Battulga, Khuvitavilan
Loading...
Товч нэр
Battulga, Khuvitavilan
Бүтэн нэр
Battulga Khuvitavilan
Латин нэр
Battulga Khuvitavilan
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амьсгалын замын өвчинд Монголчуудын хэрэглэж ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийн этноботаникийн судалгаа(2023-11-03) ;Ц.Амаржаргал ;Ц.Шинэцэцэг; ;Б.ЭнхтуулҮндэслэл: Угсаатны зүйн ургамал судлал буюу этноботаник нь тухайн бүс нутгийн ургамал, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус, практик хэрэглээ, нутгийн соёл, ард түмний дунд уламжлагдан ирсэн мэдлэгийг системчлэн судалдаг шинжлэх ухаан юм. Монголчууд амьтан, ургамал, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг газарзүйн хувьд ялгаатай бүс нутагт хэрхэн ашигладаг талаарх мэдээлэл нь анагаах ухааны үнэ цэнтэй эх сурвалж болох билээ. Иймд олон зууны турш монголчуудын дунд өргөн хэрэглэгдэж, амьдрал дээр туршигдсан байгалийн гаралтай эмийн түүхий эдийг судлах нь чухал ач холбогдолтой байна. Зорилго: Амьсгалын замын өвчинд байгалийн гаралтай эмийн түүхий эдийг монголчууд хэрхэн хэрэглэж байсан туршлагыг нэгтгэн дүгнэх, ач холбогдол, хэрэглээ зэрэг үзүүлэлтийг этноботаникийн аргаар судлах. Арга, аргачлал: Энэхүү этноботаникийн судалгааг 2023 оны 2 сараас 5 сарын хооронд Монгол Улсын 17 аймгийн 154 мэдээлэгчээс 535 мэдээ баримт цуглуулж боловсруулсан. Мэдээлэгчдээс ирсэн байгалийн гаралтай эмийн түүхий эдийг хэрэглэх өвчнийг олон улсын өвчний ангилалтай (International classification of disease 10th edition, ICD-10) дүйцүүлэн, амьсгалын замын өвчнөөр 9 ангилсан. Үүнд: амьсгалын замын үрэвсэлт өвчнүүд: J00-06. Хатгаа, уушгины үрэвсэлт өвчнүүд: J09-18. Багтраа, багтраат байдал, бронхиектаза: J44-47 кодын хүрээнд тус тус хамаарна. Этноботаникийн тоон шинжилгээний үр дүнг мэдээлэгчийн зөвшилцлийн индекс (МЗИ, Informant Consensus Factor, ICF), ашиглалтын индекс (АИ, Use value, UV), харьцангуй давтамжийн индекс (ХДИ, Relative frequency citation, RFC), үнэн байдлын түвшингийн индекс (ҮБТ, Fidelity level, FL), алдартай байдлын түвшин (АБТ, Relative popularity level, RPL), эрэмбээр зэрэглэх (ЭЗ, Rank order priority, ROP), овгийн ач холбогдлын индекс (ОАХИ, Family importance value, FIV) зэрэг тоон үзүүлэлтүүдийг ашиглан тооцоолов. Судалгааны мэдээ баримтыг Google scholar, Scopus, PubMed, ResearchGate, Web of science, Directory of Open Access Journals, BASE зэрэг мэдээллийн хөтчүүдээс мэдээ материалыг цуглуулсан, мөн уламжлалт анагаах ухааны жорын найрлагыг “Ардын эмчилгээний уламжлалт арга засал” М. Цэрэнсүрэн, Д. Батхүү, “Жүрү досил”, “Хар дом судрын хэлхээс”, “Онцар гадон дэр зод”, “Анагаах ухааны дөрвөн үндэс’’ зэрэг номуудаас нэгтгэн бэлтгэж Жаккардын индекс (ЖИ, JI) буюу төсөөтэй байдлын илтгэгчийг харьцуулан дүгнэж статистик боловсруулсан. Судалгааны ажлын асуумж нь 6 бүлгийн хүрээнд 26 хаалттай асуумж, 3 нээлттэй асуумжаас бүрдэнэ. Судалгааны асуумжийн найдвартай байдлыг Коронбахын альфа ашиглан тооцоолоход 0.815 (81.5%) байв. Үр дүн: 33 овгийн 126 зүйл ургамлыг дурдсанаас буурцагтан (Fabaceae) овгийн ургамал хамгийн их (21.25%) байсан ба Жигдын овог (Elaeagnaceae FIV = 0.140) хамгийн өндөр ач холбогдол, үнэ цэнэ бүхий овог нь байна. Нийт ургамлуудыг эрэмбээр зэрэглэхэд Нөмрөгт банздоо (Saussurea involucrata Kar.et.Kir), Ээрэм шарилж (Artemisia macrocephla Jacquem), Ланцуй тарваган шийр (Thermopsis lanceolata R.Br), Урал чихэр өвс (Glycyrrhiza uralensis Fisch.), Говийн ганга (Thymus gobicus Tschern.), зэргийг тус тус хамгийн өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Дүгнэлт: Цаашид энэ төрлийн судалгааны ажлыг эрчимжүүлж ханиад, томуу, ларингит, амьсгалын замын түгээмэл тохиолдох эмгэгүүдийг эмчлэх, байгалийн гаралтай эмчилгээний өндөр үр дүнтэй эмийн бүтээгдэхүүнийг гарган авах боломж бидэнд байгааг дээрх судалгаанаас дүгнэж байна. Мөн бидний судалгааны үр дүн нь уламжлалт анагаах ухааны амьсгалын замын өвчинд хэрэглэдэг жорын найрлага дахь эмийн ургамлуудын 15 хувь, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэгддэг ургамлын гаралтай эм бэлдмэлийн 3 хувьтай нь төсөөтэй байна.
