Batbayar, Enkh‐Orchlon
Loading...
Товч нэр
Batbayar, Enkh‐Orchlon
Бүтэн нэр
Batbayar Enkh‐Orchlon
Латин нэр
Batbayar Enkh‐Orchlon
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
7 results
Now showing 1 - 7 of 7
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монгол улсад бүртгэгдсэн эрүүний хугарлын тохиолдлыг судалсан дүн(2025-01-01) ;Г.Ганцэцэг ;Ю.Ганбаатар ;Г.Батболд ;Д.НямцэрэнҮндэслэл: Гавал нүүрний бүтэц нь хүний биед хамгийн их гэмтэл авдаг хэсгүүдийн нэг бөгөөд эрүүний хугарал нь хамгийн түгээмэл тохиолддог хэлбэр юм. Эрүүний хугарлын тэргүүлэх шалтгаанууд зам тээврийн осол, уналт, хүн хоорондын хүчирхийлэл, спортын гэмтлүүд жагсдаг. Манай оронд эрүүний хугарлын тохиолдол түгээмэл бүртгэгддэг төдийгүй эрэгтэйчүүд зонхилон өртөж байна. Одоогийн байдлаар эрүүний хугарлын талаарх үндэсний хэмжээний тоо баримтад дүн шинжилгээ хийгдээгүй байна. Энэхүү судалгааны зорилго нь эрүүний хугарлыг өргөн хүрээтэй, хүн ам зүйн хүчин зүйл, гэмтлийн шалтгааныг тодорхойлоход оршино. Зорилго: Монгол улсад сүүлийн 10 жилд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдол болон түүний шалтгааныг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвд 2014-2023 оны хооронд бүртгэгдсэн эрүүний гэмтлийн тохиолдлыг хамруулсан ба тохиолдол бүрийг өвчний олон улсын ангиллын (ГС^-10) дагуу 802.6 кодыг ашиглан мэдээ материалыг цуглуулсан. Үүнд өвчтөний нас, хүйс, оношлогдсон эмнэлгийн мэдээлэл, гэмтлийн шалтгааныг ГС^10 кодын дагуу тэмдэглэв. Өвчтөний насыг Үндэсний статистикийн хорооны ангиллын дагуу бүлэглэсэн. Статистик боловсруулалтыг 8Р88 26.00 программ ашиглан хи-квадрат болон нэг хүчин зүйлийн регресс тестийг ашиглан хийсэн. Үр дүн: Судалгааны хугацаанд эрүү хугаралтай нийт 2872 өвчтөн бүртгэгдсэн ба тэдний дундаж нас 31.1±12 жил байв. Тохиолдлын тоо 20-40 насны бүлэгт хамгийн их байсан бол эрүүний хугарал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 5.6 дахин их тохиолдсон байна. Бүртгэгдсэн гэмтлийн шалтгаанд хүчирхийлэл (42%), амьд механик хүчинд өртөх (17%), уналт (16%) болон зам тээврийн осол (15%) тэргүүлж байна. Гэмтэл оношлогдсон байдлыг судлахад Улаанбаатар хотод гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тасаг, харин орон нутагт яаралтай түргэн тусламж болон дотрын тасаг бүртгэгджээ (р=0.001). Орон нутагт гэмтэл авсан өвчтөн хотод гэмтсэн өвчтөнтэй харьцуулахад дотрын тасагт (ОК=79), шүдний тасагт оношлогдох магадлал (ОК=29) статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (р=0.001). Дүгнэлт: Монгол улсад 2014-2023 онуудад эрүүний хугарлын тохиолдол нийт 2872 бүртгэгдсэн бөгөөд зонхилон 20-40 насны бүлэгт тохиолдож байна. Эрүүний хугарлын голлох шалтгаан нь хүчирхийлэл, амьд механик хүчинд өртөх, уналт болон зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Гэмтлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хот болон орон нутагт ялгаатай байдлаар авч байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгой хүзүүний хавдрын дараах эрүүний согогийг чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн үр дүн ба сайжруулах арга замыг эрэлхийлэх нь(2025-01-01); ;С.Денис; ;М.ЯнжинлхамГ.АмарсанааҮндэслэл: Хортой хавдрын улмаас тайрагдсан хоншоор болон эрүү ясны согогийг нөхөн сэргээх нь өнгөрөгч жилүүдэд төвөгтэй асуудлын нэг байсаар ирсэн. Хавдрын улмаас (гэмтэл болон үрэвсэлт өвчин. төрөлхийн гажиг мөн хамаарна) тайрагдсан эрүү. хоншоор ясны согог нь зажлах. залгих. ярих. эдгээртэй холбоотой үйл ажиллагааны хямралыг бий болгодог. 1950 оноос өмнөх үед эрүү хоншоорын хатуу эдийн согогийг нөхөн сэргээдэггүй байсан ба ясны үргэлжилсэн байдлыг металл ялтас ашиглан сэргээж зөөлөн эдийг орчны эдээр хааж үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны алдагдлыг сэргээдэггүй байжээ. 3 хэмжээст виртуал төлөвлөлтөөр эрүү болон хоншоор ясны согог болоод түүнийг нөхөн сэргээх чөлөөт ясны далбанг яг таг тааруулан төлөвлөх бүрэн боломжтой. Хагалгааны явцад донор ясыг бэхлэх ялтсыг гараар нугалан төгс тааруулах боломжгүй байдаг ба хагалгааны өмнө 3 хэмжээст төлөвлөгөөний дагуу энэхүү ажлыг хийж гүйцэтгэх нь илүү үр дүнтэй бөгөөд хагалгааны цагийг богино болгож өгдөг. Мөн шүдний имплантыг нөхөн сэргээлтийн хамт төлөвлөж өгснөөр бүтэц. үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжтой. Зорилго: Монгол улсад хийгдсэн эрүүний нөхөн сэргээлтийг тахилзуур ясны чөлөөт далбангаар сэргээсэн тохиолдлыг үр дүнг судлах. сайжруулах арга замыг эрэлхийлэх. Арга, аргачлал: Судалгааг тохиолдлын цуврал загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд Хавдар Судлалын Үндэсний төв. Нүүр ам судлалын төв эмнэлэг. Монгол-Япон эмнэлэг дээрх хийгдсэн нөхөн сэргээх хагалгааны мэдээллийг цуглуулсан. Өвчтөний нас. хүйс. эрүүний согог үүссэн шалтгаан. тахилзуур ясны тайралтын хэмжээ. хагалгааны хугацаа. чөлөөт далбангийн ишеми хугацаа. ашигласан судасны тоо. болон далбангийн судасны хөлний урт зэрэг мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Судалгааны хугацаанд нөхөн сэргээх хагалаанд чөлөөт далбан ашигласан 400 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдгээрээс 29 тохиолдолд эрүүний ясны согогийг тахилзуур ясны чөлөөлт далбан ашиглан сэргээсэн байна. Нөхөн сэргээх хагалгаанд орсон өвчтөнүүдийн дундаж нас 40.0±18.3 жил байсан ба хүйсийн хувьд 15 (52%) нь эмэгтэй байсан. Эрүүний согог үүссэн шалтгаан нь хорт хавдар 13 (45%). хоргүй хавдар 6 (21%). болон өмнө үүссэн согог 10 (34%) байсан. Эрүүний хавдрыг 3 ^ төлөвлөлт ашиглан тайрч. тахилзуур ясны чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн байдал. 3 ^ төлөвлөлт ашиглан хийгдсэн энэхүү хагалгааны нийт хугацаа 9 цаг 30 минут байсан бол далбангийн ишеми хугацаа 2:40 минут байв. Дүгнэлт: Монгол улсад 2012-2025 онуудад эрүүний согогийг нөхөн сэргээхэд тахилзуур ясны чөлөөт далбанг нийт 29 тохиолдолд хэрэглэсэн. Уламжлалт аргааг нөхөн сэргээхэд ишеми хугацаа их байсан бөгөөд энэхүү хугацааг богиносгоход 3 ^ төлөвлөлт чухал ач холбогдолтой байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хоншоорын араа бүлэг шүдийг хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судалсан дүн(2025-05-05); ; ;Ө.Хатанзаяа; Үндэслэл: Хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн орой болон хоншоорын хөндийн хоорондох ясны зузаан, хоорондын харьцаа нь нүүр ам судлалын эмнэл зүйд шүдний имплант суулгац суулгах болон нүүр амны гажиг заслын эмчилгээнд чухал ач холбогдолтой болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэ нь хоншоорын араа бүлэг шүдний сурвалжийн байрлалаас шалтгаалан хоншоорын хөндийн доод ханатай харьцах байдал харилцан адилгүй байдаг. Монгол улсад хоншоор эрүүний морфометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон судалгаа цөөнгүй боловч хоншоорын араа бүлэг шүдний байрлалтай уялдуулж нарийвчлан судалсан хэмжилт болон ангилалын талаарх судалгаа хангалтгүй байгаа нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хоншоорын араа бүлэг шүд ба хоншоорын хөндийн зарим шугаман үзүүлэлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загвараар, 2021–2023 оны хооронд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Aм Судлалын Төв Шүдний Эмнэлэгт авсан КЦКТГ-ийн 30 ширхэг зургийг судалгаанд хамруулах болон хасах шалгуурын дагуу авч зураг бүрийг HDX, WILL (DENTRI, SEOUL, Korea) төхөөрөмжөөр авч, OnDemand3D (CyberMed, Seoul, Korea) программ хангамжийг ашиглан хэмжилтүүдийг хийсэн. Босоо харьцааг Kwak-ийн ангиллаар 5 төрөлд хуваасан. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооноос олгосон зөвшөөрлийн (2023/3-01-20) хүрээнд гүйцэтгэж, статистик боловсруулалтыг SPSS-27.0 программаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийн дундаж нас 26.87±8.56 жил ба эдгээрийн 12 нь эрэгтэй, 18 нь эмэгтэй байв. Нийт 30 ширхэг КЦКТГ зургаас 202 шүдний хоншоорын хөндийтэй харьцах харьцааг судалж үзэхэд нэгдүгээр бага араа шүдний бүлэгт I ангилал 77.4%, II–13.2%, V–9.4% байсан бол III ба IV ангилал илрээгүй. Харин хоёрдугаар бага араа шүдэнд I ангилал 44.8%, V–37.9%, II–17.2%, нэгдүгээр их араа шүдэнд V–62.3%, I–24.4%, II–6.7%, III–4.4%, IV–2.2%, хоёрдугаар их араа шүдэнд V–63.1%, I–23.9%, II–6.5%, III–6.5% тус тус байв. Хоншоорын шүдний сурвалжийн оройгоос хоншоорын хөндийн доод хана хүртэлх зайг судалж үзэхэд хоёрдугаар их араа шүдний хацар талын сурвалж хоорондын зай хамгийн бага буюу 0.67±1.36 мм, нэгдүгээр бага араа шүдний сурвалж хоорондын зай хамгийн хол буюу 5.14±4.32 мм (p<0.01) байв. Дүгнэлт: Хоншоорын араа бүлэг шүднээс хоншоорын хөндийн доод ханад хамгийн ойр байрласан нь хоёрдугаар их араа шүд, хамгийн хол байгаа нь нэгдүгээр бага араа шүд байв. Хоншоорын их араа шүдний хувьд V ангилал буюу сурвалж нь хоншоорын хөндийн ёроол руу түрж орсон хэлбэр давамгай тохиолдсон бол бага араа шүдний хувьд I ангилал буюу хоншоорын хөндийгөөс зайтай байх хэлбэр давамгайлж байгаа нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн шүд цоорох өвчинд ундны усны эрдсийн агууламжийн үзүүлэх нөлөөг судалсан дүн(2026-04-16) ;Г.Батболд; ;Ц.Хонгорзул ;Б.БатзоригЭ.ОюунсүрэнҮндэслэл: Монгол улсын хүүхэд, өсвөр үеийнхний дунд шүд цоорох өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд шүдний хатуу эдийн эрдэсжилт болон цоорлоос сэргийлэхэд ундны усны химийн найрлага, ялангуяа фтор болон бусад эрдэс бодисууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Фтор нь шүдний паалангийн деминерализаци–реминерализацийн тэнцвэрт шууд нөлөөлж, хүчилд өртсөн үед гадаргууд богино хугацаанд шингэн фторапатит үүсгэж уусах босгыг бууруулдаг бөгөөд энэ нь пааланг хүчилд илүү тэсвэртэй болгодог. Үүнээс гадна фтор нь биофильм дахь s.mutans зэрэг бактерийн хүчил үүсгэх метаболизмыг дарангуйлж, биофильмийн хүчиллэгийг бууруулснаар деминерализацийн хурдыг сааруулдаг. Иймд хүн ам зүйн бүлэг болон усны эрдэсжилтийн хамаарлыг тогтоох нь урьдчилан сэргийлэх стратегийг боловсруулахад нэн чухал юм. Зорилго: Монгол улсын 21 аймагт амьдарч буй 5, 12, 15 настай хүүхдийн шүд цоорох өвчний эрчим, тархалтыг тодорхойлж, ундны усны зарим эрдэс бодисууд (Ca, Mg, Cl, F) шүд цоорох өвчинд хэрхэн нөлөөлж буйг үнэлэх. Арга, аргачлал: Судалгаанд Монгол улсын 21 аймаг, 321 сумын 0-17 насны нийт 421,970 хүүхдийн амны хөндийн үзлэг, мэдээллийг ашигласан. Түүвэр судалгааг Улаанбаатар хот (48.1%) болон хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан зохион байгуулсан бөгөөд Шүд цоорох өвчнийг ДЭМБийн аргачлалын дагуу үнэлж, ундны усны эрдэс бодисын нөлөөг шугаман регрессийн шинжилгээ ашиглан тооцлоо. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад 5 настай хүүхдийн сүүн шүдний цоорлын эрчим дунджаар 3.0-3.1цл/ш байгаа нь 12 болон 15 настай хүүхдийн байнгын шүдний цоорлын эрчимтэй (1.54ЦЛАцл/ ш-1.93ЦЛА/ш) харьцуулахад өндөр байна. Хүйсийн хувьд 5 настай эрэгтэй хүүхдийн ШЦӨ-ий эрчим 3.17±3.52 цл/ш байгаа нь эмэгтэй хүүхдийнхээс (2.92±3.4) бага зэрэг их байгаа бол 12 болон 15 насанд эмэгтэй хүүхдийн эрчмийн үзүүлэлт эрэгтэй хүүхдийнхээс илүү байгаа нь ажиглагдлаа. Хүүхдийн 55-66% нь шүдний ямар нэгэн цооролтой байгаа бөгөөд 5 настай хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 63.5-66.2% байна. Регрессийн шинжилгээгээр ундны усны фтор (beta=-0.449, p<0.001) болон магни (beta=-0.031, p<0.001) нь сүүн болон байнгын шүдний цоорлыг бууруулахад статистик ач холбогдол бүхий хамгаалалтын нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдлоо. Дүгнэлт: Ундны усанд агуулагдах фтор (F), магни (Mg) нь шүд цоорох өвчнөөс хамгаалах чухал элемент, кальци (Ca), хлор (Cl) нь шүд цоорох өвчинд тогтвортой нөлөө үзүүлэхгүй байгаа нь тогтоогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Tooth Loss and Nutritional Status in 120,994 Children Aged 6-9 Years in Mongolia: A Population-Based Study(MDPI AG, 2026-01); ; ; ; Background: Tooth loss in childhood reflects cumulative oral disease and may impair dietary intake, potentially influencing nutritional status. Evidence on the association between tooth loss and anthropometric indicators in school-aged children remains limited. Methods: This population-based cross-sectional study used data from a nationwide health screening conducted by the Ministry of Health of Mongolia in 2023-2024. A total of 120,994 children aged 6-9 years were included. Tooth loss was categorized as 0, 1-2, or ≥3 extracted teeth. Nutritional status was assessed using weight-for-height (WHZ), weight-for-age (WAZ), height-for-age (HAZ) Z-scores, and body mass index (BMI). Associations between tooth loss and anthropometric indicators were examined using unadjusted and multivariable linear regression models adjusting for age and sex. Results: Overall, 12.5% of children had experienced tooth loss. Mean WHZ and WAZ decreased progressively with increasing tooth loss. In adjusted analyses, children with 1-2 extracted teeth had lower WHZ (β = -0.025; 95% CI: -0.047 to -0.004), and those with ≥3 extracted teeth had substantially lower WHZ (β = -0.058; 95% CI: -0.084 to -0.032), compared with children without tooth loss. Similar associations were observed for WAZ. No significant associations were found between tooth loss and BMI or HAZ. No interactions with age or sex were detected. Conclusions: Tooth loss was independently associated with lower indicators of current nutritional status among children aged 6-9 years. These findings underscore the importance of integrating oral health and nutrition strategies in childhood health programs.Scopus© Citations 1
