Г.Өлзийжаргал
Loading...
Товч нэр
Г.Өлзийжаргал
Бүтэн нэр
Гэлэгбалсан Өлзийжаргал
Латин нэр
Gelegbalsan Ulziijargal
Албан тушаал
Багш
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Туузан хорхойтох өвчний үүсгэгчийг митохондрийн ДНХ-ийн нуклеотидын дарааллаар илрүүлсэн дүн(2020-01-01); ;Ч.Ганцэцэг ;Ж.ХуланТуузан хорхой ангид анагаах ухааны болон мал эмнэлгийн холбогдол бүхий 3000 гаруй зүйлийн шимэгч хорхойнууд багтдаг. Эдгээр шимэгч хорхойнуудын завсрын болон жинхэнэ эзний газар зүйн тархалт, амьдралын мөчлөг, удамзүйн онцлог, байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан ангилал зүйд шинэ зүйл, дэд зүйл, гаплотипууд илрэх болсон. Иймд туузан хорхойн тархалтыг зүйл тус бүрээр тодорхойлох, тэдгээрийн удамзүйн холбоог судлах шаардлагатай байна. Нэг эгшингийн тохиолдлын сонголтоор 19-н аймгийн 23 сумаас чоно, үнэг, хярс, ирвэсний нийт 405 ялгадасны сорьцыг цуглуулж судалгаанд хамруулав. Эдгээр сорьцыг митохондрийн ДНХ-ийн аргаар судлахад 27.7 хувьд (112/405) туузан хорхойн ДНХ илэрсэн. Нуклеотидын дарааллыг тогтоон жишиг дараалалтай харьцуулан судлахад чононд AB792713 (Mesocestoides lineatus), AB792720 (Mesocestoides spp), ирвэст AB792719 (Mesocestoides spp), үнэгт AB792718 (Mesocestoides spp), AB792715 (Mesocestoides lineatus), хярст AB792716 (M. lineatus) халдварласан мезоцестоидесийн сox1 генийн зургаан гаплотип; Хярст AB792712 (Mesocestoides spp), ирвэст AB787556 (Mesocestoides spp), үнэгт AB787555 (Mesocestoides spp), AB787554 (Mesocestoides lineatus), AB793741 (Mesocestoides spp), чонод AB787552 (Mesocestoides lineatus) халдварласан мезоцестоидесийн 12S rRNA генийн зургаан гаплотип тус тус илэрч Genbank-нд бүртгүүлсэн. Cox1 болон 12S rRNA генээр тархалтыг тогтооход Сүхбаатар, Дорноговь, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Төв, Говь-Алтай, Увс зэрэг арван аймагт мезоцестоидес илрэв. Энэхүү судалгааны хүрээнд Монгол улсын оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн патент (бүртгэлийн дугаар №4278) авсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Митохондрийн баркод ашиглан туузан хорхойн халдварын тархалтыг тогтоосон үр дүн(2022-04-28); ;Ө.Баярсайхан; ;Ж.ХуланБ.ОчирхуягМитохондрийн дезоксирибонуклейн хүчлийн дарааллыг филогенетикийн шинжилгээ болон ангилал зүйд төрөл зүйлийг тодорхойлоход түгээмэл ашигладаг. Митохондрийн геном дахь цитохром С оксидазын дэд нэгж 1 (сох1) генийг баркод болгон ашиглахыг эрдэмтэд санал болгож байна. Митохондрийн геномын сох1 генийг ДНХийн баркод болгон ашиглах болсон нь бусад генүүдтэй харьцуулахад универсал праймерууд болон илүү филогенетикийн мэдээлэл агуулдаг учраас хамгийн тохиромжтой гэж үздэг. Иймд нохойн популяцид орчих туузан хорхойн халдварлалтыг митохондрийн сох1 генийн ДНХ-ийн баркод болгон ашиглан тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Нэг агшингийн тохиолдлын сонголтоор Монгол орны 21 аймгаас нийт 1242 ялгадсыг цуглуулав. Нохойны ялгадаснаас ДНХ–ийг ялгахдаа ялгадаснаас ДНХ ялгах цомог (Stool kit; - Qiagen, Germany) -ийг ашиглан үйлдвэрлэгчийн зааврын дагуу ялган цэвэршүүлэн сангерийн аргаар нуклеотидын дарааллыг тогтоосон. Судалгаанд хамрагдсан нийт дээжүүдийн cox1, 12S rRNA генийн нуклеотидийн дарааллыг тогтоон Genbank-нд хадгалагдаж буй жишиг дараалалтай харьцуулан судлахад 5.2% (64/1242)-д Taenia multiceps-ийн халдвар илэрсэн. T. multiceps-ийн халдварын тархалтыг байгалийн бүс бүслүүрээр авч үзвэл тайга (12.5%), ойт хээр (6.6%), хээр (4.7%), цөлөрхөг хээр (3.4%), цөлийн (2.3%) бүсэд тус тус илрэв. T. multiceps халдварын хамгийн өндөр хувь Хөвсгөл аймагт 13.2% (7/53) тодорхойлогдлоо. T. multiceps болон T. hydatigena зүйлүүдийн хооронд генетик зай харьцангуй хол буюу 1.140-1.168; T. hydatigena-ийн AB792722 гаплотип нь Т. hydatigena-н AB792721, AB792724 гаплотипүүдтэй генетик зай харьцангуй ойр буюу 0.002 байна.
