Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол оронд ургадаг зарим зүйл сапонин агуулсан ургамлуудын амсрын эсийн судалгаа
    (2025-10-20)
    Б.Нурдана
    ;
    Б.Хулангоо
    ;
    Л.Дэнсмаа
    ;
    ;
    Б.Энхтуул
    Үндэслэл: Сапонин нь ургамлын хоёрдогч метаболит бөгөөд ургамлын хамгаалалтын механизм болон физиологийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Амсрын эсүүд нь ургамлын эсийн хийн солилцоо, усны тэнцвэрийг хангахад чухал үүрэгтэй тул сапонин ихээр агуулсан ургамлын төрөл зүйлүүдийн амсрын эсийн анатомийн болон биохимийн онцлогийг судалснаар эдгээр нэгдлүүд болон эсийн механизмийн харилцан үйлчлэлийн шинж чанарыг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сапонин агуулсан эмийн ургамлуудын амсрын эсийн бүтэц, хэлбэр, үйл ажиллагааг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол орны зарим зүйл сапонин агуулсан ургамлын амсрын эсийн бүтэц, байрлал, тоо, эпидермисийн онцлогийг судлахаар 2024 оны 6-9 сард, Булган, Төв аймаг, Горхи-Тэрэлжээс 9 зүйл эмийн ургамлыг цуглуулж, бичил бэлтгэмэл бэлтгэн макроскопийн болон микроскопийн аргаар судлан үзэв. Үр дүн: Судалгааны үр дүнд Сэгсгэр яргуйжин (Anemone crinita Juz.) нь 1 мм2 талбайд хамгийн олон амсрын эс (107), эпидермисийн эс (229)-тэй бөгөөд энэ нь хуурай орчинд дасан зохицох, хамгаалах үүрэгтэй. Байгалийн гиш (Vivia baicalensis (Turcz.)B.Fedtsch.) нь хамгийн өндөр амсрын индекс (39.6)-тэй бөгөөд ууршилтын зохицуулалтад онцгой үүрэгтэй. Амсрын эсийн бүтэц ургамлын төрөл зүйлээс хамаарч өөр өөр байсан бөгөөд Ацан ажгана, Байгалын гиш зэрэг ургамал нь аномоцит хэлбэрийн амсрын эстэй байв. Харин Өндөр гэзэг цэцэг, Буриад хонин зажилуур зэрэг ургамлын амсрын эс азиноцит хэлбэртэй, Нарийн навчит зүрхэн цэцэг, Цацагт инж буурал, Наран холтсон цэцэг, Ойн яргуйжин, Сэгсгэр яргуйжин зэрэг ургамлууд парацит хэлбэрийн амсрын эстэй байв. Дүгнэлт: Сэгсгэр яргуйжин нь хамгийн олон амсрын эстэй байснаар өндөр идэвхтэй хийн солилцоо болон усны зохицуулалтын өндөр чадвартай мөн эпидермис эсийн тоо хамгийн өндөр байгаа нь гадаад орчноос хамгаалах чадвар сайтай байгааг илтгэж байна.