Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Оюуны хомсдолтой хүмүүсийн өөртөө үйлчлэх чадвар, асран хамгаалагчийн ачааллын харилцан хамаарал
    Оюуны хомсдолын гол шинж нь юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгох, суралцах, асуудлыг шийдвэрлэх оюуны чадамж дутуу хөгжсөн, эмнэлэг хэвтэх шаардлагагүй, нийгмийн харилцаанд оролцох оролцоо дутуу хөгжсөн, өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар, энгийн үйлдлийн чадвар дутуу хөгжсөн байдаг. Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр УБ хотод 2019 оны байдлаар нийт 10018 оюуны хомсдолтой хүмүүс байдаг бөгөөд үүнээс эрэгтэй 5065, эмэгтэй 4953 байна. Манай оронд оюуны хомсдолтой хүний сувилахуйн талаарх судалгааны ажил хийгдээгүй байгаа нь энэ судалгааг хийх үндэслэл болсон. Иймээс оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчдад үүсч буй ачааллыг үнэлэх зорилго тавьсан. Арга аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар, зорилтот түүврийн аргаар Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтанд байгаа оюуны хомсдол онош нь батлагдсан 643 үйлчлүүлэгчийг сонгон, тэдний асран хамгаалагч нь судалгаанд оролцохыг зөвшөөрсний дагуу судалгааг явууллаа. Үр дүн: Заритын асуумжаар оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг үнэлэхэд 89.6% (n=576) нь ачаалалтай, 10.4% (n=67) нь ачаалалгүй байв. Судалгаанд хамрагдсан 643 хүний 75.6% өөртөө үйлчлэх чадвар сул байгаа нь асран хамгаалагчийн ачаалал даган ихэсдэг болох нь статистик ач холбогдол бүхий батлагдав. Дүгнэлт: Оюуны хомсдолтой хүний асран хамгаалагчийн ачааллыг оюуны хомсдолтой хүний өөртөө үйлчлэх чадвартай харьцуулахад асран хамгаалагчийн ачаалал нь өөртөө үйлчлэх чадвартай хамааралтай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Өглөөний цай алгасах нь биеийн жинд нөлөөлж буйг судалсан судалгааны үр дүнгээс
    (2023-04-24)
    Ч.Энхтуул
    ;
    Г.Намуун
    ;
    ;
    Т.Эрдэнэтуяа
    ;
    Я.Оюунбилэг
    Үндэслэл: Дэлхий даяар илүүдэл жин болон таргалалтын тархалтын хурдацтай өсөлт нь эрүүл мэндийн хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна. Дэлхийн хүн амын дунд таргалалт эрс нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болсоор байгаа бөгөөд зүрх судас, бодисын солилцооны эмгэгийн улмаас нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэхүү судалгаагаар оюутнуудын хооллолтын дэглэм нь төвийн таргалалт, биеийн жинтэй хамааралтай байгаа эсэхийг судлахыг зорилго болгосон. Арга аргачлал: Санамсаргүй түүврийн аргаар АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд нэг агшингийн судалгаа хийсэн. Оюутнуудаас хооллолтын дэглэмийг тусгайлсан асуумжаар авсны дараа антропометрийн хэмжилтийг стандарт зааврын дагуу хийж, Tanita body composition monitor багажийн тусламжтайгаар биологийн нас, биеийн жингийн индекс (БЖИ) булчингийн эзлэх хувь, өөхний эзлэх хувь, бодисын үндсэн солилцоо (ккал)-г тооцоолсон. Статистик боловсруулалтыг SPSS25 программ ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 321 оюутнуудыг хамруулсан. Оролцогчдын БЖИ, төвийн таргалалт өглөөний цай уудаг хүмүүст, өглөөний цай уудаггүй болон заримдаа уудаг оролцогчдыг бодвол бага байна. Харин насны хувьд, өглөөний цай алгасдаг оролцогчдод бага байна (p<0.05). Оюутнуудын нас ахих тусам төвийн таргалалт нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа (r=0.133; p<0.05). Мөн оройн хоолны цаг БЖИ-тэй урвуу хамааралтай байна (r=-0.117; p<0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцсон оюутнууд нь өглөөний цай алгасах, оройтож хоол идэх зэрэг хооллолтын хэвийн бус хэв маягаас БЖИ, төвийн таргалалт нэмэгдэх магадлалтай байна.