Ө.Дугармаа
Loading...
Товч нэр
Ө.Дугармаа
Бүтэн нэр
Өлзий Дугармаа
Латин нэр
Ulzii Dugarmaa
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
10 results
Now showing 1 - 10 of 10
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Severity strata of patient-oriented eczema measure scores in patients with atopic dermatitis in Mongolia(2022); ;Takeshi Nakahara; ;Masutaka Furue - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, The comparative study of methods for measuring Atopic dermatitis severity(2023-10-24); ;Batlkhagva Munkhbat; ;Nomin-Erdene UlamnemekhJavzandulam Bat-Orshikh - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Архаг чонон хөрвөсийн хулганы загварт лютеолин-гадолиниум нэгдлийн үрэвслийн фенотип ба эдэд үзүүлэх нөлөө(2026-04-28) ;A Сүрүй ;Я.Энхтөр ;Ши ЖиХайҮндэслэл: Архаг чонон хөрвөс (АЧХ) нь арьсны хүчтэй загатнаа, бэлцрүү болон судасны хавангаар илэрдэг. Лютеолин (Luteolin, Lut) нь үрэвслийн болон харшлын эсрэг идэвхтэй байгалийн флавоноид боловч био хүртээмжийн хувьд хязгаарлагдмал байдаг. Зарим судалгаанд флавоноидыг металлын ионтой комплекс үүсгэх нь тэдгээрийн физикхими болон биологийн шинж чанарыг сайжруулж, синергит үйлдлээр эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлж буй нь тогтоогдсон. Иймд лютеолингадолиниум (Lut-Gd) нэгдэл нь дан Lut-тай харьцуулахад илүү хүчтэй үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэх нь онолын хувьд бүрэн судлах үндэслэл болж байна. Зорилго: АЧХ-ийн хулганы загварт Lut-Gd нэгдлийн үрэвслийн эсрэг үйлдэл болон аюулгүй байдлыг Lut-тай харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: C57BL/6 омгийн хулганад овальбумин, хөнгөн цагааны гидроксидоор АЧХ-ийн загвар үүсгэн 14 хоног Lut болон LutGd эмчилгээ хийж, маажих зан үйл болон гистопатологийн өөрчлөлтийг үнэлэв. Үр дүн: Загварын бүлэгт маажих зан үйл мэдэгдэхүйц нэмэгдэж, арьсны эдэд дермийн хаван, коллаген ширхэгийн бүтцийн алдагдал, үрэвслийн эсийн нэвчдэс илэрхий ажиглагдсан. Lut болон Lut-Gd эмчилгээний дараа эдгээр өөрчлөлтүүд буурсан ба Lut-Gd бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай сайжрал илэрсэн. Lut-Gd нь маажих давтамжийг 45-50%-иар бууруулсан нь Lut бүлгээс 20%-иар өндөр байв. Түүнчлэн уушги, элэг, бөөр болон тунгалгийн зангилаанд эмгэг морфологийн өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: Lut-Gd нэгдэл нь маажих зан үйл болон арьсны эмгэг эдийн өөрчлөлтийг бууруулах үйлдлээрээ дан Lutаас илүү үр нөлөөтэй бөгөөд чухал эрхтнүүдэд эмгэг өөрчлөлт үүсгээгүй нь аюулгүй байдлыг баталж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн арьсны үрэвсэлтэй 2-16 насны хүүхдүүдэд рашаан шүршлэг хэрэглэсэн үр дүн(2025-05-05); ;Я.ЭнхтөрҮндэслэл: Атопийн арьсны үрэвсэл (ААҮ) нь бага насны хүүхдэд түгээмэл тохиолддог архаг, дахилтат явцтай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд эмнэлзүйд загатнаа болон арьсны тууралтаар илэрдэг. Атопийн арьсны үрэвсэл нь дэлхийн нийт бага насны хүүхдүүдийн 5-30%, насанд хүрэгчдийн 1-10%-ийг эзэлдэг гэх тархвар зүйн судалгаа байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар арьсны архаг эмгэгийг эмчлэхэд рашаан усыг ашигласаар байна. Манай улсад арьсны зарим эмгэгийн үед ялангуяа атопийн арьсны үрэвслийн үед шаргалжуут рашаан шүршлэгийг хэрэглэсэн судалгаа олдохгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдэд шаргалжуут шүршлэг хэрэглэн хүндийн зэрэг, загатнааны эрчим, арьсны зарим физиологийн үзүүлэлтүүдийг үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгааг плацебо хяналтат бүлэгтэй, эмнэлзүйн туршилт судалгааны загвараар ААҮ-тэй 2-16 насны хүүхдүүдийг судалгаанд хамруулан шаргалжуут рашаан шүршлэг хэрэглүүлэн эмчилгээний өмнөх болон дараах хүндийн зэрэг (SCORAD), загатнааны эрчим (VAS), арьсны чийгшил (SCH), өнгөн хөрсний чийг алдалтыг (TEWL) үнэлэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын нийт тохиолдлоос 81.7% (49) нь SCORAD үнэлгээ хөнгөн, 18.3% (11) нь дунд зэрэгтэй байсан бол VAS үнэлгээгээр нийт тохиолдлын 40% (24) нь бага зэргийн загатнаатай байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд хамрагдагсдын 96.7% (58) нь арьсны чийгшил хэт хуурай байсан бол өнгөн хөрсний чийг алдалт 76.7% (46) нь сайн байгаа нь тодорхойлогдов. Бүлэг хоорондын хүндийн зэрэг, загатнааны эрчим, арьсны физиологийн зарим үзүүлэлтүүд 30 дахь хоногт статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.001, p=0.002). Туршилтын бүлэгт хамрагдагсдын судалгааны эхний хоног, 15, 30 дахь хоногийн хүндийн зэрэг (p=0.001), загатнааны эрчим (p=0.002), арьсны чийгшил (p=0.002), өнгөн хөрсний чийг алдалт (p=0.001) хооронд мөн адил статистик ач холбогдолтой ялгаа ажиглагдав. Туршилтын бүлэгт хамрагдагсдын өнгөн хөрсний чийг алдалтын хэмжээг арьсны чийгшлийн хэмжээтэй харьцуулахад шугаман хамааралтай (r=0.566, p=0.0001) байлаа. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан ААҮ-тэй нийт хүүхдүүдийн 81.7% (49) нь хүндийн зэргийн SCORAD үнэлгээ хөнгөн, загатнааны эрчмийн VAS үнэлгээ 40% (24) нь бага зэргийн загатнаатай байсан бол 96.7% (58) нь арьсны чийгшил хэт хуурай, өнгөн хөрсний чийг алдалт 76.7% (46) нь сайн байгаа нь тус тус тодорхойлогдлоо. 2. Туршилтын бүлэгт хамрагдсан хүүхдүүдийн шаргалжуут шүршлэх хэрэглэхийн өмнөх хүндийн зэрэг, загатнааны эрчим, арьсны чийгшил, өнгөн хөрсний чийг алдалтын хэмжээг шаргалжуут шүршлэг хэрэглэсний дараах хоногуудтай харьцуулахад арьсны чийгшлийн хэмжээ нэмэгдэн, өнгөн хөрсний чийг алдалт буурснаар хүндийн зэрэг болон загатнааны эрчим багасаж байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Атопийн дерматиттай насанд хүрэгчдийн стресс, кортизолын түвшин ба үрэвслийн үзүүлэлтүүд хоорондын хамаарал(2026-04-28) ;Ш.Мөнхчимэг ;Э.Сувд ;Б.Батдэлгэр ;У.ХувьтөгөлдөрГ.АнхцэцэгҮндэслэл: Атопийн дерматит нь архаг, дахилтат явцтай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд дархлааны зохицуулга, арьсны хоригийн алдагдлаас гадна нейро-эндокриний хүчин зүйлс чухал үүрэгтэй. Сэтгэлзүйн стресс нь hypothalamus-pituitary-adrenal (HPA) тэнхлэгийн үйл ажиллагаанд нөлөөлж, кортизолын ялгаралт болон үрэвслийн хариу урвалыг өөрчилдөг. Гэсэн хэдий ч кортизол, нейтрофил/лимфоцитын харьцаа (NLR), сэтгэлзүйн үзүүлэлтүүд болон өвчний хүндийн зэрэг хоорондын уялдаа хангалттай судлагдаагүй байна. Зорилго: Атопийн дерматиттай хүмүүсийн кортизол, нейтрофил/лимфоцитын харьцаа болон сэтгэлзүйн үзүүлэлтүүдийг эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд атопийн дерматиттай 12 өвчтөн, эрүүл хяналтын 12 оролцогчид хамруулж тохиолдол хяналтын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Кортизолын түвшин, цусны дэлгэрэнгүй шинжилгээ (NLR тооцоолох), сэтгэлзүйн үнэлгээ (PHQ-9, Patient Health Questionnaire-9; GAD-7, Generalized Anxiety Disorder-7) хийсэн. Атопийн дерматитийн хүндийн зэргийг SCORAD оноогоор үнэлж, статистикийн харьцуулалт болон хамаарлын шинжилгээ хийсэн. Үр дүн: Атопийн дерматиттай бүлгийн кортизолын түвшин хяналтын бүлгээс статистикийн ач холбогдолтой бага байсан (p<0.001). Кортизол нь SCORAD (r=-0.65, p=0.021) болон сэтгэл түгшилтийн асуумж (GAD-7) оноо (r=-0.56, p=0.036)-той сөрөг хамааралтай байв. Өвчний үргэлжилсэн хугацаа болон кортизолын түвшин хооронд сөрөг хамаарал ажиглагдсан (r=-0.53, p=0.075). Дүгнэлт: Атопийн дерматитийн үед HPA тэнхлэгийн зохицуулга алдагдаж, кортизол буурах нь өвчний хүндийн зэрэг болон сэтгэлзүйн стрессийн түвшинтэй холбоотой байж болзошгүй. Иймд өвчний менежментэд сэтгэлзүйн үнэлгээг хамтатган авч үзэх шаардлагатай. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Сорвины орчин үеийн эмчилгээний үр нөлөө: системчилсэн тойм өгүүлэл(2026-04-28) ;П.Билгүүн ;Я.ЭнхтөрҮндэслэл: Орчин үед сорвины эмчилгээнд силикон гель, кортикостеройд, лазер, мэс заслын аргууд тодорхой үр дүнтэй боловч сорвины бүтцийг бүрэн сэргээх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд сорвины эдийн нөхөн төлжилтийг дэмжих шинэ аргууд эрчимтэй судлагдаж байгаа бөгөөд үүний нэг нь аутолог өөх шилжүүлэн суулгалт (AFG) юм. Энэхүү арга нь өөхөн эдийн гаралтай үүдэл эс (ADSCs), стромын судасны фракц (SVF) болон өсөлтийн хүчин зүйлсийг агуулдаг тул ангиогенезийг дэмжих, үрэвслийг бууруулах, коллагены бүтцийг шинэчлэн зохицуулж сорвины эдийн бүтэц, чанарыг сайжруулах боломжтой. Зорилго: Монгол Улсад AFG, ADSCs болон SVF-д суурилсан сорвины эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдалд хийгдсэн судалгаа хомс байгаа тул олон улсын мэдээллийг нэгтгэн, эмчилгээний үр дүн, аюулгүй байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү системчилсэн тойм судалгааг PRISMA удирдамжийн дагуу гүйцэтгэж, PubMed, Scopus, Web of Science мэдээллийн сангуудаас хайлт хийв. Нийт 902 судалгаанаас шалгуурын дагуу 27 судалгааг сонгон авч, чанарын үнэлгээ болон дүн шинжилгээ хийж, AFG, ADSCs болон SVF-ийн сорвины эмчилгээнд үзүүлэх үр нөлөөг үнэлэв. Үр дүн: Нийт хамрагдсан 27 судалгааны дүнгээс үзэхэд AFG, ADSCs болон SVF эмчилгээний аргууд нь сорвины морфологи, эдийн бүтэц, уян хатан чанар, өвдөлт болон үйл ажиллагааны сэргэлтэд нийтлэг эерэг нөлөө үзүүлсэн байна. Өөх боловсруулах олон төрлийн арга хэрэглэгдэж байгаа ч 15 судалгаанд Колеман техникээр боловсруулалт хийж, дерм-гиподермийн заагаар ретроград тарилга хийсэн байна. Нийт сонгогдсон судалгааны 23 нь сорвины бүтцийн өөрчлөлтийг үнэлсэн ба сорвины өнгө, зузаан, уян чанар болон контур сайжирсан, өвдөлт, загатнааг үнэлсэн 6 судалгаанд эдгээр шинж тэмдэг буурсан байсан бол 6 судалгаанд үйл ажиллагааны алдагдлыг сэргээсэн үр дүн гарчээ. Мөн гистологийн өөрчлөлтийг үнэлсэн 6 судалгаанд коллагены бүтэц, зохион байгуулалт сайжрах, ангиогенез идэвхижих, фиброзын хэмжээ буурсан зэрэг мэдэгдэхүйц үр дүн гарсан байлаа. Түүнчлэн AFG-ийг PRP, SVF, фракцийн лазер зэрэг эмчилгээний аргуудтай хослуулан хийсэн 3 судалгаанд илүү үр дүн ажиглагдсан хэдий ч сорвины төрөл, техник болон үнэлгээний аргаас хамаарч харилцан адилгүй үр дүнтэй байв. Дүгнэлт: AFG, ADSCs болон SVF-д суурилсан эмчилгээний аргууд нь сорвины эдийн нөхөн төлжилтийг дэмжин, ангиогенезийг идэвхжүүлж, коллаген ширхгийн бүтцийн шинэчлэлтийг түргэсгэснээр фиброзын хэмжээг бууруулан сорвины эдийн уян хатан чанар, үйл ажиллагааг сайжруулж улмаар өвчтний амьдралын чанарыг дээшлүүлэх үр нөлөөтэй болохыг батлан харуулж байна. Иймд эдгээр аргууд нь Монгол улсад сорвины шинэ эмчилгээний стратеги болох боломжтой бөгөөд эмнэлзүйн практикт стандартчилан нэвтрүүлэх шаардлагатай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдэд ховор тохиолдох дюрингийн дерматит өвчний тохиолдол(2023-05-22); ;Э.Мөнхжин; ;У.Номин-ЭрдэнэМ.БатлхагваДюрингийн дерматит нь генетикийн урьдач нөхцөлтэй хүмүүст глютенд мэдрэгшил үүсч, арьсан дээр олон төрлийн тууралтаар илэрдэг архаг дахилтат явцтай, арьсны үрэвсэлт өвчин юм. Целиакийн өвчний арьсны илрэл гэж үздэг бөгөөд энэ өвчтэй хүмүүсийн 90 орчим хувь нь целиакийн өвчинтэй байдаг шэж үздэг. Ази, африк хүмүүст ховор, ялангуяа хүүхдүүдэд маш ховор тохиолддог. Манай улсад сүүлийн 5 жилд хүүхдийн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Оношилгоонд ийлдэс судлалын (anti-TTG IgA, anti-gliadin IgA, anti-DGP IgA), эдийн шинжилгээ ач холбогдолтой боловч шууд дархан туяарах шинжилгээ нь энэ өвчнийг оношлох алтан стандарт болдог. Эмнэлзүйн тохиолдол: 13 настай эмэгтэй, биеэр тууралт гарч загатнана, тууралт үе үе ихэсч багасна гэсэн зовуурьтай Арьсны Өвчин Судлалын Үндэсний төвд хандсан. Өвчин 2022 оны хавар хоёр талын тохойд тууралт гарч эхэлсэн. Асуумж, бодит үзлэгт үндэслэн урьдчилсан оношийг Дюрингийн дерматит гэж үзээд глютенгүй хоолны дэглэм барьж, цэврүүнцэрт тууралтаас болон ойролцоох эрүүл арьсны хэсгээс эд авч шинжилгээнд илгээсэн. Шинжилгээнд: Anti-Gliadin IgA 54.9 U/ml, AntiTTG IgA 2.1 U/ml. Арьсны эдийн шинжилгээнд: Өнгөн хөрсний дор хөндий үүссэн. Хөндийд нейтрофил, цөөн эозинофил эсүүдтэй. Жинхэнэ арьсны хөхлөг давхарт нейтрофил эсийн хуримлал үүссэн. Шууд дархан туяарах шинжилгээнд: жинхэнэ арьсны хөхлөгийн оройд IgA мөхлөгт хэлбэрээр гэрэлтэж харагдана. Эмнэлзүйд илэрсэн тууралтын барйлал, шинж чанар, лабораторийн ийлдэс судлалын шинжилгээ, арьсны эдийн, шууд дархан туяарах шинжилгээнүүдийн өөрчлөлтийг үндэслэн Герпес төст дерматит L13.0 (Дюрингийн дерматит) гэж оношлов. Бид 13 настай, эмэгтэй хүүхдэд сонгомол байрлалд толбо, гүвдрүү, цэврүүнцэрт тууралтаар илэрсэн дюрингийн дерматит өвчний тохиолдлыг ийлдэс судлалын болон шууд дархан туяарах аргаар оношилсон тохиолдлыг танилцуулж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Лютеолин-гадолиниум нэгдлийн C48/80-өөр өдөөгдсөн HMC-1 шигүү мөхлөгт эсийн үрэвслийн урвалд үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-10-30) ;А.Суруй (A SuRui) ;Я.Энхтөр - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Functional heterogeneity of mast cells in cutaneous inflammation: implications for precision medicine(2025) ;A, Surui; ; Shi, JihaiInflammatory skin diseases, including atopic dermatitis, psoriasis, and chronic spontaneous urticaria, substantially impair patients' quality of life. Despite therapeutic advances, current treatments often fail to achieve durable remission, underscoring the need for more precise interventions. Mast cells (MCs), traditionally recognized for their roles in IgE-mediated allergic responses, exhibit marked functional heterogeneity that shapes their pathogenic contributions to chronic skin inflammation. Recent single-cell and spatial transcriptomic analyses have identified discrete MC subsets with distinct inflammatory signatures and tissue-specific distributions, highlighting the complexity of their regulation within disease-specific microenvironments. A key mediator of non-IgE-dependent activation is Mas-related G protein-coupled receptor X2 (MRGPRX2), which engages diverse ligands and triggers receptor-biased signaling pathways, thereby promoting pathological neuroimmune interactions. Although MRGPRX2-targeted small molecules and antibodies have shown preclinical potential, major translational challenges remain, including the limitations of existing animal models and the lack of validated biomarkers. This review delineates MC heterogeneity, summarizes recent insights into MRGPRX2-mediated mechanisms, critically appraises current precision-targeted therapeutic strategies, and proposes solutions to overcome translational barriers. It is suggested that integrating advanced humanized models, longitudinal multi-omics profiling, and standardized functional assays may accelerate clinical translation and support the development of MC-targeted precision medicine.Scopus© Citations 6 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Severity strata of patient-oriented eczema measure scores in patients with atopic dermatitis in Mongolia(Wiley, 2022-12); ;Nakahara, Takeshi ;Furue, Masutaka; Kido-Nakahara, MakikoScopus© Citations 1
