Г.Өлзийжаргал
Loading...
Товч нэр
Г.Өлзийжаргал
Бүтэн нэр
Гэлэгбалсан Өлзийжаргал
Латин нэр
Gelegbalsan Ulziijargal
Албан тушаал
Багш
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Монголд ялгасан Taenia multiceps–ийн митохондрийн цитохром с оксидаза1 генийн нуклеотидийн дарааллын молекул генетикийн онцлог(2020-01-01); ;Ч.Ганцэцэг ;Ж.ХуланЦенуроз нь чоно, нохой зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг нэг метр орчим урт Taenia multiceps туузан хорхойн авгалдай (Coenurus cerebralis)-гаар үүсгэгдэг. Авгалдай нь цагаан өнгийн шингэнээр дүүрсэн уйланхай байдаг ба малын тархи, нугасанд байрлан шимэгчлэн амьдарна. Taenia multiceps-ийн амьдралын мөчлөгт өвсөн тэжээлтэн амьтад завсрын, харин нохой жинхэнэ эзэн болдог тул нохой элбэг газар уг авчин тархах магадлал өндөртэй юм. Монгол орны арван есөн аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс нохойн нийт 1422 ялгадасны дээжийг цуглуулан 1142 нохойн ялгадаснаас ДНХ ялган, мтДНХ-ийг илрүүлэх аргаар судлахад 21.9% (52/1142) дээжинд туузан хорхойгоор халдварласан байна. Судалгааны үр дүнд илэрсэн гаплотипуудийг GenBank-нд бүртгэлтэй лавлагаа дараалалтай харьцуулан дүйж удмын мод байгуулахад манай орны нохойн популяцид орчиж буй T. multicepsийн гаплотип газарзүйн хамааралтай ялгаралд орж генетикийн өвөрмөц бие даасан мөчир болж зурагдаж байна. Молекул эпидемиологийн судалгаагаар T. multiceps уулын хээр, ой, хээрийн бүсэд хамрагдах Төв аймгийн Лүн сум, Сэлэнгэ аймгийн Шаамар сум, уулын хээр, ой, хээр, цөлөрхөг хээрийн бүсэд хамрагдах Сүхбаатар аймгийн Дариганга сум, Өмнөговь аймгийн Булган сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, ГовьАлтай аймгийн Хасагт Хайрхан Улаан говь, Дархан хот, Улаанбаатар хотын зарим дүүргүүдэд тус тус илэрлээ. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Митохондрийн баркод ашиглан туузан хорхойн халдварын тархалтыг тогтоосон үр дүн(2022-04-28); ;Ө.Баярсайхан; ;Ж.ХуланБ.ОчирхуягМитохондрийн дезоксирибонуклейн хүчлийн дарааллыг филогенетикийн шинжилгээ болон ангилал зүйд төрөл зүйлийг тодорхойлоход түгээмэл ашигладаг. Митохондрийн геном дахь цитохром С оксидазын дэд нэгж 1 (сох1) генийг баркод болгон ашиглахыг эрдэмтэд санал болгож байна. Митохондрийн геномын сох1 генийг ДНХийн баркод болгон ашиглах болсон нь бусад генүүдтэй харьцуулахад универсал праймерууд болон илүү филогенетикийн мэдээлэл агуулдаг учраас хамгийн тохиромжтой гэж үздэг. Иймд нохойн популяцид орчих туузан хорхойн халдварлалтыг митохондрийн сох1 генийн ДНХ-ийн баркод болгон ашиглан тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ. Нэг агшингийн тохиолдлын сонголтоор Монгол орны 21 аймгаас нийт 1242 ялгадсыг цуглуулав. Нохойны ялгадаснаас ДНХ–ийг ялгахдаа ялгадаснаас ДНХ ялгах цомог (Stool kit; - Qiagen, Germany) -ийг ашиглан үйлдвэрлэгчийн зааврын дагуу ялган цэвэршүүлэн сангерийн аргаар нуклеотидын дарааллыг тогтоосон. Судалгаанд хамрагдсан нийт дээжүүдийн cox1, 12S rRNA генийн нуклеотидийн дарааллыг тогтоон Genbank-нд хадгалагдаж буй жишиг дараалалтай харьцуулан судлахад 5.2% (64/1242)-д Taenia multiceps-ийн халдвар илэрсэн. T. multiceps-ийн халдварын тархалтыг байгалийн бүс бүслүүрээр авч үзвэл тайга (12.5%), ойт хээр (6.6%), хээр (4.7%), цөлөрхөг хээр (3.4%), цөлийн (2.3%) бүсэд тус тус илрэв. T. multiceps халдварын хамгийн өндөр хувь Хөвсгөл аймагт 13.2% (7/53) тодорхойлогдлоо. T. multiceps болон T. hydatigena зүйлүүдийн хооронд генетик зай харьцангуй хол буюу 1.140-1.168; T. hydatigena-ийн AB792722 гаплотип нь Т. hydatigena-н AB792721, AB792724 гаплотипүүдтэй генетик зай харьцангуй ойр буюу 0.002 байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Distribution and prevalence of Taenia hydatigena, Taenia multiceps, and Mesocestoides spp. in Mongolian sheepdogs(Elsevier BV, 2022-02) ;Temuujin, Janjiv; ; ; Gastrointestinal parasite infections in livestock and companion animals in Mongolia have not been investigated sufficiently. This study aimed to determine the prevalence of cyclophyllid cestodes (Taeniidae and Mesocestoididae) in Mongolian sheepdogs using copro-DNA analysis. Sheepdog fecal samples (n = 1242) were collected from five ecological zones (mountain taiga, forest-steppe, steppe, desert-steppe, and desert) and four geographical regions (Western, Khangai, Central, and Eastern) within 20 of the country's 21 provinces. Among the 1242 samples, 201 (16.2%) tested positive for mitochondrial cytochrome c oxidase subunit 1 (cox1) and ribosomal 12S rRNA encoding genes of cyclophyllid cestodes. Prevalence in the mountain taiga, forest-steppe, steppe, desert-steppe, and desert zones was 29.2%, 15.4%, 15.1%, 20.1%, and 9.1%, respectively. Prevalence in the Western, Khangai, Central, and Eastern regions was 19.9%, 18.6%, 12.1%, and 12.8%, respectively. Taenia hydatigena, Taenia multiceps, and two Mesocestoides species (Mesocestoides sp.1 and Mesocestoides sp.2) were identified. T. hydatigena was found in the samples from all 20 provinces (all five zones and four regions), while T. multiceps was detected in the samples from 19 provinces (all five zones and four regions). Mesocestoides sp.1 infection was detected in the samples from all zones (except desert) and regions; it was detected in 14 provinces. Mesocestoides sp.2 infection was detected in the samples from all zones (except mountain taiga) and regions and found in seven provinces. Cyclophyllidea infection in sheepdogs is highly prevalent across Mongolia, representing a zoonotic risk. Implementation of a surveillance program for sheepdogs and their owners, and the wild animals in all ecological zones should be considered. In addition, control measures, including public awareness campaigns, especially for sheepdog owners, and periodic deworming of sheepdogs are warranted.Scopus© Citations 7
