М.Мөнхзол
Loading...
Товч нэр
М.Мөнхзол
Бүтэн нэр
Малчинхүү Мөнхзол
Латин нэр
Malchinkhuu Munkhzol
Эрдмийн цол
Профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эхийн бамбайн дутмагшил ба In vitro орчин дахь үр хөврөлийн хөгжлийг холбон судалсан нь(2023-11-03) ;Д.Дөлгөөн1. ;Ч.Оргилболд ;Э.Будзаяа ;Э.АригбөхБ.НомундарьҮндэслэл: Бамбайн дутмагшил нь фолликул, өндгөн эсийн хөгжил, эндометрийн зузаан, трофобластын тархалт ба ялгаран хөгжил алдагдахад хүргэж, улмаар өндгөвч, умай, умайн хүзүү болон ихсийн физиологийн үйл ажиллагааг доройтуулан, жирэмслэлт болоод төрөлтөд сөргөөр нөлөөлдөг. Иймээс үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд тохиолдох бамбай булчирхайн дутмагшил нь үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеийн in vitro үр тогтолтод хэрхэн нөлөөлж буйг судлах нь эмчилгээний тактик болон үр дүнд эерэгээр нөлөөлнө хэмээн энэхүү судалгааг гүйцэтгэв. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ийлдсийн тиреотропин (ТТД) дааврыг тодорхойлж, In vitro орчин дахь үр хөврөлийн чанарт хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгаанд үргүйдэлтэй 208 эмэгтэйг хамруулан, ийлдсийн ТТД дааврыг тодорхойлж, бамбайн олон улсын нийгэмлэгүүдийн (Хүний нөхөн үржихүйн Америкийн нийгэмлэг, Хүний нөхөн үржихүй, Үр хөврөл судлалын Европын нийгэмлэг) зөвлөмжийн дагуу ангилан, тохиолдол (ТТД өндөр буюу >2.5 mIU/L) хяналтын (ТТД хэвийн буюу <2.5 mIU/L) судалгааны загвараар гүйцэтгэв. Ийлдсэнд ТТД-ын хэмжээг ФХУ-Флюресценцийн аргаар (TOSOH AIA360) тодорхойлсон. Өндгөн эсийн хөгжил ба бластоцистыг Kato ladies клиникийн ангиллаар ангилав. Чанарын үзүүлэлтүүдийн хамаарлыг хи квадрат тест, тоон утгуудын ялгаатай байдлыг үл хамааралт т-тест, эрсдлийг бинари логистик регрессийн шинжилгээгээр үнэлж, статистик үнэн магадлалыг P<0.05 гэж тооцлоо. Үр дүн: Бид судалгаандаа 21-48 насны 208 эмэгтэйн ийлдсэн дэх тиреотропин дааврын хэмжээг тодорхойлж, биений юмны 333 мөчлөгийн 1171 өндгөн эсийн үзүүлэлттэй холбон судалсан. Судалгаанд хамруулсан шалгуурын дагуу хяналтын бүлэгт (ТТД хэвийн буюу <2.5 mIU/L) 865, тохиолдлын бүлэгт (ТТД өндөр буюу >2.5 mIU/L) 306 эмэгтэй хамрагдсан. Дээрх 2 бүлэгт өндгөн эсийн хөгжлийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Ийлдсийн тиреотропин даавар их байх нь өндгөн эсийн хөгжил удаашрах эрсдлийг 1.5 дахин ихэсгэж байсан (OR=1.578 p<0.05). Бластоцистийн суулгалтын хувийг харгалзан, үр тогтох чадавх өндөр ба сул гэж ангилан, ийлдсийн TТД зөвлөмж хэмжээнээс их байх нь эрсдэл болж буй эсэхийг тооцоход уг эрсдэл 2.5 дахин нэмэгдэж байлаа (OR=2.579 p<0.05). Дүгнэлт: 1. Бүлгүүдийн хооронд өндгөн эсийн хөгжлийн чанарын үзүүлэлтүүд статистик ач холбогдол бүхий хамааралтай байсан ч өндгөн эсийн боловсролт удаан байх эсэхд тиреотропин дааврын хэмжээ зөвлөмж утгаас өндөр байх нь эрсдэл болохгүй байна. 2. Бластоцистийн хөгжлийн хувьд бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаж тиреотропин дааврын хэмжээ зөвлөмж утгаас өндөр байх нь тааруу зэрэглэлийн бластоцист үүсэх эрсдэлийг 2.5 дахин ихэсгэж байгаа нь транстиретин (TTR) уураг, бамбайн альфа (TRα), бетта (TRβ) рецептор болон бамбайн пероксидазын нөлөөтэй өндгөвч, умайн хүзүү болон ихэст явагддаг физиологийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, фоликулогенез, овуляци, эндометрийн зузаан ба ялгаран хөгжилд сөргөөр нөлөөлсөнтэй холбоотой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, In vitro орчин дах үр хөврөлийн хөгжил болон фолликулын шингэн дэх өөх тосны үзүүлэлт хоорондын хамаарлыг судалсан нь(2023-11-03) ;Т.Тэлмэн ;Ч.Оргилболд ;Н.Баасандамба ;Х.ДөлгөөнД.ЗолбооҮндэслэл: Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд нөлөөлдөг томоохон хүчин зүйлийн нэг нь фолликулын хөгжил юм. Фолликулын шингэний найрлага, түүний физиологийн үүрэг, оролцоог зөв таньж мэдэх нь өндгөн эсийн боловсролт болон фолликулын хөгжлийн онолын суурь ойлголтыг бий болгож улмаар үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Зорилго: Фолликулын шингэн дэх холестерины агууламж болон үр хөврөлийн хөгжлийн хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд 2020-2022 оны хооронд “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төвд үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн, өвчний олон улсын 10 дугаар ангиллаар 97.1 оноштой, өндгөвчийг кломифен цитратаар сэдээсэн, эрэгтэй нь нормозоосперми оноштой нийт 30 эмэгтэйг хамруулсан. Судалгаанд хамрагдагсдыг фолликулын шингэн дэх холестерины түвшингээр дунджаас их болон бага гэсэн 2 бүлэг болгон ангилж бүлэг хооронд өндгөн эсийн боловсролт, үр тогтолт, хуваагдал, бластоцист үүсэлт болон бластоцистын зэргийг харьцуулан судалсан. Бластоцистыг “Kato Ladies Clinic”-ийн ангиллаар үнэлсэн бөгөөд сайн болон сул гэсэн 2 бүлэг болгон ангилсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 38±4.4 жил бөгөөд нийт 30 мөчлөгийн 74 өндгөн эс соруулж авснаас МII өндгөн эс 81.1% (n=60), MI өндгөн эс 2.7% (n=2), GV 6.7% (n=5), degenerated буюу задарсан эс 9.4% (n=7) тус тус байв. Нийт 63 эсэд үр тогтоолт хийснээс 30 өндгөн эсэд уламжлалт аргаар, 33 өндгөн эсэд тарих аргаар үр тогтоолт хийсэн бөгөөд бүлэг хооронд үр тогтолт, хуваагдал, бластоцист үүсэлт ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй (p утга >0.05). Харин холестерины түвшин их бүлэг (66.7%, n=10) дэх сайн бластоцистын хувь нь холестерины түвшин бага бүлэгтэй (12.5%, n=1) харьцуулахад ач холбогдол бүхий ялгаатай байв (p утга <0.01). Дүгнэлт: Фолликулын шингэн дэх холестерины түвшин их байх нь үнэлгээ тааруу бластоцист (С,D,E зэрэглэл) үүсэх эрсдлийг 14.0 дахин ихэсгэж байна [OR= 14.0, 95% CI: 1.329-147.429, p<0.05].
