Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 10 of 13
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдийн шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг судалсан дүн
    (2024-04-13)
    Г.Батболд
    ;
    ;
    Б.Батзориг
    ;
    Т.Болормаа
    ;
    Үндэслэл: Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл нь биеийн эрүүл мэнд, амьдралын чанарын чухал нэгэн хэсэг болох амны хөндийд сөргөөр нөлөөлдөг нь батлагдсаар байна. Шүд цоорох өвчин нь олон шалтгаант өвчин бөгөөд агаарыг бохирдуулагч бодисууд сүүн болон байнгын шүдний хатуу эдийн үүсэх, хөгжих явцад нөлөөлж, цооролд өртөмхий болгож байна. Мөн шүлсэнд ууссан байдлаар амны хөндийн амны хөндийн орчныг удаан хугацаагаар хүчиллэг төлөвт байлгаснаар шүд цоорох өвчин үүсэхэд шууд нөлөөлж байна. Зорилго: Хүүхдийн шүд цоорох өвчинд агаарыг бохирдуулагчдын агууламжийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол улсад хэрэгжиж буй “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгоо” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд амьдарч буй 5 настай 14564 хүүхдийн амны хөндийн үзлэг, мэдээллийг ашиглан гүйцэтгэв. Шүд цоорох өвчний эрчим, тархалтыг ДЭМБ-ын аргачлалын дагуу үнэлсэн. Улаанбаатар хотын агаарын чанарын харуулын 2018-2022 оны мэдээллийг цагийн нарийвчлалтайгаар, аймгийн төвийн мэдээллийг агаарын чанар хэмжих удирдамжийн дагуу цуглуулсан. Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10-р сарын 10-ны өдрийн А/387 тоот тушаалаар батлагдсан Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмын дагуу үнэлсэн. Шүд цоорох өвчинд амьдарч буй бүс нутгийн агаарын чанарын нөлөөллийг үнэлэхдээ SPSS-26 программ ашиглан шугаман регрессийн шинжилгээ хийв. Үр дүн: Шүд цоорох өвчин нь агаарыг бохирдуулагч PM2.5-аас 0.27% (R² = 0.0027), NO2-оос 7.93% (R² = 0.0793), SO2-оос 4.88% (R² = 0.0488) хамааралтай байна. Эмчилгээ шаардлагатай хүүхдийн эзлэх хувь хэмжээ агаарыг бохирдуулагч PM2.5 10 нэгжээр нэмэгдэхэд 0.4 хувиар, NO2 10 нэгжээр нэмэгдэхэд 4.7 хувиар, SO2 10 нэгжээр нэмэгдэхэд 0.9 хувиар тус тус өсөж байна. Дүгнэлт: Агаарыг бохирдуулагч PM2.5, Хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2)ийн хэмжээ агаарт их байх нь шүд цоорох өвчин үүсэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болох хамаарал ажиглагдлаа.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсад бүртгэгдсэн эрүүний хугарлын тохиолдлыг судалсан дүн
    (2025-01-01)
    Г.Ганцэцэг
    ;
    Ю.Ганбаатар
    ;
    Г.Батболд
    ;
    Д.Нямцэрэн
    ;
    Үндэслэл: Гавал нүүрний бүтэц нь хүний биед хамгийн их гэмтэл авдаг хэсгүүдийн нэг бөгөөд эрүүний хугарал нь хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр юм. Эрүүний хугарлын тэргүүлэх шалтгаанууд зам тээврийн осол, уналт, хүн хоорондын хүчирхийлэл, спортын гэмтлүүд жагсдаг. Манай оронд эрүүний хугарлын тохиолдол түгээмэл бүртгэгддэг төдийгүй эрэгтэйчүүд зонхилон өртөж байна. Одоогийн байдлаар эрүүний хугарлын талаарх үндэсний хэмжээний тоо баримтад дүн шинжилгээ хийгдээгүй байна. Энэхүү судалгааны зорилго нь эрүүний хугарлыг өргөн хүрээтэй, хүн ам зүйн хүчин зүйл, гэмтлийн шалтгааныг тодорхойлоход оршино. Зорилго: Монгол улсад сүүлийн 10 жилд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдол болон түүний шалтгааныг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвд 2014-2023 оны хооронд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдлыг хамруулсан ба тохиолдол бүрийг өвчний олон улсын ангиллын (ГС^-10) дагуу 802.6 кодыг ашиглан мэдээ материалыг цуглуулсан. Үүнд өвчтөний нас, хүйс, оношлогдсон эмнэлгийн мэдээлэл, гэмтлийн шалтгааныг ГС^10 кодын дагуу тэмдэглэв. Өвчтөний насыг Үндэсний статистикийн хорооны ангиллын дагуу бүлэглэсэн. Статистик боловсруулалтыг 8Р88 26.00 программ ашиглан хи-квадрат болон нэг хүчин зүйлийн регресс тестийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд эрүү хугаралтай нийт 2872 өвчтөн бүртгэгдсэн ба тэдний дундаж нас 31.1±12 жил байв. Тохиолдлын тоо 20-40 насны бүлэгт хамгийн их байсан бол эрүүний хугарал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 5.6 дахин их тохиолдсон байна. Бүртгэгдсэн гэмтлийн шалтгаанд хүчирхийлэл (42%), амьд механик хүчинд өртөх (17%), уналт (16%) болон зам тээврийн осол (15%) тэргүүлж байна. Гэмтэл оношлогдсон байдлыг судлахад Улаанбаатар хотод гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тасаг, харин орон нутагт яаралтай түргэн тусламж болон дотрын тасаг бүртгэгджээ (р=0.001). Орон нутагт гэмтэл авсан өвчтөн хотод гэмтсэн өвчтөнтэй харьцуулахад дотрын тасагт (ОК=79), шүдний тасагт оношлогдох магадлал (ОК=29) статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р=0.001). Дүгнэлт: Монгол улсад 2014-2023 онуудад эрүүний хугарлын тохиолдол нийт 2872 бүртгэгдсэн бөгөөд зонхилон 20-40 насны бүлэгт тохиолдож байна. Эрүүний хугарлын голлох шалтгаан нь хүчирхийлэл, амьд механик хүчинд өртөх, уналт болон зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хот болон орон нутагт ялгаатай байдлаар авч байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Толгой хүзүүний хавдрын дараах эрүүний согогийг чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн үр дүн ба сайжруулах арга замыг эрэлхийлэх нь
    (2025-01-01) ;
    С.Денис
    ;
    ;
    М.Янжинлхам
    ;
    Г.Амарсанаа
    Үндэслэл: Хортой хавдрын улмаас тайрагдсан хоншоор болон эрүү ясны согогийг нөхөн сэргээх нь өнгөрөгч жилүүдэд төвөгтэй асуудлын нэг байсаар ирсэн. Хавдрын улмаас (гэмтэл болон үрэвсэлт өвчин. төрөлхийн гажиг мөн хамаарна) тайрагдсан эрүү. хоншоор ясны согог нь зажлах. залгих. ярих. эдгээртэй холбоотой үйл ажиллагааны хямралыг бий болгодог. 1950 оноос өмнөх үед эрүү хоншоорын хатуу эдийн согогийг нөхөн сэргээдэггүй байсан ба ясны үргэлжилсэн байдлыг металл ялтас ашиглан сэргээж зөөлөн эдийг орчны эдээр хааж үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны алдагдлыг сэргээдэггүй байжээ. 3 хэмжээст виртуал төлөвлөлтөөр эрүү болон хоншоор ясны согог болоод түүнийг нөхөн сэргээх чөлөөт ясны далбанг яг таг тааруулан төлөвлөх бүрэн боломжтой. Хагалгааны явцад донор ясыг бэхлэх ялтсыг гараар нугалан төгс тааруулах боломжгүй байдаг ба хагалгааны өмнө 3 хэмжээст төлөвлөгөөний дагуу энэхүү ажлыг хийж гүйцэтгэх нь илүү үр дүнтэй бөгөөд хагалгааны цагийг богино болгож өгдөг. Мөн шүдний имплантыг нөхөн сэргээлтийн хамт төлөвлөж өгснөөр бүтэц. үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжтой. Зорилго: Монгол улсад хийгдсэн эрүүний нөхөн сэргээлтийг тахилзуур ясны чөлөөт далбангаар сэргээсэн тохиолдлыг үр дүнг судлах. сайжруулах арга замыг эрэлхийлэх. Арга, аргачлал: Судалгааг тохиолдлын цуврал загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Хавдар Судлалын Үндэсний төв. Нүүр ам судлалын төв эмнэлэг. Монгол-Япон эмнэлэг дээрх хийгдсэн нөхөн сэргээх хагалгааны мэдээллийг цуглуулсан. Өвчтөний нас. хүйс. эрүүний согог үүссэн шалтгаан. тахилзуур ясны тайралтын хэмжээ. хагалгааны хугацаа. чөлөөт далбангийн ишеми хугацаа. ашигласан судасны тоо. болон далбангийн судасны хөлний урт зэрэг мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгааны хугацаанд нөхөн сэргээх хагалаанд чөлөөт далбан ашигласан 400 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 29 тохиолдолд эрүүний ясны согогийг тахилзуур ясны чөлөөлт далбан ашиглан сэргээсэн байна. Нөхөн сэргээх хагалгаанд орсон өвчтөнүүдийн дундаж нас 40.0±18.3 жил байсан ба хүйсийн хувьд 15 (52%) нь эмэгтэй байсан. Эрүүний согог үүссэн шалтгаан нь хорт хавдар 13 (45%). хоргүй хавдар 6 (21%). болон өмнө үүссэн согог 10 (34%) байсан. Эрүүний хавдрыг 3 ^ төлөвлөлт ашиглан тайрч. тахилзуур ясны чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн байдал. 3 ^ төлөвлөлт ашиглан хийгдсэн энэхүү хагалгааны нийт хугацаа 9 цаг 30 минут байсан бол далбангийн ишеми хугацаа 2:40 минут байв. Дүгнэлт: Монгол улсад 2012-2025 онуудад эрүүний согогийг нөхөн сэргээхэд тахилзуур ясны чөлөөт далбанг нийт 29 тохиолдолд хэрэглэсэн. Уламжлалт аргааг нөхөн сэргээхэд ишеми хугацаа их байсан бөгөөд энэхүү хугацааг богиносгоход 3 ^ төлөвлөлт чухал ач холбогдолтой байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлтийг орон зайн төлөвт Монгол хүнд судалсан дүн
    (2024-12-21) ; ; ; ;
    Ж.Дэлгэрцэцэг
    Үндэслэл: Шүдний эмч нарын хувьд шүдний сувгийн эмчилгээг амжилттай гүйцэтгэх ажлын гол үндэс нь сурвалжийн сувгийн анатоми бүтцийн талаарх мэдлэг, анхаарал болгоомжтой нягт нямбай хийгдсэн сувгийн цэвэрлэгээ, хэлбэржүүлэх үйл явцад оршдог. Эндээс хамгийн их хүндрэл дагуулдаг сувгийн анатомийн хэлбэр бол С хэлбэрийн сувгийн систем юм. Учир нь С хэлбэрийн сувагтай шүдний сувгийн хана нимгэн, зарим хэсэгт нарийн тууз хэлбэр үүсгэсэн байдаг тул сувгийн механик цэвэрлэгээ хийж, хэлбэржүүлэх явцад сувгийн хөндийд зөөлц үлдэх, сувгийн хана цоорох зэрэг эрсдэл хүндрэлүүд үүсдэг болохыг эмч судлаачид тэмдэглэсэн байдаг. Иймд Байнгын хоёрдугаар их араа шүдний морфометрийн үзүүлэлтийг гурван хэмжээст орон зайн төлөвт буюу КЦКТ-ын шинжилгээний аргаар С хэлбэрийн сувгийн тархалтыг судлах нь эдгээр эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээг нарийн төлөвлөхөд ач холбогдолтой төдийгүй манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Байнгын хоёрдугаар их араа шүдний сувгийн морфометрийн үзүүлэлт,С хэлбэрийн сувгийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 2014 оны 7 сараас Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн (АШУҮИС) Нүүр Ам Судлалын Төв Эмнэлгийн (НАСТЭ) Нүүр Амны Дүрс Оношилгооны тасагт үйлчлүүлсэн 15-55 насны шинжлүүлэгчдийн Конус Цацрагт Компьютер Томографи (КЦКТ) зургаас зорилтот түүврийн аргаар 50 зургийг түүвэрлэв. Ингэхдээ хоншоор ба эрүүний хоёрдугаар араа шүдний сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийг сурвалж тус бүрээр тодорхойлж, нийт тохиолдол дотор С хэлбэрийн сувгийн тархалтыг судлав. Судалгааг ёс зүйн зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэсэн ба статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан хийв. Үр дүн: Хоншоорын хоёрдугаар их араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт 14.2%, эрүүний хоёрдугаар их араа шүдэнд 52.1% байв. Харин сурвалжийн сувгийн морфометрийн үзүүлэлтийн хувьд хоншоорын 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний хацар талын медиал, хацар талын дистал, тагнай талын сувагт Vertucci-ын I хэлбэрийн тохиолдол харгалзан 85%, 98%, 100% тус тус тодорхойлогдсон бол эрүүний 3 сувагтай хоёрдугаар их араа шүдний медиал сувагт IV хэлбэр зонхилон тохиолдож байсан нь нийт тохиолдлын 67% байна. Дүгнэлт: 1. Монгол хүний байнгын хоёрдугаар араа шүдэнд С хэлбэрийн сувгийн тархалт эрүүний шүдэнд илүүтэй тохиолдож байна. 2. Сувгийн хэлбэрийн хувьд I ба IV хэлбэр зонхилон илэрлээ.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол хүний байнгын нэгдүгээр их араа шүдний хөндийн морфометрийг конус цацрагт компьютер томографын зурагт тодорхойлсон дүн
    Үндэслэл: Хүний шүдний хөндийн анатомийн онцлог нь шүд цоорох өвчин болон түүний хүндрэлийн эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг. Хүний байнгын нэгдүгээр их араа шүд нь хамгийн эхэнд, сүүн шүдний ард шүдэлдэг онцлогтой тул шүд цоорох өвчинд амархан өртөж, цоорлын болон шүдний сувгийн эмчилгээнд орох тохиолдол нь хамгийн их байдаг. Шүдний хөндийн морфометрийг рентген шинжилгээгээр тодорхойлдог ба Конус Цацрагт Компьютер Томограф (КЦКТГ)-ын арга нь хамгийн дэвшилтэт хувилбар тул бид байнгын нэгдүгээр их араа шүдний сурвалжийн сувгийн хөндийн морфометрийг КЦКТГ-ын зурагт судлахаар болов. Зорилго: Монгол хүний байнгын нэгдүгээр их араа шүдний хөндийн морфометрийг КЦКТ-ын зурагт тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив загвараар хийж гүйцэтгэв. Шалгуур үзүүлэлтийн дагуу зорилтот түүврийн аргаар бүтэн хэмжээст КЦКТ зургийг сонгож, зураг бүрд OnDemand 3D программын тусламжтай байнгын их араа шүдний хөндийн морфометрийг судлав. Үүнд шүдний сувгийн хэлбэр (Vertucci, 2005), зөөлцийн эврийн байрлалыг харааны аналоги хэмжүүрээр 3 судлаач тус тус тодорхойлж, үр дүнг дундаж үзүүлэлтээр тооцсон. Судалгааг ёс зүйн зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэсэн ба статистик боловсруулалтыг SPSS27 программ хангамжийг ашиглан гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд сонгогдсон 99 КЦКТГ-ын зурагт нийт 303 шүдэнд хэмжилт хийв. Хоншоорын нэгдүгээр их араа шүдэнд I хэлбэрийн суваг 90.4%, IV хэлбэр 7.8%, II ба V хэлбэр 0.7%-д тодорхойлогдлоо. Эрүүний нэгдүгээр их араа шүдэнд I хэлбэрийн суваг 57.7%, IV хэлбэр 32%, V хэлбэр 6.3%, III хэлбэр 5.1% тус тус илрэв. Цөгцний хөндийн хамгийн өндөр цэг буюу зөөлцийн эврийн байрлал хацар талын медиал талд байгаа нь хоншоорын нэгдүгээр их араа шүдний 97.3%-д нь, эрүүний нэгдүгээр их араа шүдний 98%-д илэрлээ. Дүгнэлт: Судалгаанд ашигласан КЦКТ зурагт 13-62 насны хүмүүсийн байнгын их араа шүдэнд Vertucci-ын I хэлбэрийн суваг зонхилон тохиолдож, хацар талын медиал талын зөөлцийн эвэр хамгийн өндөр байрлалд байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Толгой хүзүү орчмын хавдраар өвчлөгсдийн сэтгэл зүйн байдал
    (2024-03-20) ;
    Д.Мөнх-Эрдэнэ
    ;
    П.Сүрэнжав
    ;
    А.Отгонжаргал
    ;
    С.Денис
    Үндэслэл: Толгой хүзүү орчмын хавдар нь дэлхийд түгээмэл тохиолддог хавдруудын наймт эрэмбэлэгддэг ба ихэвчлэн хожуу шатанд оношлогддог. Хавдар анх оношлогдсон үеэс өвчтөнүүд бие махбод, сэтгэл санааны болон нийгмийн харилцааны хүндрэлтэй тулгардаг бөгөөд хавдрын байрлал, хэмжээ, үе шат зэргээс хамаарч хийгдсэн эмчилгээний дараа толгой хүзүү, нүүр амны орчмын эдэд их хэмжээний согог үүсдэг. Эдгээр өвчтөнүүд өөрт үүссэн эдийн согог болон зажлах, залгих, ярих зэрэг өдөр тутмын үйлийн алдагдлын улмаас өөрийн харагдах байдалд дургүй байх, бусадтай харьцахаас зайлсхийх, сэтгэлээр унах шинж түгээмэл илэрдэг. Манай оронд толгой хүзүүний хавдартай өвчнүүдийн сэтгэл зүйн байдлын тодорхойлсон судалгаа одоогоор хийгдээгүй байна. Зорилго: Толгой хүзүү орчмын байрлалтай хавдраар өвчлөгсдийн сэтгэл түгшүүр болон сэтгэл гутралын түвшнийг тодорхойлох. Арга, аргачлал: 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд Хавдар Судлалын Үндэсний Төвийн (ХСҮТ) Толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын (ТХНСМЗ) тасагт хэвтэн эмчлүүлэгчдээс Сэтгэл Түгших Эмгэг ба Сэтгэл Гутралын Сорил (Hospital Anxiety and Depression Scale)-ийг авсан. Судалгааг агшны судалгааны аргаар гүйцэтгэж, статистик боловсруулалтыг SPSS-26 программ ашиглан хийсэн. Үр дүн: Толгой хүзүү орчмын байрлалын хавдрын эмчилгээ хийлгэсэн 40 (64%) өвчтөнд сэтгэл түгшүүр, 24 (38%) өвчтөнд сэтгэл гутрал тодорхойлогдсон. Сэтгэл түгшүүр, гутрал болон хүйс, нас, болон хавдрын үе шат хооронд статистик ялгаа бүхий хамаарал ажиглагдсангүй. Дүгнэлт: Толгой хүзүү орчмын байрлалтай хавдрын эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн дүнд сэтгэл түгшил 64%, сэтгэл гутрал 38%-тай тус тус тохиолдож байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хоншоорын араа бүлэг шүдийг хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судалсан дүн
    Үндэслэл: Хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн орой болон хоншоорын хөндийн хоорондох ясны зузаан, хоорондын харьцаа нь нүүр ам судлалын эмнэл зүйд шүдний имплант суулгац суулгах болон нүүр амны гажиг заслын эмчилгээнд чухал ач холбогдолтой болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэ нь хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн байрлалаас шалтгаалан хоншоорын хөндийн доод ханатай харьцах байдал харилцан адилгүй байдаг. Монгол улсад хоншоор эрүүний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон судалгаа цөөнгүй боловч хоншоорын араа бүлэг шүдний байрлалтай уялдуулж нарийвчлан судалсан хэмжилт болон ангилалын талаарх судалгаа хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хоншоорын араа бүлэг шүд ба хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар, 2021–2023 оны хооронд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Aм Судлалын Төв Шүдний Эмнэлэгт авсан КЦКТГ-ийн 30 ширхэг зургийг судалгаанд хамруулах болон хасах шалгуурын дагуу авч зураг бүрийг HDX, WILL (DENTRI, SEOUL, Korea) төхөөрөмжөөр авч, OnDemand3D (CyberMed, Seoul, Korea) программ хангамжийг ашиглан хэмжилтүүдийг хийсэн. Босоо харьцааг Kwak-ийн ангиллаар 5 төрөлд хуваасан. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос олгосон зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэж, статистик боловсруулалтыг SPSS-27.0 программаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийн дундаж нас 26.87±8.56 жил ба эдгээрийн 12 нь эрэгтэй, 18 нь эмэгтэй байв. Нийт 30 ширхэг КЦКТГ зургаас 202 шүдний хоншоорын хөндийтэй харьцах харьцааг судалж үзэхэд нэгдүгээр бага араа шүдний бүлэгт I ангилал 77.4%, II–13.2%, V–9.4% байсан бол III ба IV ангилал илрээгүй. Харин хоёрдугаар бага араа шүдэнд I ангилал 44.8%, V–37.9%, II–17.2%, нэгдүгээр их араа шүдэнд V–62.3%, I–24.4%, II–6.7%, III–4.4%, IV–2.2%, хоёрдугаар их араа шүдэнд V–63.1%, I–23.9%, II–6.5%, III–6.5% тус тус байв. Хоншоорын шүдний сурвалжийн оройгоос хоншоорын хөндийн доод хана хүртэлх зайг судалж үзэхэд хоёрдугаар их араа шүдний хацар талын сурвалж хоорондын зай хамгийн бага буюу 0.67±1.36 мм, нэгдүгээр бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн хол буюу 5.14±4.32 мм (p<0.01) байв. Дүгнэлт: Хоншоорын араа бүлэг шүднээс хоншоорын хөндийн доод ханад хамгийн ойр байрласан нь хоёрдугаар их араа шүд, хамгийн хол байгаа нь нэгдүгээр бага араа шүд байв. Хоншоорын их араа шүдний хувьд V ангилал буюу сурвалж нь хоншоорын хөндийн ёроол руу түрж орсон хэлбэр давамгай тохиолдсон бол бага араа шүдний хувьд I ангилал буюу хоншоорын хөндийгөөс зайтай байх хэлбэр давамгайлж байгаа нь тодорхойлогдлоо.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хүүхдийн шүд цоорох өвчинд ундны усны эрдсийн агууламжийн үзүүлэх нөлөөг судалсан дүн
    (2026-04-16)
    Г.Батболд
    ;
    ;
    Ц.Хонгорзул
    ;
    Б.Батзориг
    ;
    Э.Оюунсүрэн
    Үндэслэл: Монгол улсын хүүхэд, өсвөр үеийнхний дунд шүд цоорох өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд шүдний хатуу эдийн эрдэсжилт болон цоорлоос сэргийлэхэд ундны усны химийн найрлага, ялангуяа фтор болон бусад эрдэс бодисууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Фтор нь шүдний паалангийн деминерализаци–реминерализацийн тэнцвэрт шууд нөлөөлж, хүчилд өртсөн үед гадаргууд богино хугацаанд шингэн фторапатит үүсгэж уусах босгыг бууруулдаг бөгөөд энэ нь пааланг хүчилд илүү тэсвэртэй болгодог. Үүнээс гадна фтор нь биофильм дахь s.mutans зэрэг бактерийн хүчил үүсгэх метаболизмыг дарангуйлж, биофильмийн хүчиллэгийг бууруулснаар деминерализацийн хурдыг сааруулдаг. Иймд хүн ам зүйн бүлэг болон усны эрдэсжилтийн хамаарлыг тогтоох нь урьдчилан сэргийлэх стратегийг боловсруулахад нэн чухал юм. Зорилго: Монгол улсын 21 аймагт амьдарч буй 5, 12, 15 настай хүүхдийн шүд цоорох өвчний эрчим, тархалтыг тодорхойлж, ундны усны зарим эрдэс бодисууд (Ca, Mg, Cl, F) шүд цоорох өвчинд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд Монгол улсын 21 аймаг, 321 сумын 0-17 насны нийт 421,970 хүүхдийн амны хөндийн үзлэг, мэдээллийг ашигласан. Түүвэр судалгааг Улаанбаатар хот (48.1%) болон хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан зохион байгуулсан бөгөөд Шүд цоорох өвчнийг ДЭМБийн аргачлалын дагуу үнэлж, ундны усны эрдэс бодисын нөлөөг шугаман регрессийн шинжилгээ ашиглан тооцлоо. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад 5 настай хүүхдийн сүүн шүдний цоорлын эрчим дунджаар 3.0-3.1цл/ш байгаа нь 12 болон 15 настай хүүхдийн байнгын шүдний цоорлын эрчимтэй (1.54ЦЛАцл/ ш-1.93ЦЛА/ш) харьцуулахад өндөр байна. Хүйсийн хувьд 5 настай эрэгтэй хүүхдийн ШЦӨ-ий эрчим 3.17±3.52 цл/ш байгаа нь эмэгтэй хүүхдийнхээс (2.92±3.4) бага зэрэг их байгаа бол 12 болон 15 насанд эмэгтэй хүүхдийн эрчмийн үзүүлэлт эрэгтэй хүүхдийнхээс илүү байгаа нь ажиглагдлаа. Хүүхдийн 55-66% нь шүдний ямар нэгэн цооролтой байгаа бөгөөд 5 настай хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 63.5-66.2% байна. Регрессийн шинжилгээгээр ундны усны фтор (beta=-0.449, p<0.001) болон магни (beta=-0.031, p<0.001) нь сүүн болон байнгын шүдний цоорлыг бууруулахад статистик ач холбогдол бүхий хамгаалалтын нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдлоо. Дүгнэлт: Ундны усанд агуулагдах фтор (F), магни (Mg) нь шүд цоорох өвчнөөс хамгаалах чухал элемент, кальци (Ca), хлор (Cl) нь шүд цоорох өвчинд тогтвортой нөлөө үзүүлэхгүй байгаа нь тогтоогдлоо.