Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Машин сургалтын загвар ашиглан мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гүйцэтгэл, физиологийн суурь үзүүлэлтийг бэртлийн эрсдэлтэй холбон судалсан дүн
    (2026-02-03)
    М.Жадамба
    ;
    М.Халиун
    ;
    ; ;
    Үндэслэл: Сагсан бөмбөг нь өндөр эрчимтэй, давтамж ихтэй тэсрэх хөдөлгөөн давамгайлсан спорт тул анаэроб хүчин чадал, биеийн бүтэц болон нөхөн сэргэлт нь гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Гэвч Монголын мэргэжлийн тамирчдад кондишнинг бэлтгэл, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн уялдаа холбоог өгөгдөлд суурилан судалсан ажил хомс бөгөөд машин сургалтын аргаар гэмтлийн эрсдэлийг үнэлсэн судалгааны нотолгоо хангалтгүй хэвээр байна. Зорилго: Мэргэжлийн сагсан бөмбөгчдийн кондишнинг бэлтгэлжилт, анаэроб хүчин чадал болон биеийн бүтцийн үзүүлэлтүүд хоорондын хамаарлыг тодорхойлж эдгээрт суурилсан машин сургалтын таамаглалын загвар боловсруулах. Арга, аргачлал: “Омни Эрдэнэт Майнерс” багийн 21–28 насны 11 мэргэжлийн тамирчны биеийн бүтцийг InBody 970, анаэроб хүчин чадлыг Wingate 30 секундийн тестээр (Monark 894E) гурван үе шатанд хэмжив. Өөрчлөлтийг Friedman, Wilcoxon тестээр, хамаарлыг Pearson корреляци ба регрессээр үнэлж, Random Forest болон бусад регрессийн загвараар гэмтлийн эрсдэлийг таамаглав. Үр дүн: Фазын өнцөг 6.8±0.5аас 7.3±0.6° хүртэл нэмэгдэж (p=0.021), өөхлөлтийн хувь 20.5±3.2%иас 16.2±2.0% хүртэл буурсан (p=0.015), харин булчингийн масс өөрчлөгдөөгүй. Оргил болон дундаж анаэроб хүч статистикийн хувьд ач холбогдолтойгоор нэмэгдсэн (p<0.05) бөгөөд өөхлөлт ба хүчний хооронд сөрөг хамаарал илэрсэн. Random Forest шинжилгээгээр фазын өнцөг, дотор өөх, өөхлөлтийн хувь болон хүчний уналт нь гэмтлийн эрсдэлийн хамгийн чухал урьдчилан таамаглах үзүүлэлтүүд байв. Дүгнэлт: 1. Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдын биеийн бүтэц нь анаэроб гүйцэтгэл, сэргэлтийн үзүүлэлтүүдтэй уялдаатай байсан бөгөөд биеийн өөхний хувь, төвийн өөхлөлт ихсэх нь анаэроб хүчин чадал буурах хандлагатай байв. 2. Булчингийн массыг хадгалсан нөхцөлд өөхлөлтийг бууруулах нь анаэроб гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд гүйцэтгэл, ачаалал даах болон сэргэлтийн зохицуулалтыг сайжруулах боломжийг харуулна. 3. Биеийн бүтэц болон анаэроб хүчин чадлын үзүүлэлтүүдэд суурилсан Random Forest Regression загвар нь гүйцэтгэлийн бууралтын болон гэмтлийн эрсдэлийг өндөр нарийвчлалтай таамаглах чадвартай болохыг нотлов.