Т.Буянхүү
Loading...
Товч нэр
Т.Буянхүү
Бүтэн нэр
Түвшинтөр Буянхүү
Латин нэр
Tuvshintur Buyankhuu
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Ахлах багш
Харьяалал
ORCID
Scopus Author ID
12 results
Now showing 1 - 10 of 12
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Separation and Purification of Xylooligosaccharides from By-Products of Some Food Industries in Mongolia(MDPI AG, 2023-10-08); ; ;Janlav, Munkhtstetseg; - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүнсний үйлдвэрлэлийн дагавар бүтээгдэхүүнээс богино долгионы үйлчлэлтэйгээр ялган авсан ксилоолигосахаридын пребиотик үйлдлийг тодорхойлсон дүн(2025-01-01) ;Ч.Одгэрэл ;Э.Пүрэвдулам ;Г.Анужин; Б.Мөнхжаргал - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Ахмад настны саркопени дахь ийлдсийн нейротрофик болон мэдрэл-булчингийн гаралтай маркерын хүйсийн ялгаатай байдлын үнэлгээ(2026-05-22) ;Ч.Одгэрэл ;Б.Эрдэнэсувд ;Б.Алтанхишиг ;Э.Номин-ЭрдэнэЭ.ЭнгүүнҮндэслэл: Саркопени нь насжилттай холбоотой булчингийн масс, хүч болон үйл ажиллагааны алдагдлаар тодорхойлогдох олон хүчин зүйлт эмгэг хам шинж юм. Сүүлийн жилүүдэд нейротрофик болон мэдрэл-булчингийн гаралтай биомаркерыг саркопенийн боломжит оношилгооны үзүүлэлт болгон судалж байгаа боловч тэдгээрийн хүйсийн ялгаатай илрэлийн талаарх нотолгоо хангалтгүй хэвээр байна. Зорилго: Ахмад настны дунд ийлдсийн BDNF, GDNF болон CAF22 маркерыг саркопени болон булчингийн үзүүлэлттэй хамаарах байдлыг хүйсээр харьцуулан үнэлэх. Арга, аргачлал: Аналитик нэг агшингийн судалгааны загвараар 60 ба түүнээс дээш насны ахмад настныг хамруулан судалсан. Саркопенийг Азийн саркопенийн холбооны ажлын хэсгийн (AWGS 2019) шалгуураар тодорхойлсон. Ийлдсийн BDNF, GDNF болон CAF22 түвшинг ELISA аргаар тодорхойлж, бүлэг хоорондын ялгааг үл хамааралт t-test, хамаарлыг Pearson корреляци, саркопенийг ялган оношлох чадварыг ROC шинжилгээгээр үнэлэв. Мөн олон хувьсагчт логистик регрессийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Эрэгтэй болон эмэгтэй бүлгийн саркопенитэй ба саркопенигүй оролцогчдын хооронд BDNF, GDNF болон CAF22 түвшинд статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүх p>0.05). ROC шинжилгээнд BDNF, GDNF болон CAF22 маркеруудын AUC утга эрэгтэй бүлэгт 0.540–0.542, эмэгтэй бүлэгт 0.508–0.530 байв. Логистик регрессийн шинжилгээгээр нас (OR=1.12, 95% CI: 1.04–1.21, p=0.003) болон бага өөхгүй жингийн индекс (OR=0.78, 95% CI: 0.66–0.91, p=0.001) нь саркопенитэй статистикийн ач холбогдолтой хамааралтай байсан бол BDNF, GDNF болон CAF22 маркерууд бие даасан хамаарал үзүүлээгүй. Дүгнэлт: 1. Ахмад настны саркопенитэй болон саркопенигүй бүлгийн хооронд ийлдсийн BDNF, GDNF болон CAF22 түвшинд эрэгтэй болон эмэгтэй бүлэгт статистикийн ач холбогдолтой ялгаа илрээгүй (бүх p>0.05). 2. Ийлдсийн биомаркеруудын булчингийн үзүүлэлтүүдтэй хамаарлыг үнэлэхэд эрэгтэй бүлэгт CAF22 түвшин булчингийн масс болон өөхгүй жингийн индекстэй сул сөрөг хамааралтай (p<0.05), эмэгтэй бүлэгт BDNF түвшин гарын атгах хүч болон өөхгүй жингийн индекстэй сул эерэг хамааралтай байв (p<0.05). Нас нэмэгдэхийн хэрээр CAF22 түвшин сул нэмэгдэх хандлага ажиглагдсан (p<0.05). 3. ROC болон логистик регрессийн шинжилгээгээр BDNF, GDNF болон CAF22 маркеруудын саркопенийг ялган оношлох чадвар хангалтгүй (AUC=0.508–0.542) бөгөөд саркопенитэй бие даасан хамаарал үзүүлээгүй (бүх p>0.05). Харин өндөр нас (OR=1.12, p=0.003) болон бага өөхгүй жингийн индекс (OR=0.78, p=0.001) нь саркопенитэй статистикийн ач холбогдолтой хамааралтай байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр, шээлгүүрийн чулууг бамбай булчирхайн үйл ажиллагаатай уялдуулан судалсан дүн(2024-01-21) ;С.Тулгаа ;Б.Чинзориг ;А.Ариунзаяа ;Ж.МөнхцэцэгҮндэслэл: Бөөрний чулуу нь бөөр, шээс дамжуулах замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд манай орон төдийгүй дэлхий даяр ихсэж байгаа өвчин юм. Гипертиреоидтэй өвчтөнүүдийн 20% нь сийвэнгийн кальцийн хэмжээ өндөр эсвэл бага зэрэг нэмэгддэг. Гипертиреоид нь бөөрний чулуу үүсгэдэг бөгөөд бөөрний тахир сувганцраар эргэн шимэгдэх кальцийг нэмэгдүүлж, гиперкальциемийг үүсгэдэг. Зорилго: Бөөр, шээлгүүрийн чулуутай хүмүүст бамбайн булчирхайн чТ4 даавар, чТ3 даавар, aнти-ТРО, анти-TG болон TSH дааврыг тодорхойлж, цусан дахь кальцийн түвшинтэй холбон судлах Зорилт: 1. Судалгааны бүлгүүдэд бамбайн булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тодорхойлох, 2. Бамбайн булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг цусан дахь кальцийн түвшинтэй холбон судлах Арга, аргачлал: УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан, тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд цусан дахь кальцийн үзүүлэлтээс гадна бамбайн дааврууд болох чT3 (трииодтиронин), чT4 (тетраиодтиронин), TSH (бамбайг идэвхжүүлэгч даавар), Anti-TG (тиреоглобулины эсрэг эсрэгбие), Anti TPO (бамбай булчирхайн пероксидазын эсрэгбие)-ийг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тодорхойлов. Үр дүн: Судалгааны үр дүнгээс харахад бамбайн дааврууд болох чT3-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.110±0.245 pg/mL, хяналтын бүлэгт 2.124±0.135 pg/mL, чT4-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.288±0.135 ng/dL, хяналтын бүлэгт 2.153±0.123 ng/ dL, TSH-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.481±0.235 µIU/mL, хяналтын бүлэгт 2.245±0.326 µIU/mL, Anti-TG-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 2.613±0.71 AU/mL, хяналтын бүлэгт 3.323±0.78 AU/mL, Anti TPO-ийн түвшин бөөрний чулуутай бүлэгт 8.015±2.98 AU/mL, хяналтын бүлэгт 7.028±3.94 AU/mL байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). Дүгнэлт: 1. Бөөр, шээлгүүрийн чулуутай бүлэг болон хяналтын бүлэгт бамбай булчирхайн үйл ажиллагааны үзүүлэлтүүдтэй (чT3, чT4, TSH, Anti-TG, Anti-TPO) статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). 2. Бөөр, шээлгүүрийн чулуутай хүмүүст TSH дааврын хэмжээ нэмэгдэх тусам кальцийн түвшин ихэсч байгаа (r=0.265, p<0.05) нь бөөрний чулуу үүсэхэд нөлөөлж байж болзошгүй юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөрний гэмтлийн маркер KIM1 уураг бөөрний архаг өвчний оношилгооны маркер болох нь(2026-03-30) ;Ж.Дүүрэнбилэг ;Э.Оюунпүрэв; ;Б.ЧинзоригЖ.МөнхцэцэгҮндэслэл: Дэлхий дахинд бөөрний архаг өвчтэй нийт 697.5 сая хүн байгаа нь дэлхийн нийт хүн амын 9.1%-ийг эзэлж байна. Монгол орны хувьд бөөр шээсний замын өвчлөл нийт хүн амын өвчлөлийн 3-р байрт, хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Энэхүү өвчин нь зовуурь шинж тэмдэг бага, далд давшингуй явцтай байдаг тул сүүлийн жилүүдэд бөөрний архаг өвчний эрт үеийн оношилгооны асуудал чухлаар тавигдаж байна. Эрт үеийн оношилгооны маркерын нэг нь KIM1 (Kidney injury molecule 1) юм. KIM1 нь бөөрний гэмтлийн үед ойрын тахир сувганцрын хучуур эсэд нийлэгжиж, апоптоз болсон эсийн үлдэгдлийг фагоцитозд оруулах хүлээн авуур болдог. Монголд KIM1 маркерыг бөөрний архаг өвчинтэй холбон хараахан судлаагүй байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Бөөрний архаг өвчтэй хүмүүст бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийг эмнэлзүйн биохимийн үзүүлэлтүүдтэй холбон судлах. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд тохиолдлын бүлэгт 26, хяналтын бүлэгт 28 нийт 54 хүн хамрагдсан. УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасаг, дотрын тасгийн хяналтад эмчлүүлж байгаа бөөрний архаг өвчин оноштой 26 хүнийг тохиолдлын бүлэгт хамруулсан. Сийвэнгийн KIM1 уургийн түвшинг фермент холбоот эсрэг биеийн урвалаар тодорхойлов (Human Kim1 ELISA Kit, Cat: ELK2287). Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-23.0, текст бичиглэл, үр дүнгийн хүснэгт, дүрслэлийг Microsoft OfÏce программ ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: KIM1 уургийн түвшин нь креатинин, шээг(мочевин), шээсний хүчил, глюкоз, кали зэрэг үзүүлэлтүүдтэй эерэг, кальци, нийт уураг, альбуминтай урвуу хамааралттай байв. KIM1 уургийн дундаж түвшин бөөрний архаг өвчтэй бүлэгт 1379±208.3 пг/мл, хяналтын бүлэгт 91.19±22.09 пг/мл байсан нь хоёр бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). ROC шинжилгээгээр KIM1 (пг/мл) үзүүлэлтийн AUC=0.979 (95% CI:0.951-1.000, p<0.001) байна. ROC шинжилгээгээр босго утга KIM1≥236.17 пг/мл үед мэдрэг чанар 96.2%, өвөрмөц чанар 92.9% үед Youden index хамгийн өндөр (0.89) тодорхойлогдсон тул уг утгыг оношилгооны оновчтой хязгаар гэж тодорхойлов. Дүгнэлт: KIM1 түвшин нь креатинин, шээг, шээсний хүчил, глюкоз, кали зэрэг үзүүлэлтүүдтэй эерэг, кальци, нийт уураг, альбуминтай урвуу хамааралтай байв. KIM1 уургийн түвшин нь бөөрний архаг өвчтэй хүмүүст эрс өндөр буюу KIM1 нь БАӨ-ийг оношлох мэдрэг ба өвөрмөц чанар өндөртэй биомаркер болох нь тодорхойлогдлоо. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зарим боломжит харшил төрүүлэгч шинж чанартай уургийн судалгаа(2024-05-13) ;Л.Наранцэцэг; ;Б.Энхбаяр ;Б.БолорҮндэслэл: Манай орны хувьд эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, Ургамлын тоос агаар дахь тоосонцор, ургамлын тоос гэх мэт хүчин зүйлсээс улбаалан Айраг амьсгалын зам харшил болон цаашлаад гуурсан хоолойн багтраа Уургийн бүлэглэл өвчнөөр өвчлөх эрсдэл ихэсч байгааг харуулсан үр дүнгүүдээс багтраа, Молекул жин амьсгалын замын харшлын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс, тархалт, Цочмог хорон өвчлөлийг тодорхой түвшинд судлан тогтоосон нь харагдаж байна1,2,3,4. чанар Хэдий тийм ч манай орны хүн амын дунд тохиолдож буй харшлын өвчлөлийг бууруулах, хүн амын эрүүл урт наслалтыг дэмжихэд чиглэгдсэн хөтөлбөр, арга хэмжээг боловсруулахад шаардлагатай нотолгоог бүрдүүлэхийн тулд зонхилон тохиолдож буй амьсгалын тогтолцооны өвчнүүдийн, харшил, багтрааны тархалт, нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх оношлогоог сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүний тулд Монгол орны цаг уур, газарзүйн онцлогт тохирон ургадаг ургамлын харшил үүсгэгч, нутгийн өвөрмөц хөрөнгө болон уламжлалт технологиор боловсруулагддаг хүнсний харшил үүсгэгчийн химийн шинж чанарыг тодорхойлох нь цаашдын харшлын оношлогоо эмчилгээг үр дүнтэй хийх ажлын суурь болох нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон болно. Зорилго: Монгол оронд уламжлалт өвөрмөц исгэлэн сүүн бүтээгдэхүүн айраг болон зарим ургамлын боломжит аллерген уургуудыг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Ургамлын тоосыг ид цэцэглэлтийн үеийн тоосоо гөвөх хугацаанд нь цуглуулан авсан. Бүрэн исэлдсэн айргийг 2023 оны зун дээжлэн авч судалгаанд ашигласан. Судалгааг аллерген шинж чанартай уургийг ялган авч, Лоурын аргаар нийт уургийг тодорхойлон, уургийн бүлэглэлийг SDS-ПААГ аргыг ашиглан тогтоосон. Айрагны аллергены уусмалын цочмог хорон чанарыг тодорхойлсон. Үр дүн: Лоурын аргаар Соргүй согооворын тоосны аллергены уусмалд 1.5±0.02 мг/мл, Цагаан хусны тоосны уусмалд 1.2±0.05 мг/мл, Шарилжны (Artemisia macrocephala) тоосны аллергены уусмалд 1.85±0.02 мг/мл уураг агуулагдаж байна. Соргүй согооворын тоосны аллергены уусмалд уургийн 7 (18, 26, 32, 55, 66, 84, 97 кДа), Цагаан хусны тоосны цэвэршүүлэн ялгаж авсан уусмалд 5 (14, 19, 32, 45, 56 kDa), шарилжны тоосны аллергены уусмалд 4 (13, 15, 60, 70 кДа), айрагны аллергены уусмалд 4 (12, 30, 50, 68 кДа) ялгаатай молекул жин бүхий уургийн бүлэглүүд илэрлээ. Айрагны аллергены уусмалын цочмог хорон чанарын судалгааг C57BL/6 шугаман үүлдрийн 22-25 гр жинтэй эр, эм хулганыг ашиглаж, OECD423 удирдамжийн дагуу уулгах аргаар тодорхойлсон ба эрүүл буюу хяналтын, туршилтын гэсэн 2 бүлэг болгон, 2 үе шаттайгаар туршилтыг гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээс харахад айрагны аллергены уусмалыг 500-5000 мг/кг тунгаар уулгасан хулганы элэг, дэлүү, бөөр, зүрх ба уушгины туйлын болон харьцангуй жинг хяналтын бүлэг болон туршилтын бүлэг хооронд харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа гараагүй тул уг бэлдмэл нь эдгээр эрхтнүүдийн жинг багасгах, ихэсгэх нөлөө үзүүлээгүй байна. Айрагны аллергены уусмалыг хулганад уулгасан цочмог хорон чанарын судалгаагаар LD50 нь 5000 мг/кг-аас дээш болохыг тогтоосон. Дүгнэлт: 1. Соргүй согооворын тоосны аллергены уусмалд уургийн 7 бүлэглэл, Цагаан хусны тоосны уургийн уусмалд уургийн 5 бүлэглэл, шарилжны тоосны аллергены уусмалд 5 уургийн бүлэглэл харин айрагны аллергены уусмалд уургийн 4 бүлэглэл тодорхойлогдлоо. Энэ нь харшил төрүүлэгч шинж чанартай уургуудыг ялган авч чадсаныг харуулж байна. 2. Айрагны аллергены уусмалын нь цочмог хорон чанарын судалгаагаар LD50 нь 5000 мг/кг-аас дээш, Ходжа ба Стернерийн болон OECD-ийн удирдамжийн хорон чанарын ангиллаар авч үзэхэд практикийн хувьд хоргүй гэсэн ангилалд багтаж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Чихрийн шижин хэвшинж 2 өвчинтэй хүмүүст PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг тодорхойлсон дүн(2024-12-21) ;А.Ариунзаяа ;Б.Алтанхишиг ;Э.Номин-эрдэнэ ;Б.ЭрдэнэсувдБ.ТовуусүрэнҮндэслэл: Чихрийн шижин нь инсулины шүүрэл багасах болон инсулинд дөжирснөөр цусны глюкоз ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм. Чихрийн шижинг 6 хэвшинжид хуваан авч үздэг бөгөөд чихрийн шижингийн нийт тохиолдлын 90 хувийг чихрийн шижин хэвшинж 2 эзэлдэг байна. Чихрийн шижин хэвшинж 2 нь олон хүчин зүйлсээс болж үүсдэг өвчин бөгөөд эдгээр хүчин зүйлсийн нэг нь генетикийн хүчин зүйл юм. Сүүлийн үеийн судалгаануудаас харахад чихрийн шижин хэвшинж 2-той холбоотой 70 орчим ген байгаа бөгөөд эдгээрийн нэг нь PPAR гамма ген юм. PPAR гамма ген нь таргалалт, чихрийн шижин, атеросклероз, хорт хавдар зэрэг олон өвчин эмгэгт оролцдог байна. Чихрийн шижин хэвшинж 2 өвчинтэй PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг уялдуулан судалсан судалгаа манай улсад хараахан хийгдээгүй байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг уялдуулан судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол, хяналтын загварыг ашиглан хийсэн. Тохиолдлын бүлэгт чихрийн шижин хэвшинж 2-той 91 өвчтөн, хяналтын бүлэгт 92 хүнийг хамруулан нийт оролцогчдоос өлөн үеийн цус цуглуулав. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн захын цуснаас ДНХ ялгах протоколын дагуу ДНХ-ийг ялгав. PPAR гамма генийн rs1801282 полиморфизмыг аллель өвөрмөц ПГУ-ын арга ашиглан бай дарааллыг олшруулаад гель электрофорезд гүйлгэн үр дүнг тодорхойлов. Цуглуулсан мэдээллийг боловсруулахад GraphPad PRISM программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: PPAR гамма генийн rs1801282 полиморфизмын СС, СG, GG генотип, аллель, генетик загварыг тохиолдол ба хяналтын бүлэгт харьцуулав. PPAR гамма генийн rs1801282 полиморфизмын гомозигот СС генотипийн давтамж эрүүл бүлгийн хүмүүст 72 (78.2%), ЧШХШ 2-той бүлгийн хүмүүст 68 (74.7%), гетерозигот СG генотипийн давтамж хяналтын бүлгийн хүмүүст 19 (20.8%), ЧШХШ 2 бүхий бүлгийн хүмүүст 20 (22%), гомозигот GG генотипийн давтамж хяналтын бүлэгт 1 (1%), ЧШХШ 2 бүхий бүлэгт 3 (3.3%) тус тус илэрсэн. Эдгээр генотипүүд нь хоёр бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй (p>0.05). Дүгнэлт: PPAR гамма генийн rs1801282 полиморфизмын эрсдэлт G аллель, GG генотиптэй хүмүүс ЧШХШ 2-оор өвдөх эрсдэл ажиглагдсангүй. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци болон MTHFR, MTR, MTRR генүүдийн полиморфизмуудыг тодорхойлсон дүнҮндэслэл: Үрийн шингэний шинжилгээгээр хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй хүмүүсийн 30-50% нь генетикийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Y-хромосомын AZF (azoospermic factor) локусийн микроделеци нь эрэгтэй үргүйдлийн хамгийн түгээмэл шалтгаан юм. Европын Андрологийн Академи (EAA)-ээс азоосперми болон хүнд хэлбэрийн олигозооспермитэй эрэгтэйд AZF локусын микроделецийг тодорхойлохыг зөвлөдөг байна. Эр бэлгийн эсийн хуваагдал болон хөгжилд фолийн хүчлийн солилцоо чухал үүрэгтэй байдаг бөгөөд энэхүү солилцоог явуулдаг MTHFR, MTR, MTRR генүүдийн зарим полиморфизм нь олигозоосперми, азоосперми үүсэхэд нөлөөлдөг хэмээн үздэг байна. Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци болон MTHFR генийн 677 C>T болон 1298 A>C полиморфизм, MTR генийн 2756 A>G полиморфизм, MTRR генийн 66_A>G полиморфизмуудыг уялдуулан судалсан судалгаа манай улсад хараахан хийгдээгүй байгаа нь бид энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци болон MTHFR генийн 677 C>T болон 1298 A>C, MTR генийн 2756 A>G, MTRR генийн 66_A>G полиморфизмуудыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Эмнэлзүйн Молекул Оношилгооны Төвийг түшиглэн судалгаанд нийт оролцогчдын захын цуснаас ОХУ-ын “DNA-Technology” ХХК-ийн ПРОБА-РАПИД Генетика ДНХ ялгах цомог ашиглан ДНХ ялгав. “AZF Microdeletions REAL-TIME PCR Genotyping Kit” ашиглан AZFийн 13 микроделеци (sY84, sY86, sY127, sY134, sY142, sY242, sY254, sY255, sY615, sY1125, sY1197, sY1206, sY1291) тодорхойлов. Харин “Folate Metabolism REAL-TIME PCR Genotyping Kit” ашиглан MTHFR генийн 677 C>T болон 1298 A>C полиморфизм, MTR генийн 2756 A>G полиморфизм, MTRR генийн 66_A>G полиморфизм тус тус тодорхойлов. Үр дүн: Бидний судалгаанд үрийн шингэний давтан (2 ба түүнээс дээш) шинжилгээгээр хүнд хэлбэрийн олигозоосперми болон бөглөрөлт бус азоосперми гэж оношлогдсон 18-44 насны 11 эрэгтэй хамрагдсан. Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци илрүүлэхэд нэг хүнд sY1291(AZFc) микроделеци илэрсэн. Түүнчлэн нэг хүнд оролцогчид sY1197(AZFc) микроделеци илэрч бусад судалгаанд оролцогч нарт AZF микроделеци илрээгүй. MTHFR генийн 677 C>T полиморфизмын гомозигот CC генотипын давтамж 55% (6), гетерозигот CT генотипын давтамж 18% (2), гомозигот TT генотипын давтамж 27% (3) илэрсэн. Аллелийн давтамжийг тооцоолохдоо Харди Вайнбергийн хуулийг ашиглав. C аллелийн давтамж 64% (14), эрсдэлт T аллелийн давтамж 36% (8) байна. MTHFR генийн 1298 A>C полиморфизмын гомозигот AA генотипын давтамж 64% (7), гетерозигот AC генотипын давтамж 27% (3), гомозигот CC генотипын давтамж 9% (1), A аллелийн давтамж 81% (17), эрсдэлт C аллелийн давтамж 19% (4) байна. MTR генийн 2756 A>G полиморфизмын гомозигот AA генотипын давтамж 64% (7), гетерозигот AG генотипын давтамж 36% (4), гомозигот GG генотипын давтамж илрээгүй, A аллелийн давтамж 82% (18), эрсдэлт G аллелийн давтамж 18% (4) байна. MTRR генийн A66G полиморфизмын гомозигот AA генотипын давтамж 36% (4), гетерозигот AG генотипын давтамж 64% (7), гомозигот GG генотипын давтамж илрээгүй, A аллелийн давтамж 68% (15), эрсдэлт G аллель 32% (7) байлаа. Дүгнэлт: Хүнд хэлбэрийн олигозоосперми, бөглөрөлт бус азооспермитэй эрэгтэйчүүдэд Y хромосомын AZF микроделеци судалгаанд оролцогчдын 18%-д буюу бага илэрсэн үед MTHFR, MTRR, MTR генүүдийн полиморфизмыг тодорхойлоход фолийн хүчлийн солилцооны алдагдал үүссэн тохиолдолд идэвхжүүлсэн фолийн хүчил (5-MTHF) хэрэглэснээр цусан дахь гомоцистейны түвшинг хэвийн байлгахад ач холбогдолтой байдаг. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр, шээсний замын чулуу өвчтэй хүмүүст бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийг тодорхойлох нь(2023-05-22) ;Б.Чинзориг ;Ж.МөнхцэцэгҮндэслэл: Сүүлийн үеийн олон судалгаануудаас харахад KIM1 (kidney injury molecule-1) уураг нь бөөрний хэвийн үйл ажиллагааны үед бөөрний проксимал гуурсан хоолойн хучуур эдийн эсүүдбага ялгардаг бөгөөд бөөрний цочмог болон архаг үрэвслийн (гэмтлийн) үед ихэсдэг байна. Түүнчлэн Гохан болон Мансур нарын хийсэн судалгаанаас харахад KIM1 уураг нь бөөрний чулууг оношлох, түүнчлэн бөөрний паренхимийн гэмтлийг тодорхойлоход чухал үүрэгтэй хэмээн үзжээ. Бөөрний чулуу нь бөөр шээс дамжуулах замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд манай орон төдийгүй дэлхий даяр ихсэж байгаа өвчин юм. Судлаачдын үзэж байгаагаар KIM1 уураг нь бөөрний чулууг оношлоход ач холбогдолтой уураг байж болох юм хэмээн үзэж байна. Зорилго: Бөөр, шээсний замын чулуутай хүмүүст бөөрний үйл ажиллагааг үнэлж, бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан,тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв.Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд биохимийн шинжилгээний креатинин, кали, кальци,шээг болон шээсний хүчил, аммони үзүүлэлтүүдийг тодорхойлов. KIM1 уургийг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тодорхойлов. Үр дүн: KIM1 уургийн хэмжээ бөөрний чулуутай бүлэгт 366.0± 7.65 пг/мл, хяналтын бүлэгт 356.8±17.93 пг/мл байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв (p>0.05). KIM1 уургийн хэмжээг бөөрний чулууны хэмжээтэй харьцуулан үзэхэд 10мм хүртэл хэмжээтэй бөөрний чулуутай хүмүүст 332.1±24.95 пг/мл, 10мм-ээс дээш хэмжээтэй хүмүүст 433.8± 64.32 пг/мл байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Дүгнэлт: Бөөрний чулуу өвчтэй хүмүүст уургийн солилцооны үзүүлэлтүүд болох шээсний хүчил, шээг, креатинин болон аммонийн түвшин өөрчлөгдсөн байна. KIM1 уургийн хэмжээ бөөрний чулуутай болон хяналтын бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй, харин бөөрний чулууны хэмжээ нэмэгдэх тусам бөөрний гэмтлийн маркер KIM1 уургийн түвшин ихэсч байв. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр, шээсний замын чулуу өвчтэй хүмүүст бодисын солилцооны зарим үзүүлэлтийг тодорхойлох нь(2023-02-16) ;Б.Чинзориг ;Ж.МөнхцэцэгҮндэслэл: Нефролитиаз буюу бөөрний чулуу үүсэх эмгэг нь бөөр, шээсний замын түгээмэл эмгэгүүдийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд тохиолдол нь ихсэх хандлагатай байна. Судлаачид дэлхийн нийт хүн амын 12 хувь нь энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгаа бол АНУ-ын хүн амын 11 хувь буюу 11 хүн тутамд 1 хүн нь бөөрний чулуутай байгааг онцолсон байна. Судлаачид бөөрний чулуу үүсэхэд зарим бодисын солилцооны алдагдал нөлөөлдөг болохыг дурьджээ. Манай орны хувьд ч сүүлийн жилүүдэд бөөрний чулуутай тохиолдлын тоо ихсэх хандлагатай байна. Зорилго: Бөөрний чулуу өвчтэй хүмүүст чулууны химийн найрлага болон бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг эрүүл хүмүүстэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг УГТЭ-ийн Бөөрний мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн бөөр, шээсний замын чулуу оноштой 45 өвчтөн болон харьцангуй эрүүл 45 хүнийг хамруулан тохиолдол хяналтын судалгааны загвараар хийв. Судалгаанд хамрагдсан өвчтөний өвчний түүхээс биохимийн шинжилгээний нийт уураг, альбумин, глюкоз, креатинин, кали, АлАТ, АсАТ, билирубин, шээг болон шээсний хүчил, аммони үзүүлэлтүүдийг бичиг баримтын аргаар түүвэрлэн авав. Үр дүн: Судалгаанд хамрагдагсадын нийт уураг, АлАТ, АсАТ болон нийт билирубины хэмжээ 2 бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Харин БЖИ, глюкоз, альбумин, кали, шээсний хүчил, шээг, креатинин болон аммонийн түвшин 2 бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Судалгааны үр дүнгээс харахад кальцийн оксалатын гаралтай чулуу давамгай тохиолдож байна 76.7%). Дүгнэлт: 1. Бөөрний чулууны химийн найрлагын хувьд кальцийн оксалатын чулуу (76.7%) давамгайлж байв. 2. Бөөрний чулуу өвчтэй хүмүүст нүүрс ус, эрдсийн болон уургийн бодисын солилцооны үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байна.
