Dashtsoodol, Nyambayar
Loading...
Товч нэр
Dashtsoodol, Nyambayar
Бүтэн нэр
Dashtsoodol Nyambayar
Латин нэр
Dashtsoodol Nyambayar
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Захын цусны дархлааны эсүүдийн тоог малтиплекс оношлуур ашиглан тодорхойлсон дүн(2024-04-13); ; ; ; С.ЦогтсайханҮндэслэл: Улс үндэстэн бүр өөрийн дархлааны эсийн дундаж тоог тодорхойлсон байдаг ба эсийн тоо нь нас, хүйс, амьдралын хэв маягийн ялгаатай байдлаас шалтгаалан өөрчлөгдөж байгааг мэдээлсэн байдаг. Хүний захын цусан дах дархлааны эсүүдийн тоо хэмжээ нь дархлааны байдлыг үнэлэх чухал үзүүлэлт юм. Зорилго: Дархлааны эсүүдийн тоог шинжлэх нь дархлаа тогтолцооны байдлыг үнэлэх, дархлаа хямралт өвчнийг оношлох, эмнэл зүйн ажиглалт хийх, өвчний хүндрэлээс сэргийлэх, тавиланг тодорхойлоход ач холбогдолтой юм. Арга, аргачлал: Дархлааны эсийн тоог урсгал эс тоолуурын арга (флоуцитометр)-аар шинжлэх нь эсийн фенотипт үндэслэн тоо, эзлэх хувийг тодорхойлохоос гадна үйл ажиллагааны байдлыг үнэлэх боломжийг олгодог. Дархлааны эсийн шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийн захын цусны дархлааны 10 төрлийн эсийн тоог нэг оношлуур ашиглан дэвшилтэт аргаар тодорхойлсонд бидний судалгааны шинэлэг тал оршино. Үр дүн: Малтиплекс ба бэлтгэсэн оношлуураар тодорхойлсон эсүүдийн дундаж тоонд статистик ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (стюдент т тест, p утга 0.67-0.96). Оношлуурын үр дүнгийн нийцлийг кохен каппа үзүүлэлтээр тооцоход хүчтэй нийцэлтэй (0.800.95) байсан нь малтиплекс оношлуурыг бэлтгэсэн эсрэгбиеийн холимгоор орлуулах боломжтойг илтгэж байна. Дүгнэлт: Дархлаа хямралт эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүсийн дархлааны эсийн дундаж тоог малтиплекс оношлуурын лавламж хэмжээтэй харьцуулахад харилцан адилгүй тодорхойлогдов. Малтиплекс оношлуурыг эсрэгбиеийн холимгоор орлуулан дархлааны эсийн шинжилгээг хийх боломжтой байна.
