Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    КОВИД-19 өвчнөөр нас барагсдад суурь эмгэгийн нөлөөллийг судалсан дүн
    (2023-05-22) ;
    Н.Даваажав
    ;
    Б.Оюунгэрэл
    ;
    ;
    Э.Баярмаа
    Удиртгал: Үндсэн өвчин гэдэг нь өөрөө буюу өөрийнхөө хүндрэлээр эмчлүүлэгчийг эмнэлгийн тусламж авахад хүргэж, улмаар үхлийн шалтгаан нь болж буй өвчин гэнэ. Коронавируст халдвар (КОВИД-19)ийг өвчний олон улсын 10-дугаар ангилал (ӨОУА-10)-д U07.1 кодоор тэмдэглэж, вирусологийн шинжилгээгээр SARS-CoV-2 батлагдсан бүх тохиолдлыг, U07.2 нь эмнэлзүй болон эпидемиологийн шалгуур үзүүлэлтээр шинэ коронвирусийн халдвар (КОВИД-19) онош тавигдсан боловч лаборатори, вирусологийн шинжилгээ нь баталгаатай бус эсвэл хийгдэх боломжгүй тохиолдлыг тус тус тэмдэглэнэ.1 Зорилго: КОВИД-19 өвчнөөр хүндэрч нас барсан тохиолдолд суурь өвчний нөлөөллийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд улаан бүсэд зөөвөрлөгдөн ирж эмчлүүлсэн 237 эмчлүүлэгчдийн цахим өвчний түүх, эмнэлзүй лабораторийн шинжилгээ, оношилгооны мэдээллүүдийг хамруулж, эмчлэгдэж биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан 113 тохиолдлыг “Эмчлэгдсэн бүлэг”, даамжирсаар хүндэрч нас барсан 124 тохиолдлыг “Нас барсан бүлэг” гэж ангилав. Үр дүн: КОВИД-19-ийн эмнэлзүйн үе шатыг тавилантай харьцуулахад нэн хүнд тохиолдолд нас баралт өндөр байсан нь статистик ач холбогдолтой байв. Зүрх судасны өвчтэй (OR 2.392, 95% CI 1.436-3.982, p=0.001) эмчлүүлэгчид нь зүрх судасны өвчингүй хүмүүсээс нас барах эрсдэл 2 дахин өндөр байна. Артерийн даралт ихсэх өвчинтэй тохиолдолд (OR 44.165, 95% CI 2.112-8.215, p<0.001) нас барах эрсдэл 4 дахин их байв. Хорт хавдар оношлогдсон хүмүүст (OR 8.899, 95% CI 4.358-18.1705, p<0.001) хамгийн өндөр буюу нас барах эрсдлийг 8 дахин нэмэгдүүлж байна. Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй бол (OR 2.291, 95% CI 1.123-4.674, p=0.023) нас барах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Бидний судалгаанд хамрагдсан КОВИД-19 -өөр эмчлэгдсэн тохиолдлуудад зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэлт, хорт хавдар, бөөрний болон уушгины архаг бөглөрөлт өвчинтэй байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    КОВИД-19-ийн халдвараар нас барагсдын зарим эрсдэлт хүчин зүйлсийг вакцины тунгийн хугацаатай харьцуулсан судалгаа
    (2022-11-02) ;
    М.Мөнхцэцэг
    ;
    Н.Даваажав
    ;
    Б.Оюунгэрэл
    ;
    Үндэслэл: Шинэ коронавируст халдвар (КОВИД-19) анх 2019 оны 11-р сард БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод илэрсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны 3-р сарын 11нд цар тахал хэмээн зарласан. Манай орны нөхцөлд КОВИД-19 өвчнөөр нас барсан тохиолдлуудын зарим эрсдэлт хүчин зүйлийг вакцинд хамрагдалттай хамааруулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн загвараар 2021 оны 07-р сарын 20-оос 2021 оны 10-р сарын 20-ны хооронд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношийн зөвлөлд ирүүлсэн өвчний түүхэнд дүн шинжилгээ хийв. Үр дүн: Нийт 376 тохиолдлын дундаж наслалт 68±13.5 (26-102) байсан бөгөөд 165 (43.9%) 65-аас доош насныхан, 211 (56.1%) нь 65-аас дээш насныхан байв(Зураг 1). Хүйсээр авч үзэхэд эрэгтэй 182 (48.4%), эмэгтэй 194 (51.6%) байв. Дархлаажуулалтанд хамрагдснаас хойшхи дундаж хугацаа 77.5 (0-270) байв. 100 (26.6%) тохиолдол вакцинд огт хамрагдаагүй, 17 (4.5%) тохиолдол вакцины эхний тунд хамрагдсан, 245 (65.2%) тохиолдол вакцины бүрэн тунд хамрагдсан, байсан бөгөөд 14 (3.7%) нь вакцинд нэмэлт тунд хамрагдсан байв. Дүгнэлт: Манай орны нөхцөлд КОВИД-19-өөр эмчлүүлж нас барсан тохиолдлын 65-аас дээш нас ахих тутам, амьсгалын эрхтэн тогтолцооны зовуурь даамжирч, АДИӨ, болон чихрийн шижин суурь өвчинтэй байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна. Коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан тохиолдол вакцинд хамрагдаагүй тохиолдлоос нас барах эрсдэл бага байна. Вакцинд хамрагдснаас хойш 15-90 хоног амьдарсан байх нь нас барах эрсдлийг бууруулж байна.