Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид-19-ийн дараах сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлт: проспектив когорт судалгааны үр дүн
    (2025-12-05) ;
    А.Монголжин
    ;
    ;
    А.Еркебулан
    ;
    Үндэслэл: Ковид-19 нь 2019 оны 12-р сард Хятадын Ухань хотод анх бүртгэгдэж, ДЭМБ-аас 2020 оны 3-р сард дэлхийн цар тахал гэж зарласан бөгөөд дэлхий даяар 770 сая хүн халдвар авч, 7 сая нас баралт бүртгэгдсэн. Монгол улсад 2020 оны 3-р сараас халдвар бүртгэгдэн 1 сая гаруй хүн халдвар авч, 2100 нас баралт бүртгэгдсэн байна. Ковид -19 нь хүний олон эрхтэн тогтолцоо ялангуяа төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөр сэтгэцийн талаас сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэг зэрэг шинж тэмдэгийг судлаачид онцлон тэмдэглэсэн байна. Дээрх шинжүүд үүсэхэд биологийн шалтгаан (ACE-2 рецептор, цитокины шуурга) болон сэтгэлзүйн хүчин зүйлс (айдас, нийгмийн тусгаарлалт) хавсран нөлөөлсөн гэж үзэж байна. ДЭМБ-ын судалгаагаар цар тахлын эхний жилд хүн амын дундах сэтгэл гутрал, сэтгэл түгшилт 25–40%иар өссөн, халдвар авсан өвчтөнүүдийн 30–60%-д халдвар авсанаас хойш 6–12 сарын дараа ч дээрх шинж тэмдэг үргэлжилсээр байна. Цар тахлын эхний үед Монголд хийсэн агшингийн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 28.7%-д сэтгэл гутрал, 22.4%-д сэтгэл түгшилт илэрсэн байна. Зорилго: Ковид-19-өөр өвчилсөн хүн амын дундах сэтгэл гутрал, түгшүүр, нойргүйдэл, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг урт хугацаанд дагаж, харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Бид судалгаагаа АШУҮИС-ийн харъяа Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэгийг түшиглэн агшингийн болон проспектив когорт судалгааны аргаар 2021–2023 онд ковид 19 өвчнөөр өвчилсөн 326, хяналтын бүлэгт 133, нийт 459 өвчтөнийг хамруулсан. Судалгааг асуумж судалгааны аргаар хийсэн ба Ковид19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эхний 14 хоног, эмнэлгээс гарсны дараа 3 сар, 12 сарын дараа сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойрны чанар, сэтгэлийн гэмтлийн дараах стрессийн эмгэгийг илрүүлэх стандарт асуумжийг ашигласан. Үр дүн: Судалгаанд Ковид -19-өөр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 326, хяналтын бүлэгт 133 нийт 459 хүн хамрагдсан ба дундаж нас 46.3±13.8 жил, хүйсийн хувьд 58.4% нь эмэгтэй байв. 12 сарын дараа COVID бүлэгт сэтгэл гутрал (37.3% vs. 16.9%; RR=2.22, 95% CI:1.28–3.83, p=0.003), түгшүүр (28.0% vs. 11.2%; RR=2.49, 95% CI:1.25–4.96, p=0.006) өндөр байв. Нойргүйдэл буурсан (33.3% vs. 49.4%; RR=0.67, p=0.037), PTSD бага (<3%, p>0.05) хэвээр байгаа нь тодорхойлогдлоо. Засварласан харьцуулсан харьцаагаар Ковид нь сэтгэл гутрал (aOR=2.18), түгшүүр (aOR=2.41)-ийн бие даасан хүчин зүйл болох нь харагдаж байна. Эмэгтэй хүйснийхэн болон 40–59 насныхан илүү эрсдэлтэй. Дүгнэлт: КОВИД-19 халдвараар өвчлөгсөд нь эмчлүүлсэний дараах урт хугацаанд сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн шинжүүд үргэлжлүүлэн илэрч байгаа учир ковидын дараах тусламжид сэтгэцийн эмгэгийг илрүүлэх асуумж авч, сэтгэцэд нөлөөт эмийн ба эмийн бус эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Ковид-19 цар тахлын үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн түгээмэл тохиолдох сэтгэцийн эмгэгийн эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн
    (2025-12-05) ;
    А.Монголжин
    ;
    ;
    М.Уранчимэг
    ;
    М.Елик
    Үндэслэл: Ковид-19 цар тахал нь нийгмийн сэтгэцийн эрүүл мэнд төдийгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD), хавсарсан эмгэг зэрэг өвчлөлийг нэмэгдүүлсэн тухай судлаачид онцолсоор байна. Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, ГДСЭ (PTSD) зэрэг сэтгэцийн эмгэгийн тархалтыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох. Манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил харьцангуй цөөн байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон. Зорилго: Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, ГДСЭ (PTSD) зэрэг сэтгэцийн эмгэгийн тархалтыг үнэлж, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг, Төв эмнэлэг, болон Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд судалгааг хийсэн. Судалгаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нийт 552 оролцогч (399 тохиолдлын бүлэг, 153 хяналтын бүлэг) оролцсон. Сэтгэл гутрал (PHQ-9 ≥10), сэтгэл түгшилт (GAD-7 ≥10), нойргүйдэл (ISI ≥15), ГДСЭ - PTSD (PCL-5 ≥33) - ийг стандарт хэмжүүрээр үнэлэв. Хи-квадрат тест, бинар логистик регрессийн аргаар (бүлэг, нас, хүйсээр засварласан харьцуулсан харьцаа [cOR/aOR], 95% итгэх интервал [CI]) шинжилсэн. Үр дүн: Тохиолдлын бүлэгт сэтгэл гутрал (23.1% vs. 13.7%, p=0.015, cOR=1.884 [1.124-3.156]), сэтгэл түгшилт (16.8% vs. 11.1%, p=0.096), аль нэг сэтгэцийн эмгэг (18.0% vs. 13.7%, p=0.225) өндөр байсан бол нойргүйдэл бага (19.5% vs. 30.1%, p=0.008). PTSD хоёр бүлэгт бага (1.8% vs. 0.7%, p=0.333). Эрсдэлийн хүчин зүйлс: Эмэгтэй хүйс (p<0.001), залуу нас (p=0.004), ажилгүй байдал (p=0.017), өмнөх сэтгэлийн гэмтэл (p<0.001). Ковидын шинж тэмдэг (амьсгалахад бэрхшээлтэй) сэтгэл гутралын эрсдэлийг нэмэгдүүлсэн (p<0.001, cOR=2.828 [1.708-4.682]). Дүгнэлт: Ковид-19ийн эмнэлгийн хэвтэлт нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн эрсдэлийг нэмэгдүүлж, хүн ам зүй, эмнэлзүйн шинж тэмдэг зэрэг хүчин зүйлстэй хамааралтай төдийгүй цаашид уг бүлэгт чиглэсэн арга хэмжээ нь чухал болох нь тодорхойлогдлоо.