Ж.Өлзийбуян
Loading...
Товч нэр
Ж.Өлзийбуян
Бүтэн нэр
Жүгдэргарав Өлзийбуян
Латин нэр
Jugdergarav Ulziibuyan
Албан тушаал
Гэрээт багш
Харьяалал
1 results
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвар (COVID-19) батлагдсан эмчлүүлэгчдэд зүрхний хэм алдагдлыг илрүүлж, нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан үр дүн(2023-02-16); ;Ц.СумъяаӨ.ЦолмонҮндэслэл: Коронавируст халдварт өвчин нь амьсгалын замын хүнд Коронавируст халдвар хэлбэрийн цочмог хам шинж үүсгэгч SARS-CoV-2 вирусээр үүсгэгддэг Зүрхний цахилгаан бөгөөд уг вирус анхдагчаар уушгины эдийг үрэвсүүлж улмаар бичлэг амьсгалын дутагдалд хүргэхээс гадна зүрх судасны тогтолцоонд Хавсарсан өвчин нөлөөлж цусны бүлэн үүсэх, хэм алдагдал зэрэг хүндрэлийг үүсгэж Лабораторийн байна. Зорилго: Коронавируст халдвар батлагдсан эмчлүүлэгчдэд шинжилгээ зүрхний хэм алдагдлыг илрүүлэх, хэм алдагдал үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Бид судалгаагаа эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Улаан бүсийн тасагт 2021.11.01-нээс 2022.03.01-ийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлэгчдээс судалгаанд хамруулах шалгуур хангасан 85 эмчлүүлэгчийг хамруулсан. Эмчлүүлэгчдээс асуумж авч, амин үзүүлэлтүүдийг хэмжин, лабораторийн шинжилгээ (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, С-урвалж уураг, цус бүлэгнэлтийн шинжилгээ, тропонин, электролит гэх мэт), зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ийг тус тус 1 удаа хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагсадын дундаж нас нь 50±15.1 жил, хүйсийн хувьд эмэгтэй44, эрэгтэй41 эмчлүүлэгч байв. Зүрхний хэм алдагдал 27.1% (23)-д, дамжуулалтын алдагдал 12.9% (11)-д илэрсэн, хэм алдагдлын төрлүүдээр авч үзвэл: 15.3% (13) нь синусийн брадикарди, 4.7% (4) нь синусийн тахикарди, 2.4% (2) нь тосгуурын жирвэгнээ, 2.4% (2) нь тосгуурын экстрасистол, 1.2% (1) нь ховдлын экстрасистол, 1.2% (1)-д ховдлын тогтворгүй тахикарди тус тус тохиолдсон. Хэм алдагдалтай эмчлүүлэгчдийн лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүдээс: цусны цагаан эсийн тоо, Д-димер, ЛДГ-лактатдегидрогенеза, АЛАТ (аланинаминотрансфераз), нийт холестерол, сийвэнгийн калийн хэмжээ хэм алдагдалгүй эмчлүүлэгчээс статистик үнэн магадлалтай их байв. Биеийн байдал хүндрэхэд ЗЦБ дэх өөрчлөлт (хэм алдагдал, дамжуулалтын алдагдал) нэмэгдэж байлаа (p=0.029). Биеийн байдал хүндрэхэд насжилт нэмэгдэх (p=0.005), зүрх судасны хавсарсан өвчинтэй байх (p=0.03), бусад архаг эмгэгтэй байх (p=0.001) нь нөлөөлж байна. Дүгнэлт: Коронавируст халдвартай эмчлүүлэгчдэд зүрх судасны эмгэгүүдээс: синусийн гаралтай брадикарди, тахикарди, тосгуурын хэм алдагдлууд зонхилон илэрч байв. Зүрхний хэм алдагдал болон дамжуулалтын алдагдал үүсэхэд хэвтэх үеийн биеийн байдал хүнд байх, хавсарсан архаг өвчин эмгэгтэй байх нь ковидын халдвартай хавсран нөлөөлж байна гэж үзэж байна. Харин насжилт өндөр байх, зүрх судасны хавсарсан өвчин, бусад архаг эмгэг нь эмчлүүлэгчийн биеийн байдал хүндрэх эрсдэлт хүчин зүйлс болж байна.
