Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол улсад хэрэглэгдэж буй зарим шүдний ооны шүд, амны орчинд үзүүлэх нөлөөг судалсан нь
    (2026-05-22)
    Ц.Зултуяа
    ;
    Б.Оюунцэцэг
    ;
    Д.Оюунбат
    ;
    Б.Чанцалдулам
    ;
    Үндэслэл: Шүлсний булчирхайнуудад үүсэж, цоргоор дамжин амны хөндийд ялгардаг цэвэр шүүрлийг шүлс гэнэ. Шүлс нь амны хөндийд байнга ялгарч салстыг цэвэрлэх, чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, зажлах, залгих үйл ажиллагаанд хоолыг бэлтгэх, хоол боловсруулах, мэдээлэл дамжуулах, бичил биетүүдийн тэнцвэрийг хангаж нян, мөөгөнцөр, вирусийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг төдийгүй амны хөндийн төрөл бүрийн өвчнүүдийг эрт илрүүлэхэд тохиромжтой, олон найрлага бүхий биологийн шингэн юм. Сүүлийн үед шүлсийг ашиглан амны хөндийн эрүүл мэндийг тоон үзүүлэлтээр шинжлэн тогтоож, шүд цоорох өвчин (ШЦӨ) болон шүдний тулгуур эдийн өвчнөөр (ШТЭӨ) өвдөх эрсдэл төдийгүй өвчний эрт үеийн оношилгоог хийх боломжтой “Шүлсний олон талт шинжилгээ” (Salivary Multi Test) зарим улс орнуудад нэвтрээд байна. Монгол улсад өргөн дэлгэр хэрэглэгдэж буй эх орондоо үйлдвэрлэсэн, органик оонуудын шүд амны орчинд үзүүлэх нөлөөний эмнэл зүйн судалгаа төдийлөн хийгдээгүй тул энэхүү шүлсний шинжилгээ болон талсжилтыг ашиглан дээрх ооны нөлөөг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсад хэрэглэгдэж буй зарим ооны шүд, амны орчинд үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Бид АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 26/03-Б01 зөвшөөрлийн дагуу 15-17 насны 104 хүүхдийг хамруулан 4 бүлэгт ангилан асуумж цуглуулан, амны хөндийн үзлэг хийж, шүлсний олон талт шинжилгээ болон шүлсний талстжилтын шинжилгээг ашиглан ШЦӨ болон ШТЭӨ-ний эрсдэлийг үнэлэв. Цаашид хүүхэд бүрийг 14 болон 28 дахь хоногт давтан шинжлэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ШЦӨ-ний тархалт 88.5%, эрчим 5.56±4.3 ЦЛА/Ш байв. Цоорсон шүдний тоо нэмэгдэх тусам шүлсний буферийн багтаамж буурч урвуу хамааралтай (r=-0.24, p=0.01), шүлсний цагаан эсийн хэмжээ нь уурагтай эерэг хамааралтай (r=0.46, p=0.0000) байв. Буйлны үрэвсэлтэй бүлэгт нянгийн хэмжээ (p=0.02), цоорсон шүдний тоо (p=0.0001), цагаан эсийн хэмжээ (p=0.001), аммиакийн хэмжээ (p=0.03) зэрэг үзүүлэлтүүд нь хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэн. Амны эвгүй үнэр нь шүлсний нян, уураг, шүдний өнгөр болон цагаан эсийн хэмжээтэй шууд хамааралтай байв. Шүлсний талстжилтын хэлбэрээр ШЦӨ-д өртөх эрсдэл дунд буюу 2-р хэлбэр давамгайлж (55%) байна. Давтан хэмжилтээр хяналтын бүлэгт нянгийн хэмжээ 28.17-50.72 хүртэл өссөн бол туршилтын бүлгүүдэд харьцангуй тогтвортой байв. Ээзгийтэй ооны бүлэгт үзүүлэлтүүд тогтвортой, давстай ооны бүлэгт цагаан эс буурсан, clove навч агуулсан ооны бүлэгт pH тогтвортой байсан ч зарим үрэвслийн маркер өссөн хандлага ажиглагдсан. Туршилтын бүлгүүдэд өнгөрийн үзүүлэлт статистикийн хувьд ач холбогдол бүхий буурсан байна (p=0.001). Дүгнэлт: Монголд үйлдвэрлэсэн ээзгийтэй оо нь шүлсний нянгийн хэмжээг (44.88-44.44) бууруулж, талсжилтийн хэлбэрийг (2-р хэлбэрээс 44% нь 1-р хэлбэрлүү, 3-р хэлбэрээс 60% нь 2-р хэлбэрлүү) өөрчилж байв. Харин давстай оо шүлсний цагаан эсийн тоог (43.16-33.96) бууруулж байсан бол сlove навчтай ооны бүлэгт аммиакийн хэмжээ 41.52-48.04 жигд өссөн ба өнгөрийн үзүүлэлт хяналтын бүлэгт буурч (р=0.0000) байлаа.