Mendjargal, Adilsaikhan
Loading...
Товч нэр
Mendjargal, Adilsaikhan
Бүтэн нэр
Mendjargal Adilsaikhan
Латин нэр
Mendjargal Adilsaikhan
Албан тушаал
Судлаач
ORCID
25 results
Now showing 1 - 10 of 25
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Prevalence of viral infection and its impact on early-stage hepatocellular carcinoma: Insights from Mongolia, a developing country(Elsevier BV, 2026-07-30); ;Tsendjav Tsogtbaatar; ; Yumchinserchin Narangerel, Tsendjav Tsogtbaatar, Gonchigsuren Dagvasumberel, Dashkhorol Davaadorj, Enebish Sundui and Adilsaikhan Mendjargal. Int J Gastrointest Interv -0001;0:. https://doi.org/10.18528/ijgii260007 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Variables Influencing 6-Month Relapse in Early-Stage Hepatocellular Carcinoma After Radiofrequency Ablation(Mongolian National University of Medical Sciences, 2024-03-12); ; ; Objectives: Hepatocellular carcinoma (HCC) emerged as a global health concern in 2020, ranking as the sixth most diagnosed cancer and the third leading cause of cancer-related death. This study analyzed predictors of 6-month relapse in early-stage HCC patients after Radiofrequency Ablation (RFA). Methods: This retrospective study, from January 1, 2018, to December 31, 2022, meticulously explored ablation methods for early-stage HCC treatment. Data collection included a 6-month relapse definition, demographic details, and tumor-related variables. Results: Over five years, 483 participants underwent RFA for early-stage HCC, presenting diverse demographic and tumor-related profiles. Significant associations were found between relapse and factors such as gender, smoking, alcohol use, tumor size, specific tumor locations, and pre-treatment AST levels. Notably, 6.8% of participants experienced relapse within six months. In the multivariate analysis, adjusting for confounders, smoking (p = 0.014), tumor size > 3cm (p < 0.001), tumor location S2 (p < 0.001), and pre-treatment AST levels (p = 0.015) remained significant predictors. Conclusion: This study sheds light on the complex dynamics of 6-month relapse in early-stage HCC patients, emphasizing the significance of predictors such as smoking, tumor size, tumor location, and pre-treatment AST levels. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Comparison of Clinical Features of Hepatitis B and C Virus-Related Hepatocellular Carcinoma(Mongolian National University of Medical Sciences, 2022-09-30); ;Erdenebileg Taivanbaatar; ; Objective: To compare the clinical characteristics of hepatitis B virus-related hepatocellular carcinoma (HBV group) and C virus-related hepatocellular carcinoma (HCV group). Methods: By a single century, we analyzed the clinical characteristics of 23 patients with hepatitis B virus-related hepatocellular carcinoma (HBV group) and 34 with hepatitis C virus-related hepatocellular carcinoma (HCV group). Results: The patients in the HBV group (mean age 61.1 year) were about 6 years younger than those in the HCV group (mean age 67.1 year). Liver function, as measured by indocyanine green retention at 15 min, was better in the HBV group (17.5 %) than in the HCV group (25.4 %). A higher proportion of the HBV group (55 %) than the HCV group (44 %) had clinical stage I. T-factor differed significantly between the groups: 53 % of the HBV group were T3 - 4 compared with 41 % of the HCV group. Furthermore, a higher proportion of the HBV group was graded 2 - 3 for tumor thrombus in the portal vein (20.3 %) and had poorly differentiated hepatocellular carcinoma (7 %) compared with the HCV group (7.1 % and 5 % respectively). Univariate analysis identified poor prognostic factors for hepatocellular carcinoma as HBV, age < or = 50 year, clinical stage II-III, a high AFP level, higher number of tumors, larger tumor size, tumor thrombus in the portal vein 2 - 3 and in the hepatic vein 2 - 3. On multivariate analysis, poor prognostic factors were a high AFP level, a higher number of tumors, and tumor thrombus in the portal vein 2 - 3 and in the hepatic vein 2 - 3, but not HBV, age, clinical stage, or tumor size. In the multiple logistic regression models on the hepatitis infection, the OR for ASAT was 2.01 (95 % CI 1.41 - 6.91), statistically significant (p < 0.05). Conclusion: These results suggest that HBV itself is not a stronger prognostic factor than HCV. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Цисплатинд тэсвэртэй умайн хүзүүний хорт хавдрын эсийн өсгөврийг саатуулах куркумины нөлөө(2025-01-01) ;Хуан ДанДан; ; ; Б.БолорчимэгҮндэслэл: Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог өвчин юм. Умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээнд мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ, эсвэл хими туяа хосолсон эмчилгээ хамаардаг. Цисплатин бол умайн хүзүүний хорт хавдрын химийн эмчилгээний эхний сонголтын эм юм. Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн 20 орчим хувь нь хими эмчилгээнд тэсвэртэй болж, улмаар үр дүн буурч, хавдар дахиж, тавилан мууддаг болохыг судалгаагаар тогтоосон байна. Иймээс шинэ эмийг судалж, умайн хүзүүний хорт хавдрын эсийн цисплатинд мэдрэмтгий байдлыг сайжруулах, умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулах нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Умайн хүзүүний хорт хавдрын эсийн өсгөврийг саатуулах нөлөөллийг цисплатинд тэсвэртэй Не1аЮБР, 8гНаЮБР эсийн өсгөвөрт судлах. Арга, аргачлал: Цисплатинд тэсвэртэй умайн хүзүүний хавтгай хучуур*12 эст хорт хавдрын 8гНаЮБР эсийн шугам болон аденокарциномын Не1а/ ББР эсийн шугамыг туршилтанд ашиглав. Эдгээр эсийг туршилтын бүлэгт зөвхөн өсгөврийн орчиноор, туршилтын бүлэг 8.5 мкМ куркуминаар үйлчилсэн. Колон үүсэх шинжилгээгээр эсийн олшролын чадварыг илрүүлж кристал нил будгаар будаж үүссэн колоныг тоолж бүлэг хооронд харьцуулан үнэллээ. Үр дүн: 1. Не1а/ОБР-ийн эсийг куркуминаар үйлчилсний дараа хяналтын бүлгийн колон 507.7±15.70, туршилтын бүлгийн колон 112.3±16.17 байсан бөгөөд туршилтын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад р<0.0001 байв. 2. 8гНа/ОБРийн эсийг куркуминаар үйлчилсний дараа хяналтын бүлэгт 450.3±17.95, туршилтын бүлэгт 198.3±13.05 колон үүссэн байв. Туршилтын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад р<0.0001 байлаа. Дүгнэлт: 1. Куркумин цисплатин тэсвэртэй умайн хүзүүний хавтгай хучуур эст хорт хавдрын Не1аЮБР эсийн олшролыг илэрхий багасгасан байна. 2. Куркумин цисплатин тэсвэртэй умайн хүзүүний аденокарциномын 8Ша/ОБР эсийн олшролыг мэдэгдэхүйц багасгасан байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний хавдрын эсийн өсгөвөрт их шүүдэргэнэ (chelidonium majus)-ий хандны нөлөөг судлах нь(2022-06-12); ; ;Д.Энхмаа ;Б.СувдааҮндэслэл: Их Шүүдэргэнэ (Chelidonium majus, ИШ) нь олон наст ургамал бөгөөд уламжлалт анагаах ухаанд ИШ-ий газрын дээрх хэсэг, үндэсний усан болон спиртэн хандыг эмчилгээнд хэрэглэж ирсэн. Аливаа ургамлын эмчилгээний шинж чанар нь ургамлын хэсэг, хандны төрөл мөн үйлчлэж буй эсээс ихээхэн хамаардаг. ИШ-ий ханд хөхний, төвөнхийн хавдрын эсийн нүүн шилжих хөдөлгөөнийг саатуулсан судалгааны баримт байгаа боловч элэгний хавдрын эсийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг мэдээлэл алга байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Иймд бид ИШ ургамлын хэсэг бүрээс бэлтгэсэн спиртэн хандны ү лдли г элэгни HepG2 эси н өсгөвөрт харьцуулан судлах зорилго тавьсан. Зорилт: 1. Ханд тус бүрийн элэгни хавдрын эси н ургалтад үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. 2. Ханд тус бүрийн элэгни хавдрын нүүн шилжилтэд үзүүлэх нөлөөг харьцуулан судлах. 3. ИШ-ий хандны элэгни хавдрын эсэд үзүүлэх нөлөөллийн IC50-и г тооцоолж харьцуулах зорилтуудыг тавьсан. Арга, аргачлал: Харьцуулсан туршилт судалгааны загварын дагуу in vitro орчинд элэгний хавдрын HepG2 эсийн өсгөвөрт ИШ ургамлын навч, иш тус бүрээс 70%, 45%-ийн этанолоор хандлан 5 (М45, F70, F45, S70, S45) төрлийн ханд бэлтгэн, ханд тус бүрийн үйлдлийг бүлэг бүрт харьцуулан судлав. Үр дүн: Ханднуудын хоргүй тунгаар 48, 72 цаг үйлчлэхэд эсийн ургалтыг 64.5-74.2%, 23.5-39.6% хүртэл тус тус бууруулсан байна (p < 0.05). HepG2 эсийн өсгөвөрт ИШ-ий хандны хоргүй тунгаар үйлчлэж эсийн нүүн шилжилтийг эсгүй зурвас үүсгэх аргаар 8 цагийн дараа зураг авч шинжлэхэд M45 ханд хамгийн ихээр саатуулж байлаа. Навчны хандны нь эс хордуулах IC50 ишний ханднаас бага байлаа. Дүгнэлт: 1. ИШ ургамлын 5 төрлийн хандны хавдрын эсийг хордуулах болон эсийн ургалтыг саатуулах нөлөө ханд бүрт өөр өөр байлаа. 2. ИШ ургамлын навчны ханд бага тунгаар, харин ишний ханд түүнээс 8 дахин их тунгаар үйлчлэхэд эсийг хордуулж байлаа. 3. ИШ-ий ханднуудын хоргүй тун HepG2 эсийн ургалтыг 48, 72 дахь цагуудад саатуулах үйлдэлтэй байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Элэгний эсийн хорт хавдрыг тайрах мэс заслын зардал болон хувиас гаргаж буй зардлыг тооцсон судалгаа(2021-09-01) ;Т.Урансайхан; ; ;Э.ТайванбаатарМонгол улс хорт хавдрын шалтгаант нас баралтын дотор элэгний эсийн хорт хавдрын шалтгаант нас баралт зонхилж байгаа энэ үед хорт хавдрыг эрт үед нь оношлох болон мэс засалд орох нь эмчилгээний үр дүнтэй аргуудын нэг юм. Монгол улсад сүүлийн таван жилийн хугацаанд хорт хавдрын 29397 шинэ тохиолдол бүртгэгдсэний 40 хувийг элэгний эсийн хорт хавдар дангаар эзэлж, уг өвчний улмаас 8256 хүн нас баржээ.1 Иймд Хавдар судлалын үндэсний төвийн Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасагт элэгний эсийн хорт хавдар оношоор элэгний эсийн хорт хавдрыг тайрах мэс засал хийлгэж буй үйлчлүүлэгчийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд мэс заслын нийт зардлыг судалж тооцоолон үйлчлүүлэгч хувиасаа зарцуулж буй зардлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцон үйлчлүүлэгчид учрах санхүүгийн дарамтыг бууруулах эмнэлгийн байгууллагын төсөвлөгдсөн санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах шаардлага гарсаар байна. Судалгааны үр дүнд 2015-2019 оны хооронд мэс засал хийлгэсэн нэг үйлчлүүлэгч дунджаар мэс заслын өмнөх, мэс заслын үеийн болон мэс заслын дараах зардалд нийт 2719654±65592.4 төгрөг зарцуулагддаг бөгөөд үйлчлүүлэгч хувиасаа 536965.5±28192.1 төгрөг буюу 19±0.4 хувийг дунджаар зарцуулсан тоо баримт байна.2 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бүдүүн гэдэсний хорт хавдрын бай эмчилгээний үед цусны дэлгэрэнгүй шинжилгээний өөрчлөлтийг судалсан дүн(2024-01-21) ;Ц.Учрал ;Х.АриунааҮндэслэл: Монгол улсад 2021 оны байдлаар хүн амын хорт хавдрын өвчлөлийн VI байрыг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар эзэлж байгаа бөгөөд жил бүр 250 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрийн 80 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа талаар баримт байна1. Бүдүүн, шулуун гэдэсний хожуу шатны хорт хавдрын үндсэн эмчилгээний арга нь хими эмчилгээ юм. Монгол хүмүүст бай эмчилгээний гол төлөөлөгч болох бевацизумаб эмийг хими эмчилгээтэй хавсран хэрэглэх үед гаж нөлөөний нийтлэг шалгуур үзүүлэлт (CTCAE)-ийг ашиглан тооцсон судалгаа одоогоор хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Бүдүүн, шулуун гэдэсний хожуу шатны хорт хавдартай өвчтөнд бевацизумаб эмийг хэрэглэсэн үед цусны дэлгэрэнгүй шинжилгээнд илэрсэн өөрчлөлтийг судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг бүдүүн, шулуун гэдэсний хожуу шатны хорт хавдартай өвчтөнүүдийн өвчний түүх, цусны дэлгэрэнгүй шинжилгээг ашиглан эмнэлзүйн тохиолдол-хяналтын судалгааны загварыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд хамрагдагсадыг А бүлэг: FOLFIRI схемээр эмчилгээ хийлгэсэ, Б бүлэг: Бевацизумаб + FOLFIRI схемээр эмчилгээ хийлгэсэн бүлгүүдэд хувааж судалгааны үр дүнг тооцов. Үр дүн: Судалгаанд оролцогчдод цус багадалтыг гаж нөлөөний нийтлэг шалгуур үзүүлэлт (CTCAE)-ийг ашиглан үнэлэхэд судалгааны А ба Б бүлэгт I зэргийн цус багадалт 36.67% ба 27.42%, II зэргийн цус багадалт 1.67% ба 4.84%, III ба IV зэргийн цус багадалт зөвхөн Б бүлэгт 0.01% ба 3.23% (RR=0.83, 95% CI=0.64-1.08, p=0.17) тус тус илэрсэн багаа нь тодорхойлогдлоо. Судалгааны бүлгүүдийн хооронд тромбоцитопени ба нейтропени нь Б бүлэгт өндөр буюу статистикийн хувьд ач холбогдолтой (RR=1.21, 95%, CI=1.10-1.46, p=0.000) байлаа. Судалгаанд оролцогчдод хүнд зэргийн буюу III зэргийн тромбоцитопениг CTCAE шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд А ба Б бүлэгт 5% ба 11.29%, IV зэргийн тромбоцитопени 1.67% ба 6.45% тус тус илэрсэн. III зэргийн нейтропени А ба Б бүлэгт 3.33% ба 8.06%, IV зэргийн нейтропени 1.67% ба 12.90% тус тус тодорхойлогдсон. Дүгнэлт: 1. Бидний судалгаанд иринотекан ба флюроурацилд суурилсан стандарт хими эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдэд хөнгөн зэргийн анеми, тромбоцитопени, нейтропени илэрч байна. 2. Бай эмчилгээ болох бевацизумабыг хими эмчилгээтэй хавсруулан хэрэглэх нь дан FOLFIRI схемийн эмчилгээтэй харьцуулахад хүнд зэргийн анеми, нейтропени болон тромбоцитопени үүсгэх нь харьцангуй өндөр тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, КОВИД-19 өвчний хүндэвтэр тохиолдолд фавипиравир эмийн эмнэлзүй ба шинжилгээний зарим үзүүлэлтүүдэд үзүүлэх үр нөлөөг харьцуулан судалсан үр дүнгээс(2022-06-12); ;Н.Нарангарав; ;Д.ГантуяаҮндэслэл: Ковид-19 өвчний эрт үед вирусийн эмийг эмчилгээнд Шинэ коронавируст хэрэглэснээр өвчний явц даамжирч, хүндрэхээс сэргийлж байгааг халдвар (Ковид-19) судалгааны үр дүн харуулж байна. Түүнчлэн вирусийн эсрэг эмийн Ремдесивир сонголт тодорхойгүй хэвээр байгаа тул судлаачид анхаарал хандуулж Фавипиравир судалсаар байна. Зорилго: Ковид-19 вирусийн халдварын эмнэлзүйн Эмнэлзүйн судалгаа хүндэвтэр явцтай эмчлүүлэгчдэд фавипиравир вирусийн эсрэг эмийн эмчилгээний үр нөлөөг ремдесивир эмтэй харьцуулан судлах зорилго тавилаа. Арга, аргачлал: Судалгааг ХӨСҮТ, УГТЭ болон АШУҮИСийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн хийлээ. Ковид-19 онош батлагдсан, судалгаанд хамруулах шалгуур хангасан, сайн дурын үндсэн дээр судалгаанд оролцохыг зөвшөөрсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 150 эмчлүүлэгчдийг судалгаанд хамруулсан. Фавипиравир эмийг туршилтын бүлэгт, ремдесивир эмийг стандарт бүлэгт эмнэлзүйн удирдамжид заасан тунгаар хэрэглэж, эмнэлзүй, зарим шинжилгээний үзүүлэлтүүдээр харьцуулан судаллаа. Үр дүн: Фавипиравир эмийг хэрэглэсэн туршилтын бүлэгт ПГУ-ын шинжилгээнд SARS-Cov-2 вирусийн S, N, E генийн нуклейн хүчлийн өвөрмөц дараалал, С-реактив уураг, ЛДГ зэрэг үрэвслийн зарим маркеруудийн хэмжээ болон эмнэлзүйн шинж тэмдгүүд нь эмчилгээ эхлэхээс өмнөх үеэс, эмчилгээний 5-7 дахь хоног болон эмнэлгээс гарах үед буурч байсан бөгөөд стандарт эм болох ремдесивир эмийн бүлгийнхтэй ижил байлаа. Эмнэлэгт эмчлэгдэж гарснаас хойш 14 дэх хоногт хяналтын үзлэгт эмнэлзүйн тэмдэг, шинжилгээний үзүүлэлт нь фавипиравир бүлэгт ремдесивирын бүлгээс ялгаагүй байв. Хэлцэмж: Ковид19-ын шалтгаант уушгины хатгаатай өвчтөнүүдэд фавипиравир эмчилгээ хийснээр эмнэлзүйн сайжрах хугацааг ойролцоогоор 3 хоногоор богиносгосон ба Ковид-19-ын шинж тэмдгүүд, цээжний зураглал, вирусийн клиренс зэрэг нь фавипиравирын бүлэгт мэдэгдэхүйц эрт сайжирсан гэсэн судалгааны үр дүн байгаа нь бидний судалгааны үр дүнтэй дүйж байна. Дүгнэлт: Иймээс Ковид-19 өвчний эмнэлзүйн хүндэвтэр тохиолдолд фавипиравир эм нь ремдесивир эмтэй дүйхүйц нөлөө үзүүлж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Бөөр авах мэс заслын эмчилгээний аргуудыг харьцуулан судалсан нь(2020-02-15) ;Ч.Сарантулга ;Я.Эрдэнэ-Очир ;Р.Ганбаатар ;Д.ЖаргалсайханТ.ТогтохбаярҮндэслэл: Бөөрний эсийнөмөн (БЭӨ гэх) бөөрний хучуур эсээс гаралтай хорт хавдар бөгөөд нийт хорт хавдрын тохиолдолын 3% бөгөөд Америкийн SEER-н бүртгэлээс харахад 2016 оны байдалаар 100,000 хүн амд 13 орчим болж нэмэгдсэн байна1. Тохиолдол хяналтийн, эргэмж судалгааны загварыг ашиглан ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт 2013 оноос 2019 оны 6-сар хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн, КТийн шинжилгээгээр аль нэг талын бөөрөнд үүсгэвэртэй гэсэн оношоор мэс засал эмчилгээнд орж мэс заслын дараах эд эсийн шинжилгээгээр БЭӨ оношлогдсон өвчтнүүдийн түүхээс дараах мэдээллүүдийг түүвэрлэн боловсруулалт хийлээ. Үр дүн: Сүүлийн 5-н жилийн хугацаанд нийт 342 тохиолдол бөөр авах төгс мэс заслын НМЗ-211, ХДМЗ-132 хийгдсэн. 2013-2017 онд НМЗ-157, ХДМЗ-37 буюу 4,2:1 харьцаатай байсан бол 2018-2019 онд НМЗ-54, ХДМЗ-95 буюу 1:1.75 болж дурангийн мэс заслын тоо эрс нэмэгдсэн. Дүгнэлт: БӨ-н мэс засал эмчилгээнд бөөрийг хэвлийн дурангаар авах арга нь эмчилгээний нэгэн арга болгон сонгож болох нь нотлогдож байна. Цаашид өвчтөний 5 жил амьдрах хугацаа болон бөөр хадгалах мэс заслыг нэвтрүүлж судлах боломжтой юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нойр булчирхайн хавдрын эмгэг судлалын оношилгооны асуудалд(2024-05-13) ;Г.Нямсүрэн; ;Э.Баярмаа ;Г. ҮнэнбатР.МөнхбатҮндэслэл: Дэлхийн дахинд нойр булчирхайн хорт хавдар тохиолдлоороо 12-дугаар байр, нас баралтаар 6-дугаар байранд орж байна. Монгол улсын хувьд нойр булчирхайн хорт хавдар 9-дугаар байранд орж байгаа бөгөөд 86.6% нь III, IV үе шатанд хожуу оношлогдож байна. Дэлхий дахинд уг хавдрыг эрт илрүүлэх оношилгооны аргачлал хомс байдаг нь уг хавдрын эрт үед оношлох боломжийг хязгаарладаг учраас нойр булчирхайн хорт хавдрын урьтал эмгэгийг илрүүлэх арга боловсруулах нь чухал ач холбогдолтой юм. СA-19.9 (cancer antigen 19-9) биомаркер нь нойр булчирхайн хавдрыг илрүүлэхэд туслахаас гадна эмчилгээний үр дүнг хянахад одоогоор нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ганц маркер бөгөөд хорт хавдрын төрлөөс хамаарсан оношилгооны өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлох асуудал тулгамдаж байна. Зорилго: Нойр булчирхайн хортой болон хоргүй хавдрын эмгэг судлалын онцлогийг CA19.9 маркерийн илрэлтэй уялдуулан судлах. Арга, аргачлал: АШУҮИСийн МЯЭ-ийн мэс заслын тасаг, ХСҮТ-ийн ЭЦНБМЗ тасагт 2023 оны 1 сарын 1-нээс 2023 оны 12 сарын 31-ийг хүртэл нойр булчирхайн мэс засалд орсон 73 эмчлүүлэгчийн өвчний түүхэнд ретроспектив чиглэлтэй баримтын судалгааг хийж гүйцэтгэв. Үр дүн: Эд судлалын хувьд 29 (49%) тохиолдол нь нойр булчирхайн цоргоны өмөн (PDAC) хамгийн нийтлэг тохиолдож байгаа бөгөөд нойр булчирхайн хортой хавдруудын үед CA-19.9 илрэл нэмэгдэж, харин хоргүй үүсгэвэрт өсөхгүй байна. Дүгнэлт: CA-19.9 нь нойр булчирхайн хортой болон хоргүй хавдруудыг ялган оношлоход ач холбогдол өндөртэй биомаркер байх боломжтой.
