Т.Буянхүү
Loading...
Товч нэр
Т.Буянхүү
Бүтэн нэр
Түвшинтөр Буянхүү
Латин нэр
Tuvshintur Buyankhuu
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
4 results
Now showing 1 - 4 of 4
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр, шээлгүүрийн чулууг бамбай булчирхайн үйл ажиллагаатай уялдуулан судалсан дүн(2024-01-21) ;С.Тулгаа ;Б.Чинзориг ;А.Ариунзаяа ;Ж.МөнхцэцэгҮндэслэл: Бөөрний чулуу нь бөөр, шээс дамжуулах замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд манай орон төдийгүй дэлхий даяр ихсэж байгаа өвчин юм. Гипертиреоидтэй өвчтөнүүдийн 20% нь сийвэнгийн кальцийн хэмжээ өндөр эсвэл бага зэрэг нэмэгддэг. Гипертиреоид нь бөөрний чулуу үүсгэдэг бөгөөд бөөрний тахир сувганцраар эргэн шимэгдэх кальцийг нэмэгдүүлж, гиперкальциемийг үүсгэдэг. Зорилго: Бөөр, шээлгүүрийн чулуутай хүмүүст бамбайн булчирхайн чТ4 даавар, чТ3 даавар, aнти-ТРО, анти-TG болон TSH дааврыг тодорхойлж, цусан дахь кальцийн түвшинтэй холбон судлах Зорилт: 1. Судалгааны бүлгүүдэд бамбайн булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тодорхойлох, 2. Бамбайн булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг цусан дахь кальцийн түвшинтэй холбон судлах Арга, аргачлал: УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан, тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд цусан дахь кальцийн үзүүлэлтээс гадна бамбайн дааврууд болох чT3 (трииодтиронин), чT4 (тетраиодтиронин), TSH (бамбайг идэвхжүүлэгч даавар), Anti-TG (тиреоглобулины эсрэг эсрэгбие), Anti TPO (бамбай булчирхайн пероксидазын эсрэгбие)-ийг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад бамбайн дааврууд болох чT3-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.110±0.245 pg/mL, хяналтын бүлэгт 2.124±0.135 pg/mL, чT4-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.288±0.135 ng/dL, хяналтын бүлэгт 2.153±0.123 ng/ dL, TSH-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.481±0.235 µIU/mL, хяналтын бүлэгт 2.245±0.326 µIU/mL, Anti-TG-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.613±0.71 AU/mL, хяналтын бүлэгт 3.323±0.78 AU/mL, Anti TPO-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 8.015±2.98 AU/mL, хяналтын бүлэгт 7.028±3.94 AU/mL байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). Дүгнэлт: 1. Бөөр, шээлгүүрийн чулуутай бүлэг болон хяналтын бүлэгт бамбай булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй (чT3, чT4, TSH, Anti-TG, Anti-TPO) статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). 2. Бөөр, шээлгүүрийн чулуутай хүмүүст TSH дааврын хэмжээ нэмэгдэх тусам кальцийн түвшин ихэсч байгаа (r=0.265, p<0.05) нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байж болзошгүй юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний гэмтлийн маркер KIM1 уураг бөөрний архаг өвчний оношилгооны маркер болох нь(2026-03-30) ;Ж.Дүүрэнбилэг ;Э.Оюунпүрэв; ;Б.ЧинзоригЖ.МөнхцэцэгҮндэслэл: Дэлхий дахинд бөөрний архаг өвчтэй нийт 697.5 сая хүн байгаа нь дэлхийн нийт хүн амын 9.1%-ийг эзэлж байна. Монгол орны хувьд бөөр шээсний замын өвчлөл нийт хүн амын өвчлөлийн 3-р байрт, хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Энэхүү өвчин нь зовуурь шинж тэмдэг бага, далд давшингуй явцтай байдаг тул сүүлийн жилүүдэд бөөрний архаг өвчний эрт үеийн оношилгооны асуудал чухлаар тавигдаж байна. Эрт үеийн оношилгооны маркерын нэг нь KIM1 (Kidney injury molecule 1) юм. KIM1 нь бөөрний гэмтлийн үед ойрын тахир сувганцрын хучуур эсэд нийлэгжиж, апоптоз болсон эсийн үлдэгдлийг фагоцитозд оруулах хүлээн авуур болдог. Монголд KIM1 маркерыг бөөрний архаг өвчинтэй холбон хараахан судлаагүй байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Бөөрний архаг өвчтэй хүмүүст бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийг эмнэлзүйн биохимийн үзүүлэлтүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд тохиолдлын бүлэгт 26, хяналтын бүлэгт 28 нийт 54 хүн хамрагдсан. УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасаг, дотрын тасгийн хяналтад эмчлүүлж байгаа бөөрний архаг өвчин оноштой 26 хүнийг тохиолдлын бүлэгт хамруулсан. Сийвэнгийн KIM1 уургийн түвшинг фермент холбоот эсрэг биеийн урвалаар тодорхойлов (Human Kim1 ELISA Kit, Cat: ELK2287). Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-23.0, текст бичиглэл, үр дүнгийн хүснэгт, дүрслэлийг Microsoft OfÏce программ ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: KIM1 уургийн түвшин нь креатинин, шээг(мочевин), шээсний хүчил, глюкоз, кали зэрэг үзүүлэлтүүдтэй эерэг, кальци, нийт уураг, альбуминтай урвуу хамааралттай байв. KIM1 уургийн дундаж түвшин бөөрний архаг өвчтэй бүлэгт 1379±208.3 пг/мл, хяналтын бүлэгт 91.19±22.09 пг/мл байсан нь хоёр бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). ROC шинжилгээгээр KIM1 (пг/мл) үзүүлэлтийн AUC=0.979 (95% CI:0.951-1.000, p<0.001) байна. ROC шинжилгээгээр босго утга KIM1≥236.17 пг/мл үед мэдрэг чанар 96.2%, өвөрмөц чанар 92.9% үед Youden index хамгийн өндөр (0.89) тодорхойлогдсон тул уг утгыг оношилгооны оновчтой хязгаар гэж тодорхойлов. Дүгнэлт: KIM1 түвшин нь креатинин, шээг, шээсний хүчил, глюкоз, кали зэрэг үзүүлэлтүүдтэй эерэг, кальци, нийт уураг, альбуминтай урвуу хамааралтай байв. KIM1 уургийн түвшин нь бөөрний архаг өвчтэй хүмүүст эрс өндөр буюу KIM1 нь БАӨ-ийг оношлох мэдрэг ба өвөрмөц чанар өндөртэй биомаркер болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр, шээсний замын чулуу өвчтэй хүмүүст бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийг тодорхойлох нь(2023-05-22) ;Б.Чинзориг ;Ж.МөнхцэцэгҮндэслэл: Сүүлийн үеийн олон судалгаануудаас харахад KIM1 (kidney injury molecule-1) уураг нь бөөрний хэвийн үйл ажиллагааны үед бөөрний проксимал гуурсан хоолойн хучуур эдийн эсүүдбага ялгардаг бөгөөд бөөрний цочмог болон архаг үрэвслийн (гэмтлийн) үед ихэсдэг байна. Түүнчлэн Гохан болон Мансур нарын хийсэн судалгаанаас харахад KIM1 уураг нь бөөрний чулууг оношлох, түүнчлэн бөөрний паренхимийн гэмтлийг тодорхойлоход чухал үүрэгтэй хэмээн үзжээ. Бөөрний чулуу нь бөөр шээс дамжуулах замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд манай орон төдийгүй дэлхий даяр ихсэж байгаа өвчин юм. Судлаачдын үзэж байгаагаар KIM1 уураг нь бөөрний чулууг оношлоход ач холбогдолтой уураг байж болох юм хэмээн үзэж байна. Зорилго: Бөөр, шээсний замын чулуутай хүмүүст бөөрний үйл ажиллагааг үнэлж, бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан,тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв.Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд биохимийн шинжилгээний креатинин, кали, кальци,шээг болон шээсний хүчил, аммони үзүүлэлтүүдийг тодорхойлов. KIM1 уургийг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тодорхойлов. Үр дүн: KIM1 уургийн хэмжээ бөөрний чулуутай бүлэгт 366.0± 7.65 пг/мл, хяналтын бүлэгт 356.8±17.93 пг/мл байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). KIM1 уургийн хэмжээг бөөрний чулууны хэмжээтэй харьцуулан үзэхэд 10мм хүртэл хэмжээтэй бөөрний чулуутай хүмүүст 332.1±24.95 пг/мл, 10мм-ээс дээш хэмжээтэй хүмүүст 433.8± 64.32 пг/мл байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: Бөөрний чулуу өвчтэй хүмүүст уургийн солилцооны үзүүлэлтүүд болох шээсний хүчил, шээг, креатинин болон аммонийн түвшин өөрчлөгдсөн байна. KIM1 уургийн хэмжээ бөөрний чулуутай болон хяналтын бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй, харин бөөрний чулууны хэмжээ нэмэгдэх тусам бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийн түвшин ихэсч байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр, шээсний замын чулуу өвчтэй хүмүүст бодисын солилцооны зарим үзүүлэлтийг тодорхойлох нь(2023-02-16) ;Б.Чинзориг ;Ж.МөнхцэцэгҮндэслэл: Нефролитиаз буюу бөөрний чулуу үүсэх эмгэг нь бөөр, шээсний замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдол нь ихсэх хандлагатай байна. Судлаачид дэлхийн нийт хүн амын 12 хувь нь энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгаа бол АНУ-ын хүн амын 11 хувь буюу 11 хүн тутамд 1 хүн нь бөөрний чулуутай байгааг онцолсон байна. Судлаачид бөөрний чулуу үүсэхэд зарим бодисын солилцооны алдагдал нөлөөлдөг болохыг дурьджээ. Манай орны хувьд ч сүүлийн жилүүдэд бөөрний чулуутай тохиолдлын тоо ихсэх хандлагатай байна. Зорилго: Бөөрний чулуу өвчтэй хүмүүст чулууны химийн найрлага болон бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг эрүүл хүмүүстэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв. Судалгаанд хамрагдсан өвчтөний өвчний түүхээс биохимийн шинжилгээний нийт уураг, альбумин, глюкоз, креатинин, кали, АлАТ, АсАТ, билирубин, шээг болон шээсний хүчил, аммони үзүүлэлтүүдийг бичиг баримтын аргаар түүвэрлэн авав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсадын нийт уураг, АлАТ, АсАТ болон нийт билирубины хэмжээ 2 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Харин БЖИ, глюкоз, альбумин, кали, шээсний хүчил, шээг, креатинин болон аммонийн түвшин 2 бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Судалгааны үр дүнгээс харахад кальцийн оксалатын гаралтай чулуу давамгай тохиолдож байна 76.7%). Дүгнэлт: 1. Бөөрний чулууны химийн найрлагын хувьд кальцийн оксалатын чулуу (76.7%) давамгайлж байв. 2. Бөөрний чулуу өвчтэй хүмүүст нүүрс ус, эрдсийн болон уургийн бодисын солилцооны үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байна.
