Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Хэвтээ дэгд (Gentiana decumbens L.f. ) ургамлын бичил бүтэц ба гистохимийн судалгаа
    (2025-12-05)
    Б.Нурдана
    ;
    Л.Дэнсмаа
    ;
    Б.Энхтуул
    ;
    Б.Мөнхзул
    ;
    Үндэслэл: Монгол орны Gentianaceae овгийн ургамлууд гашуун иридойд гликозид, флавоноид, полифенолт нэгдлээр баялаг бөгөөд уламжлалт анагаах ухаанд хоол боловсруулалт, элэг хамгаалах, халуун дарах зэрэгт өргөн хэрэглэгддэг. Эдгээрээс тархмал зүйл болох Хэвтээ дэгд (Gentiana decumbens L.f.)-ийн бичил бүтэц, гистохимийн талаарх стандарчлагдсан мэдээлэл хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хэвтээ дэгд ургамлын газрын дээд ба доод хэсгийн бичил бүтцийн онцлогийг тодорхойлж, гистохимийн аргаар цардуул, полисахарид, фенолт нэгдлүүдийн тархцыг илрүүлэх. Арга, аргачлал: 2024 оны 7-р сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас түүсэн дээжийг салхитай сүүдэрт хатаав. Микроскопийн шинжилгээнд ус-спирт-глицерин (1:1:1) уусмалд 24 цаг дэвтээж зөөлрүүлэн, гар микротомоор иш, навч, үндэс, цэцгийн (дохиур, дэлбээ, суудал/ хальс) хөндлөн ба тууш зүслэг бэлтгэв. Тунгалагжуулалтад 10% хлоралгидрат хэрэглэв. Будахдаа: калийн бихромат (K₂Cr₂O₇), төмрийн (III) хлорид (FeCl₃), люголь (I₂+KI), тимол+концентрацитай H₂SO₄, метилен хөх зэргийг ашиглав. Бэлтгэлийг глицеринээр цэвэрлээд Olympus гэрлийн микроскопоор 40х, 100х өсгөлтөөр ажиглаж, 12 MP камерын зураглалаар баримтжуулав. Үр дүн: Навч: дорсивентрал зохион байгуулалттай, дээд талдаа нягт палисадын паренхим, доод талдаа завсар ихтэй сийрэг мезофилл, гипостомат байрлалтай амсрын эс, судлын орчмын колленхим ажиглагдсан. Гистохимид судалсан урвалжууд сөрөг (цардуул/фенол илрээгүй). Иш: гаднаас эпидермисөргөн кортикстасралтгүй склеренхимын бөгждотор талд 12–15 эвколлатерал судлын багцөргөн төв паренхим ажиглагдсан. K₂Cr₂O₇-д бор-шаргал будагдалт (полифенол/лигнин), люголиор хүрэн-бор (цардуул) эерэг; FeCl₃, метилен хөх, тимол+H₂SO₄ ихэнхидээ сөрөг (хөндлөн зүслэг). Харин ишний тууш зүслэгт люголь (цардуул) ба тимол+H₂SO₄ (полисахарид) эерэг. Үндэс: анхдагч байгууламжтай радиаль ксилем-флоэм; тод эндодерми (каспарын зурвас), перицикл. K₂Cr₂O₇ ба FeCl₃-д эерэг (фенолт нэгдэл/лигнин), люголиор паренхимд цардуул элбэг. Цэцгийн суудал/хальс: зузаан кутикултай эпидермис, трихом, гадна-төв паренхим; олон жижиг хаалттай дамжуулах багц (амфивазал маягийн зураглал). K₂Cr₂O₇, FeCl₃ эерэг (полифенол/ флавоноид, таннин), люголь эерэг (цардуул), тимол+H₂SO₄ хэсэгчлэн эерэг (полисахарид). Дохиур (тууш): эпидермис, эндотец, тоосны уут, дамжуулах багц тод, K₂Cr₂O₇, люголь, FeCl₃ эерэг будагдалт ажиглагдав. Дүгнэлт: G.decumbens-ийн анатомийн зураглал нь хуурай, өндөр гэрэлтэй орчинд тохирсон механик бэхжилт (склеренхимын бөгж), фотосинтетик үр ашиг (нягт палисад), нөөц хуримтлал (төв/кортикс паренхим дахь цардуул)-ыг харууллаа. Гистохимийн аргаар үндэс, иш, цэцгийн эрхтэнд полифенолт нэгдэл болон цардуул/полисахарид локалчлогдож, навчанд илрээгүй нь эрхтэн хооронд бодисын хуримтлал ялгаатайг нотлов.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Монгол оронд ургадаг зарим зүйл сапонин агуулсан ургамлуудын амсрын эсийн судалгаа
    (2025-10-20)
    Б.Нурдана
    ;
    Б.Хулангоо
    ;
    Л.Дэнсмаа
    ;
    ;
    Б.Энхтуул
    Үндэслэл: Сапонин нь ургамлын хоёрдогч метаболит бөгөөд ургамлын хамгаалалтын механизм болон физиологийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Амсрын эсүүд нь ургамлын эсийн хийн солилцоо, усны тэнцвэрийг хангахад чухал үүрэгтэй тул сапонин ихээр агуулсан ургамлын төрөл зүйлүүдийн амсрын эсийн анатомийн болон биохимийн онцлогийг судалснаар эдгээр нэгдлүүд болон эсийн механизмийн харилцан үйлчлэлийн шинж чанарыг судлах нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Сапонин агуулсан эмийн ургамлуудын амсрын эсийн бүтэц, хэлбэр, үйл ажиллагааг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол орны зарим зүйл сапонин агуулсан ургамлын амсрын эсийн бүтэц, байрлал, тоо, эпидермисийн онцлогийг судлахаар 2024 оны 6-9 сард, Булган, Төв аймаг, Горхи-Тэрэлжээс 9 зүйл эмийн ургамлыг цуглуулж, бичил бэлтгэмэл бэлтгэн макроскопийн болон микроскопийн аргаар судлан үзэв. Үр дүн: Судалгааны үр дүнд Сэгсгэр яргуйжин (Anemone crinita Juz.) нь 1 мм2 талбайд хамгийн олон амсрын эс (107), эпидермисийн эс (229)-тэй бөгөөд энэ нь хуурай орчинд дасан зохицох, хамгаалах үүрэгтэй. Байгалийн гиш (Vivia baicalensis (Turcz.)B.Fedtsch.) нь хамгийн өндөр амсрын индекс (39.6)-тэй бөгөөд ууршилтын зохицуулалтад онцгой үүрэгтэй. Амсрын эсийн бүтэц ургамлын төрөл зүйлээс хамаарч өөр өөр байсан бөгөөд Ацан ажгана, Байгалын гиш зэрэг ургамал нь аномоцит хэлбэрийн амсрын эстэй байв. Харин Өндөр гэзэг цэцэг, Буриад хонин зажилуур зэрэг ургамлын амсрын эс азиноцит хэлбэртэй, Нарийн навчит зүрхэн цэцэг, Цацагт инж буурал, Наран холтсон цэцэг, Ойн яргуйжин, Сэгсгэр яргуйжин зэрэг ургамлууд парацит хэлбэрийн амсрын эстэй байв. Дүгнэлт: Сэгсгэр яргуйжин нь хамгийн олон амсрын эстэй байснаар өндөр идэвхтэй хийн солилцоо болон усны зохицуулалтын өндөр чадвартай мөн эпидермис эсийн тоо хамгийн өндөр байгаа нь гадаад орчноос хамгаалах чадвар сайтай байгааг илтгэж байна.