Lkhagvatseren, Urangua
Loading...
Товч нэр
Lkhagvatseren, Urangua
Бүтэн нэр
Lkhagvatseren Urangua
Латин нэр
Lkhagvatseren Urangua
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Гэр, сууцны дотоод орчинд тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс(2022-04-28); ;Г.Жаргалсайхан; ;В.ДэлгэрмааҮндэслэл: Монгол улсын засгын газраас тогтоол гаргаж түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тиймээс сайжруулсан түлш хэрэглэснээр гэр сууцны сууцны дотоод орчны агаарт тоосонцрын агууламж ямар түвшинд байгааг судалж, агаарын чанарын стандарттай харьцуулан үнэлэх шаардлагатай байна. Зорилго: Гэр, сууцны агаарт 2.5 микрометр хэмжээтэй тоосонцор (PM2.5)-ын бохирдлыг судалж, сууцны төрлөөр харьцуулан үнэлэх зорилгоор явуулав. Арга зүй: Судалгаанд Улаанбаатар хотыг хамруулж, 4 дүүрэг (БЗД, СБД, ХУД,СХД)-ээс зорилтот түүврийн аргаар сонгосон өрхүүдийн дотоод орчинд тоосонцрын агууламж, бичил цаг уурын үзүүлэлтүүд (агаарын хэм, чийглэг) хэмжиж үнэлэв. Үр дүн: Дотоод орчинд тоосонцрын агууламжийг жинлэлтийн аргаар хэмжсэн дүнгээр сууцны дотоод орчинд PM2.5-ын 24 цагийн дундаж агууламж 103.6 мкг/м3 байна. Сууцны болон халаалтын төрөл, сууцны эзэлхүүн дотоод орчны тоосонцрын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл (p<0.05) болж байна. Харин түлшний төрлөөр тоон утгын хувьд ялгаатай ч статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p>0.05) байна. Шууд хэмжилтийн багажийн дүнгээр галлагаатай холбоотойгоор энгийн галлагаатай байшин болон уламжлалт гэрийн дотоод орчинд PM2.5-ын агууламж өндөр хэлбэлзэлтэй байна. Агаарын хэм сайжруулсан зуухтай гэрт хамгийн өндөр (22.40C), сайжруулсан зуухтай байшин сууцанд хамгийн бага (190C) гарсан нь ялгаатай (p<0.05) байна. Уламжлалт гэрийн дотоод орчинд харьцангуй чийглэг 22.3%, байшин сууцанд 29.4% гарсан бөгөөд чийглэгийн хэмжээ сууцны төрлөөр ялгаатай байна (р<0.05). Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан нийт гэр, сууцны дотоод орчинд тоосонцор (PM2.5)-ын 24 цагийн дундаж агууламж MNS4585:2016 стандартад заасан хэмжээнээс их байна. Мөн бичил цаг уурын үзүүлэлтүүд стандартын шаардлага хангахгүй байна.
