Biziya, Baasanjargal
Loading...
Товч нэр
Biziya, Baasanjargal
Бүтэн нэр
Biziya Baasanjargal
Латин нэр
Biziya Baasanjargal
Албан тушаал
Судлаач
ORCID
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол, шим тэжээлийн судалгаа(2022-06-12) ;С.Хулангаа; Үндэслэл: Тамирчдын бэлтгэл сургуулилт, бие махбодын үйл ажиллагааны гүйцэтгэл болон түүний дараах сэргэлтэд хоол тэжээл амин чухал үүрэгтэй.1-3 Тамирчид энгийн хүнтэй харьцуулахад өдөр бүр өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилтыг тодорхой хуваарийн дагуу тогтмол хийдэг учир өдөрт зарцуулах энергийн хэрэгцээ хэд дахин илүү байдаг. Тиймээс спортын төрөл, тухайн тамирчны биеийн онцлогт тохирсон тусгайлсан хоолны дэглэмийг баримтлах шаардлагатай байдаг.4,5 Зорилго: Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол, шим тэжээлийн үнэлгээ хийх. Зорилт: Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол, шим тэжээлийн байдлыг үнэлэх, мэдлэг, хандлага дадлыг тодорхойлох. Арга, аргачлал: Олон улсын олимпийн хорооны 2018 онд гаргасан хоол зүйн удирдамжийг дагуу хүнсний давтамжийн хүснэгт, 24 цагийн эргэн санах арга, шим тэжээлийн мэдлэг, хандлага, дадал үнэлэх аргуудыг ашиглан гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 18–ны өдрийн хурлаар судалгааны ажлыг хийх зөвшөөрөл авсан. (№2021/3-08) Үр дүн: Судалгаанд 19-49 насны 24 тамирчин хамрагдсан, дундаж нас 26.5±5.3 байсан. Тамирчдын спортод зарцуулсан дундаж жил 12.0±4.1 байсан бол 53.6% нь эмэгтэй тамирчид байсан. Тамирчдын хоногийн нийт уураг 173.2 г/өдөр буюу хоногт шаардлагатай хэмжээнээс 127% их байна. Тамирчдын 96.3% нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Мөн судалгаанд хамрагдсан тамирчдын 68% нь шингэний дутагдалтай байна. Хэлцэмж: 2012 онд хийгдсэн судлаач В.Лхамсүрэн нарын судалгаанаас харахад тухайн үеийн тамирчдын хооллолтын мэдлэг, хооллох дадал зуршил хангалтгүй байсан бол энэ байдал өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байна. Rodriquez, DiMarco (2009 он) нарын судалгаанаас харахад тамирчин шингэний дутагдалд орох нь ажиллах чадварыг 30%-иар бууруулдаг байна. Гэтэл манай тамирчдын дунд шингэний дутагдал 68%-тай байгаа нь тамирчдын бие махбодын үйл ажиллагааны гүйцэтгэл, ажиллах чадвар цаашлаад амжилтад сөргөөр нөлөөлөх боломжтой байна. Дүгнэлт: 1. Тамирчид бэлтгэлийн ачаалалдаа тохирсон хоолны дэглэм баримталдаггүй, хоолны бүтэц нь тэдний ажиллах чадварт эерэгээр нөлөөлөх боломжгүй байна. 2. Тамирчдын хоол, шим тэжээлийн мэдлэг хангалтгүй буюу 32%, хоол, шим тэжээлийн мэдлэг хэрэглээний хувьд төвийг сахих хандлагатай байгаа нь өөрсдийн мэдлэгт найдахгүй, уламжилж ирсэн аргад эргэлзэж байгаа нь тодорхойлогдлоо.
