Batbayar, Enkh‐Orchlon
Loading...
Товч нэр
Batbayar, Enkh‐Orchlon
Бүтэн нэр
Batbayar Enkh‐Orchlon
Латин нэр
Batbayar Enkh‐Orchlon
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шалтгаанаар үүссэн гавал, эрүү, нүүр орчмын гэмтлийн байдлыг судалсан дүн(2023-11-03); ;Г.Батболд ;А.МөнхдөлҮндэслэл: Монгол улсад гурван эмэгтэй тутмын нэг (31.2%) нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх баримт байна.Гэр бүлийн хүрээнд тухайлбал, нөхөр/ хамтран амьдрагчийн зүгээс 10 эмэгтэйн 6 нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Эдгээрээс 4 эмэгтэй тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй байна. Дэлхий даяар тархаад буй Ковид-19 өвчний шинэ халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллэх нь өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгдсэн талаар цөөнгүй судалгаанд дурьджээ. Зорилго: Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллээс үүссэн гавал, эрүү, нүүр орчмын гэмтлийн байдлыг судлах. Арга, аргачлал: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Албанд 2019-2021 онуудад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн өвчний түүхийг судалсан. Үр дүн: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2019-2021 оны хооронд нийт 2055 тохиолдолд ГССҮТ, Нэг цэгийн үйлчилгээ төв дээр бүртгэгдсэн байна. Эдгээрээс 2019 онд 491 тохиолдол, 2020 онд 874 тохиолдол, 2021 онд 690 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд зонхилон (n=1963) 95.5% гэмтсэн бөгөөд дундаж нас 36.9±11жил байв. Харин хүчирхийлэгчдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байсан бөгөөд (n=1907) 92.8% дундаж нас 37.8±9.6 жил байв. Нийт гэмтлийн нь гавал, эрүү, нүүр орчим (n=1198) 58% тохиолдсон бөгөөд ихэвчлэн бусад хэсгийн гэмтэлтэй хавсран тохиолдож байсан бөгөөд гэмтлийн байрлалын хувьд түгээмэл тохиолдож байна. Гэмтлийн байрлалын хувьд толгой, нүүр, хамар, дух, нүд, шүд, чих болон хацрын гэмтэл түгээмэл тохиолдсон. Түүнчлэн зөөлөн эдийн болон ясны гэмтэл зонхилон тохиолдож байсан бөгөөд эдгээр гэмтэл нь цохих, өшиглөх, түлэх, хутгалах, хатуу зүйлээр цохих зэрэг шалтгаанаар үүссэн байсан. Хол хорио тогтоосон жилд үүссэн гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмтэл тайван үетэй харьцуулахад 2 дахин өссөн байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн дунд гавал, эрүү нүүр орчмын гэмтэл зонхилон тохиолдож байна.
