Рестрикцийн эсгэгээр зүсэн шалгахад амжилттай зүсэгдсэн. Дүгнэлт: Плазмидыг ПГУ аргаар болон рестрикцийн эсгээр зүсэн шалгахад плазмид угсрагдсан байна.
