Jamiyan, Tsengelmaa
Loading...
Товч нэр
Jamiyan, Tsengelmaa
Бүтэн нэр
Jamiyan Tsengelmaa
Латин нэр
Jamiyan Tsengelmaa
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээ хийсэн зарим дүн(2024-01-21) ;Н.Одонтуяа ;Э.Баярмаа ;П.Ганцэнгэл ;Г.ТулгаҮндэслэл: Манай улсад Шинэ Коронавирусийн халдварт өвчний үед бэлэн байдлыг хангах зорилгоор анх 2020 оны 8 дугаар сард уушги, зүрх орлуулагч ECMO аппаратыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт ашиглахад бэлэн болгож байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 4 аппарат ажиллаж байна. Манай оронд дээрх эмчилгээ уг цар тахлын үед анх удаа ХӨСҮТ-д 2021 оны 02 сард УНТЭ-ийн ECMO эмчилгээний баг хамтран амжилттай хийсэн. Манай орны эмнэлгийн тусламж үйлчилгээнд КОВИД-19 өвчний нэн хүнд үед ECMO эмчилгээг нэвтрүүлсэн ч, түүний хүндрэл, нас баралтыг судалсан дорвитой ажил хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Ковид-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээний үр дүнг судлах, нас баралтанд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид судалгааг нэг агшингийн загвараар, 2021 оны 02 сараас 2023 оны 10 сарын хооронд Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Цэргийн төв эмнэлэг (ЦТЭ), Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт КОВИД-19-ийн нэн хүнд үе шат гэж оношлогдсон ECMO эмчилгээ хийгдсэн 25, ECMO эмчилгээ хийгдээгүй 61 тохиолдлын цахим өвчний түүх, эмнэлзүй лабораторийн шинжилгээ, оношилгооны мэдээллүүдийг хамруулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 57±11.9 жил байсан бөгөөд (23-84), хүйсийн хувьд авч үзвэл 55.8% (48) нь эрэгтэй, 44.2% (38) нь эмэгтэй байв. Судалгаанд нийт хамрагдагсдын 11.2% (1) нь вакцины эхний тунд, 58.1% (50) нь бүрэн тунд, 7.0% (6) нь нэмэлт тунд, 3.5% (3) нь 4 дэх тунд хамрагдсан бол 30.2% (26) нь вакцинд хамрагдаагүй байв. Нийт тохиолдлын 12.8% (11) нь эмчлэгдсэн бол 87.2% (75) нь нас барсан байна. ECMO эмчилгээ хийгдээгүй тохиолдлын 4.9% (3) нь эмчлэгдсэн бол 95.1% (58) нь нас барсан байна. Харин ECMO эмчилгээ хийгдсэн тохиолдлын 32.0% (8) нь эмчлэгдэж, 68.0% (17) нь нас барсан байна. Харин олон хүчин зүйлийн шинжилгээнд ECMO эмчилгээ хийх нь (OR 0.296, 95% CI 0.156-0.558, p<0.001) нь нас барах эрсдлийн бууруулж байв. Дүгнэлт: Ковид-19 өвчний нэн хүнд үе шатанд ECMO эмчилгээ хийх нь нас баралтыг 29%-иар бууруулж байна. БЖИ өндөр, чихрийн шижинтэй, qSOFA оноо өндөр байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байгаа нь тодорхойлогдож байна.
