Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 2 of 2
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Үндэсний шигшээ багийн зарим спортын төрлийн тамирчдын кортизолын түвшин болон стрессийн хамаарлыг тодорхойлсон дүн
    (2023-05-18)
    Б.Жавхаа
    ;
    Ц.Тамираа
    ;
    ;
    Үндэслэл: Олон улсын Спортын сэтгэл судлалын нийгэмлэг(ISSP) олимпийн тамирчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг судлах судалгааны төв байгуулан олимпийн тамирчид болон тамирчдын амжилт, хөгжил дэвшилтэй стрессийн хүчин зүйл голлох хамааралтай гэх судалгаа шинжилгээний хүрээнд тамирчдын стрессийн сэтгэл зүйг тодорхойлох арга аргачлал боловсруулах мөн хэтийн төлөвийг тодорхойлохоор зорьсон. Уг судалгаанд элит тамирчдын сэтгэлзүй, стрессийн даавар болох кортизол тэдний амжилтад болон гэмтэл авахад нөлөөлөх голлох хүчин зүйл гэж үзсэн байна. Монгол улсын хэмжээнд энэ төрлийн судалгаа шинжилгээ хийгдээгүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Үндэсний шигшээ багийн тамирчдын стресс болон кортизолын түвшинд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Үндэсний шигшээ багийн жүдо, чөлөөт бөх, боксын тамирчдаас санамсаргүй түүвэрлэлт хийж нас болон хүйсийн хувьд төлөөлөх чадвартай байхаар 140 тамирчдыг сонгон авч судалгаандаа хамруулсан. Судалгаанд хамрагдагсдын стрессийн түвшинг тодорхойлохын тулд 20 асуулт бүхий асуулгын хуудсыг боловсруулсан. Мөн Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Тейлорын боловсруулсан сэтгэл түгшилтийн зэргийг тогтоох “Тейлорын сорил”оор тус тус судалгааг гүйцэтгэсэн. Судалгаанд хамрагдагсдын захын венийн цуснаас 6 мл цус авч ийлдсийг нь ялган ELIZA китээр кортизолын түвшинг тодорхойлсон. Судалгааг тохиолдолд суурилсан судалгааны аргаар хийв. Кортизолын түвшинг насны бүлэг, хүйс, боловсролын байдал, спортын төрлөөр нь харьцуулан судалж, стрессийн түвшин хоорондын хамаарлыг нэг болон хоёр түүврийн Т тест, олон хүчин зүйлийн тестээр тус тус үнэлсэн. Бид судалгаандаа жүдо бөхийн 33, боксын 15, чөлөөт бөхийн 27 өндөр зэрэглэлийн тамирчдыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт тамирчдын 75 (52%) нь эрэгтэй, 69 (48%) нь эмэгтэй тамирчин байсан ба дундаж нас нь 27±8 жил байв. Үр дүн: Бид судалгаандаа жүдо бөхийн 33, боксын 15, чөлөөт бөхийн 27 өндөр зэрэглэлийн тамирчдыг хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт тамирчдын 52% нь эрэгтэй, 48% нь эмэгтэй тамирчин байсан ба дундаж нас нь 27±8 байв. Дүгнэлт: Кортизолын түвшин болон стрессийн зэргийн хамаарлыг судлахад статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.01) буюу стрессийн зэрэг нэмэгдэх тусам кортизолын түвшин нэмэгдэж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол, шим тэжээлийн судалгаа
    (2022-06-12)
    С.Хулангаа
    ;
    ;
    Үндэслэл: Тамирчдын бэлтгэл сургуулилт, бие махбодын үйл ажиллагааны гүйцэтгэл болон түүний дараах сэргэлтэд хоол тэжээл амин чухал үүрэгтэй.1-3 Тамирчид энгийн хүнтэй харьцуулахад өдөр бүр өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилтыг тодорхой хуваарийн дагуу тогтмол хийдэг учир өдөрт зарцуулах энергийн хэрэгцээ хэд дахин илүү байдаг. Тиймээс спортын төрөл, тухайн тамирчны биеийн онцлогт тохирсон тусгайлсан хоолны дэглэмийг баримтлах шаардлагатай байдаг.4,5 Зорилго: Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол, шим тэжээлийн үнэлгээ хийх. Зорилт: Үндэсний шигшээ багийн тамирчдын хоол, шим тэжээлийн байдлыг үнэлэх, мэдлэг, хандлага дадлыг тодорхойлох. Арга, аргачлал: Олон улсын олимпийн хорооны 2018 онд гаргасан хоол зүйн удирдамжийг дагуу хүнсний давтамжийн хүснэгт, 24 цагийн эргэн санах арга, шим тэжээлийн мэдлэг, хандлага, дадал үнэлэх аргуудыг ашиглан гүйцэтгэсэн. АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2021 оны 6 дугаар сарын 18–ны өдрийн хурлаар судалгааны ажлыг хийх зөвшөөрөл авсан. (№2021/3-08) Үр дүн: Судалгаанд 19-49 насны 24 тамирчин хамрагдсан, дундаж нас 26.5±5.3 байсан. Тамирчдын спортод зарцуулсан дундаж жил 12.0±4.1 байсан бол 53.6% нь эмэгтэй тамирчид байсан. Тамирчдын хоногийн нийт уураг 173.2 г/өдөр буюу хоногт шаардлагатай хэмжээнээс 127% их байна. Тамирчдын 96.3% нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Мөн судалгаанд хамрагдсан тамирчдын 68% нь шингэний дутагдалтай байна. Хэлцэмж: 2012 онд хийгдсэн судлаач В.Лхамсүрэн нарын судалгаанаас харахад тухайн үеийн тамирчдын хооллолтын мэдлэг, хооллох дадал зуршил хангалтгүй байсан бол энэ байдал өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байна. Rodriquez, DiMarco (2009 он) нарын судалгаанаас харахад тамирчин шингэний дутагдалд орох нь ажиллах чадварыг 30%-иар бууруулдаг байна. Гэтэл манай тамирчдын дунд шингэний дутагдал 68%-тай байгаа нь тамирчдын бие махбодын үйл ажиллагааны гүйцэтгэл, ажиллах чадвар цаашлаад амжилтад сөргөөр нөлөөлөх боломжтой байна. Дүгнэлт: 1. Тамирчид бэлтгэлийн ачаалалдаа тохирсон хоолны дэглэм баримталдаггүй, хоолны бүтэц нь тэдний ажиллах чадварт эерэгээр нөлөөлөх боломжгүй байна. 2. Тамирчдын хоол, шим тэжээлийн мэдлэг хангалтгүй буюу 32%, хоол, шим тэжээлийн мэдлэг хэрэглээний хувьд төвийг сахих хандлагатай байгаа нь өөрсдийн мэдлэгт найдахгүй, уламжилж ирсэн аргад эргэлзэж байгаа нь тодорхойлогдлоо.