Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Толгой хүзүүний хавдартай хүмүүст амны мөөгөнцөрт өвчний үүсгэгчийг судалсан нь
    (2023-02-16) ;
    Б.Оюунцэцэг
    ;
    ; ;
    Г.Номин
    Үндэслэл: Толгой хүзүүний хавдрын үед туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн шүлс ялгаралт буурсантай холбоотойгоор 55.2%-д амны мөөгөнцөрт өвчин илэрч амны хөндийд агуулагдах мөөг 27-77% хүртэл ихэссэн мэдээ байдаг. Амны мөөгөнцөрт өвчнийг үүсгэгч мөөгний 150-200 орчим төрөл тодорхойлогдсоноос Candida albicans нь хамгийн өндөр тархалттай тохиолддог бөгөөд эрүүл болон өвчтэй хүний 6080%-д нь илэрдэг эмгэг төрөгч юм. Түүнчлэн C. glabrata, C. krusei, C. parapsilosis, C. dubliniensis, C. tropicalis, C. kefyr, C. guilliermondii төрлүүд түгээмэл илэрдэг байна. Манай орны хувьд толгой хүзүүний хавдартай хүмүүсийн амны мөөгөнцөрт өвчний үүсгэгчийн зүйлийн талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасагт туяа эмчилгээг хийлгэн, хэвтэн эмчлүүлж байгаа болон өдрөөр эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч, толгой хүзүүний хавдрын тасагт эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн амны салстад гарсан морфологи элементээс арчдас авч, тэжээлт орчинд (амиес) хийв. Кандид хром агар дээр ургасан клоноос ялган дүйлт хийж, зүйлийг тодорхойлсон цэвэр өсгөврөөс тусгаар колони авч мөөгөнцрийн эсрэг эмэнд мэдрэг чанарын шинжилгээг хийв. Үүний тулд цэвэр хуруу шилэнд 3 мл салины уусмал хийгээд дээр нь мөөгний тусгаар колониос хийн булинга бэлтгэсэн. Булингыг Мак Фарландын 2.00 булингатай тэнцүү бэлтгэх ёстой бөгөөд үүнийг денсичекээр хэмжиж тохируулсан. Бэлтгэсэн мөөгний булингад мөөгний эмийн мэдрэг чанарын картны гуурс хэсгийг дүрээд Vitek-II compact төхөөрөмжид уншуулсан. Судалгааны үр дүнг статистикийн Stata-25, Microsoft Excel программ ашиглан боловсруулалт хийж, нарийвчилсан статистик шинжилгээг хийв. Үр дүн: Үүсгэгчийг илрүүлэх шинжилгээгээр толгой хүзүүний хавдрын эсрэг туяа эмчилгээ хийлгэж буй тохиолдлын бүлгийн үйлчлүүлэгдэд 100% амны мөөгөнцөрт өвчний үүсгэгч илэрсэн бол толгой хүзүүний хавдартай, туяа эмчилгээ, мэс засал хийлгээгүй хяналтын бүлгийн оролцогчдын 25%-д үүсгэгч илэрсэн байна. Үүсгэгчийг зүйлийн түвшинд судлахад тохиолдлын бүлгийн 75%-д Candida albicans, 15%-д Candida dubliniensis, 5%-д Candida sphrica, 5%-д Cryptococcus laurentii илэрсэн бол хяналтын бүлэгт 100% Candida albicans тодорхойлогдлоо. Дүгнэлт: Судалгааны хяналтын болон тохиолдлын бүлэгт мөөгөнцөрт өвчний үүсгэгчээс Candida albicans давамгайлан тодорхойлогдлоо. Тохиолдлын бүлэгт 100% үүсгэгч тодорхойлогдсон ба толгой хүзүүний хавдартай туяа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст амны мөөгөнцөрт өвчин харьцангуй өндөр тохиолдож байна хэмээн бид дүгнэж байна.