Jamiyan, Tsengelmaa
Loading...
Товч нэр
Jamiyan, Tsengelmaa
Бүтэн нэр
Jamiyan Tsengelmaa
Латин нэр
Jamiyan Tsengelmaa
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчнөөр нас барагсдад суурь эмгэгийн нөлөөллийг судалсан дүн(2023-05-22); ;Н.Даваажав ;Б.Оюунгэрэл; Э.БаярмааУдиртгал: Үндсэн өвчин гэдэг нь өөрөө буюу өөрийнхөө хүндрэлээр эмчлүүлэгчийг эмнэлгийн тусламж авахад хүргэж, улмаар үхлийн шалтгаан нь болж буй өвчин гэнэ. Коронавируст халдвар (КОВИД-19)ийг өвчний олон улсын 10-дугаар ангилал (ӨОУА-10)-д U07.1 кодоор тэмдэглэж, вирусологийн шинжилгээгээр SARS-CoV-2 батлагдсан бүх тохиолдлыг, U07.2 нь эмнэлзүй болон эпидемиологийн шалгуур үзүүлэлтээр шинэ коронвирусийн халдвар (КОВИД-19) онош тавигдсан боловч лаборатори, вирусологийн шинжилгээ нь баталгаатай бус эсвэл хийгдэх боломжгүй тохиолдлыг тус тус тэмдэглэнэ.1 Зорилго: КОВИД-19 өвчнөөр хүндэрч нас барсан тохиолдолд суурь өвчний нөлөөллийг судлах. Арга, аргачлал: Судалгаанд улаан бүсэд зөөвөрлөгдөн ирж эмчлүүлсэн 237 эмчлүүлэгчдийн цахим өвчний түүх, эмнэлзүй лабораторийн шинжилгээ, оношилгооны мэдээллүүдийг хамруулж, эмчлэгдэж биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан 113 тохиолдлыг “Эмчлэгдсэн бүлэг”, даамжирсаар хүндэрч нас барсан 124 тохиолдлыг “Нас барсан бүлэг” гэж ангилав. Үр дүн: КОВИД-19-ийн эмнэлзүйн үе шатыг тавилантай харьцуулахад нэн хүнд тохиолдолд нас баралт өндөр байсан нь статистик ач холбогдолтой байв. Зүрх судасны өвчтэй (OR 2.392, 95% CI 1.436-3.982, p=0.001) эмчлүүлэгчид нь зүрх судасны өвчингүй хүмүүсээс нас барах эрсдэл 2 дахин өндөр байна. Артерийн даралт ихсэх өвчинтэй тохиолдолд (OR 44.165, 95% CI 2.112-8.215, p<0.001) нас барах эрсдэл 4 дахин их байв. Хорт хавдар оношлогдсон хүмүүст (OR 8.899, 95% CI 4.358-18.1705, p<0.001) хамгийн өндөр буюу нас барах эрсдлийг 8 дахин нэмэгдүүлж байна. Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй бол (OR 2.291, 95% CI 1.123-4.674, p=0.023) нас барах эрсдлийг 2 дахин нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Бидний судалгаанд хамрагдсан КОВИД-19 -өөр эмчлэгдсэн тохиолдлуудад зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэлт, хорт хавдар, бөөрний болон уушгины архаг бөглөрөлт өвчинтэй байх нь нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Коронавируст халдвартай эмчлүүлэгчдийн хүндрэл, нас баралтад нөлөөлж буй зарим хүчин зүйлсийн судалгаа(2023-02-16) ;Н.Даваажав ;М.Мөнхцэцэг ;М.Цэрэннадмид ;Б.ОюунгэрэлҮндэслэл: КОВИД-19 өвчний эмнэлзүйн шинж, түүнд нөлөөлж буй Хавсарсан эмгэг хүчин зүйлсийн талаар судалсан эмнэлзүйн судалгаа хангалтгүй байна. КОВИД-19 Уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрх судасны өвчин, чихрийн шижин, Үхэл артерийн даралт ихсэх өвчин, таргалалт, хорт хавдар, бөөрний цочмог Эдгэрсэн дутагдал зэрэг нас баралтанд хүргэх гол шалтгаан болж буйг судлаачид SARS-CoV2 тэмдэглэсэн байна. Манай улсад КОВИД-19-ийн улмаас эмчүүлж буй өвчтнүүдийн SARS-CoV2-вирусийн хэвшинжийг тодорхойлох, эмнэлзүйн үе шат, онцлогийг судалж байгаа ч үхэлд хүргэсэн хүндрэл, нас баралтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийг судалсан судалгаа харьцангуй цөөн байгаа нь бидний судалгааны үндэслэл болсон юм. Зорилго: Манай орны нөхцөлд коронавируст халдвар (КОВИД-19)– аар эмчлүүлэгчдийн амь насанд аюултай хүндрэл, үхлийн шалтгаанд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 2020 оны 4 дүгээр сарын 1-ээс 2021 оны 10 дугаар сарын 1-ний хооронд Улсын төв эмнэлнүүдэд КОВИД-19 өвчний улмаас эмчлүүлэн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан 161 тохиолдол, уг өвчний хүндрэлээр нас барсан 554 тохиолдлыг хамруулж, баримтын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын хүйсийн хувьд 51.5% нь эмэгтэй 48.5% нь эрэгтэй байв. Тэдгээрийн дундаж нас нь 65.5 жил (18-100) байсан бөгөөд эмчлэгдэж эдгэрсэн бүлгийнхнийг нас барсан бүлгийнхтэй харьцуулахад 60-аас дээш настай хүмүүс эзэлж байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв [57 нас, 69 нас, p<0.001]. Эмчлүүлэгчдийн нас ахих (OR: 1.034, 95% CI: 1.018-1.051, p<0.001), амьсгаадах (OR: 5.209; 95% CI, 3.218-8.430, p<001), халуурах (OR: 0.489, 95% CI, 0.305–0.784, p<0.001), толгой өвдөх (OR: 0.334; 95% CI, 0.205-0.543, p<0.001), амт үнэр мэдрэхгүй болох ( OR: 0.142; 95% CI, 0.073-0.275, p<0.001), цэртэй ханиалгах (OR: 0.509; 95% CI, 0.283-0.917, p=0.025), хоолой өвдөх (OR: 0.956) % CI, 0.251–0.865, p=0.016) зэрэг эмнэлзүйн шинж нь эдгэсэн болон нас барсан бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Артерийн даралт ихдэх (OR: 5.065, 95% CI, 3.065-8.368, p<0.001) нь эдгэрсэн болон болон нас барсан бүлгийн ооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Дүгнэлт: Коронавируст халдвартай эмчлүүлэгчид 60-аас дээш настай, амьсгал давчдах, ханиалгах, цээжээр өвдөх эмнэлзүйн шинж тэмдэг илрэх мөн зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх өвчин зэрэг нь КОВИД-19 өвчнөөр нас барах эрсдлийг нэмэгдүүлж байна.
