Batbayar, Enkh‐Orchlon
Loading...
Товч нэр
Batbayar, Enkh‐Orchlon
Бүтэн нэр
Batbayar Enkh‐Orchlon
Латин нэр
Batbayar Enkh‐Orchlon
Албан тушаал
Судлаач
ORCID
Scopus Author ID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын шүдний гэмтлийн яаралтай тусламжийн талаарх мэдлэг, хандлагыг судалсан дүн(2023-11-03); ;Г.Батболд ;А.МөнхдөлҮндэслэл: Шүдний гэмтэл нь өндөр тархалттай, хувь хүн төдийгүй гэр бүлийн амьдралын чанарт тодорхой нөлөө үзүүлдэг тул нийгмийн бүх давхаргад нөлөөлж буй нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал юм. Шүдний гэмтлийн 71-92% нь 19 нас хүрэхээс өмнө тохиолддог. Манай оронд 6-18 насны хүүхдүүд ЕБС-д суралцдаг. Эдгээр насны хүүхдүүд шүдний гэмтэлд өртөх өндөр эрсдэлтэй бүлгийг төлөөлдөг. Сургууль дээрх шүдний гэмтэл нь хичээлийн цагаар ихэвчлэн спортоор хичээллэх мөн бусад биеийн тамирын дасгал хийх үед гарсан осол гэмтлийн улмаас шүд, буйл, амны хөндийн бусад бүтцэд гэмтэл учруулахыг хэлнэ. Хүүхдүүдийн сургуульд зарцуулдаг цагийг харгалзан шүдний гэмтлийн тохиолдолтой таарах магадлал ихэнхдээ багш нарын хувьд өндөр байдаг. ЕБС-ийн багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэг, хандлагыг үнэлэх судалгааны ажлууд дэлхийн олон улсад хийгдсэн байна. Тэдгээр судалгааны ихэнх нь багш нарын шүдний гэмтлийн талаарх хандлага, мэдлэг нь дутмаг байна гэж дүгнэсэн байна. Манай орны хувьд энэ сэдвээр судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: ЕБС-ийн багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэг, шүдний гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх талаарх хандлагыг үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд ЕБС-д бүтэн цагаар ажилладаг ба нэг жилээс дээш ажлын туршлагатай багш нарыг хамруулсан. Судалгааг Google Form онлайн хэрэгслийг ашиглан багш нарын цахим шуудан руу илгээсэн. Багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэгийг үнэлэх асуулт нь хамгийн ихдээ 14 оноо авах боломжтой. Үр дүн: Цахим судалгааны асуумжийг нийт 2821 багш бөглөсөн бөгөөд багш нарын дундаж нас 36.7±9 жил, багшилж буй дундаж хугацаа 13.0±9 жил байсан. Багш нарын шүдний гэмтлийн мэдлэгийн дундаж оноо 5.32±2.1 байсан. Шүдний гэмтлийн мэдлэгийн оноо өндөр байх нь багшийн нас (p=0.001), ажилласан жилийн туршлагатай статистик ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь тодорхойлогдлоо (p=0.001). Дүгнэлт: ЕБС-ын багш нарын дунд хүүхдэд тохиолдож болох шүдний гэмтлийн талаарх мэдлэг хангалтгүй байна. Багш нарын шүдний гэмтлийн талаарх мэдлэг өндөр байх нь гэмтлийн үед тусламж үзүүлэх эерэг хандлагатай байна.
