Э.Уранбайгаль
Loading...
Товч нэр
Э.Уранбайгаль
Бүтэн нэр
Энхбаяр Уранбайгаль
Латин нэр
Enkhbayar Uranbaigali
Албан тушаал
Ахлах багш
Харьяалал
10 results
Now showing 1 - 10 of 10
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Quantitative Serum HBsAg and M2BPGi Levels in Patients with Chronic Hepatitis D(Mongolian National University of Medical Sciences, 2016-11-25); ; ; ;Uyanga BayarsaikhanSumiya DorjObjectives: Quantification of serum HBsAg has several clinical significances such as acting as a biomarker for the hepatitis D virus (HDV)-RNA level and necroinflammatory activity in HDV infection. The WFA+-M2BP is a new glyco-biomarker for liver fibrosis. The aim of this study was to compare the quantitative HBsAg and M2BPGi levels between groups of HBV infected patients with or without HDV infection. Methods: Totally, 112 consecutive HBsAg carriers with or without HDV infection (median age 36 vs 38) were enrolled in the study. Serum HBsAg and M2BPGi levels were measured using commercial tests. Results: Mean qHBsAg concentrations were 3.8 ±0.6 log IU/mL and 3.5 ±0.8 log IU/mL in the HDV positive and HDV negative HBsAg carriers, respectively (p = 0.02). Yet 45 patients out of 56 HDV positive patients have HBsAg level >2000 IU/mL whereas only 33 patients in the HBV mono infected group had concentrations this high. The mean M2BPGi was a 1.2 cut-off index (COI) in the HDV negative group vs. 2.1 COI in the HDV positive group (p<0.001). Conclusion: The qHBsAg level was higher in HDV positive patients compared with HDV negative subjects. But qHBsAg levels were higher in the HBeAg positive subjects despite the presence of HDV infection. The mean M2BPGi value in the HDV positive group was higher than in HDV negative subjects. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Establishment of Reference Interval for M2BPGI Glyco-Biomarker in the Serum of Mongolian People(Mongolian National University of Medical Sciences, 2020-12-29); ; ; ; Objectives: Establishment of reference interval for M2BPGI glyco-biomarker in the serum of relatively healthy Mongolian people. Methods: Serum analysis for M2BPGI glyco-biomarker, hepatitis virus markers, and AFP analysis were performed using a fully automated chemiluminescence immunoassay analyzer. Non-parametric methods were used for establishment of reference interval according to the guideline of the Clinical Laboratory Standards Institute. Statistical analysis was done by using SPSS ver. 20.0; SPSS Inc., Chicago, IL software. Results: Total of 3384 people were involved in this study. Of the total participants, 40% were overweight and 31.3% were obese. Also, of the population 10.1 percent were positive for HBsAg, 17 percent were positive for Anti-HCV, and 1.1 percent had co infection of both HBV and HCV. A total of the 316 individuals met the inclusion criteria for reference interval establishment and 77 (24.4%) of them were men and 239 (75.6%) were women. The reference interval of M2BPGI glyco-biomarker for men was 0.883 ± 0.311C.O.I and for women was 0.951 ± 0.411C.O.I. Conclusion: It is determined that the reference interval for M2BPGI glyco-biomarker in the serum of relatively healthy Mongolian people was 0.936 ± 0.391C.O.I. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Risk Factors for Hepatitis B and C Infection in 10 to 40 Year Olds in Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2019-12-29); ; ; ; Objective: To determine the prevalence of hepatitis B and C infection and its risk factors in Mongolians from 10 to 40 years of age. Method: Randomly selected Mongolians underwent phlebotomy and completed a questionnaire about their medical and family history and risk factors. Participants were screened for qHBsAg, anti-HBs, HBeAg, anti-HBe, anti-HBc markers, and Anti-HCV. Results: 6811 people, 2900 (42.7%) males, and 3911 (57.3%) females participated. Most were from Ulaanbaatar (4685, 69%), with the remaining 2126 (31%) from rural areas. Seven percent were HbsAg positive, 4.2% were HCV positive. Of those10-20 years of age, 5.8% (29) had hepatitis B, 6% (17) had hepatitis C. Of those 21 to 40 years of age, 94.2% (469) had hepatitis B, and 94%(268) had hepatitis C. Children whose mother was HBsAg positive were at higher risk of HBsAg positivity (OR 2.152; 95% CI 1.4; 3.2, p < .0001) as well as those with male gender (OR 1.703; 95% CI 1.17;2.46, p < .005), those phlebotomized for lab tests (OR 1.768; 95% CI 1.14; 2.74, p = .011) ,and those immunized against hepatitis B (OR 0.508; 95% CI 0.35; 0.74, p < .0001). HCV infection was associated with history of dental procedures (OR 1.681; 95% CI 1.01; 2.79, p = .045), using glass syringes (OR 2.131; 95% CI 1.54; 2.95, p < .0001), and previously used needles (OR 2.411; 95% CI 1.09;5.29, p = .028). Conclusions: Among the Mongolian population between 10 and 40 years of age, 7.3% were HbsAg positive, 4.2% were Anti-HCV positive. The risk factors were maternal HbsAg positivity, utilization of glass syringes, reusing needles, phlebotomy for laboratory tests, receiving dental treatment, and the absence of hepatitis B immunization. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Results of the National Study of CLEIA Method for the Prevalence of HBV and HCV in the 40-64 Age Population of Mongolia(Mongolian National University of Medical Sciences, 2019-09-25); ; ; ; Objective: Using high-sensitivity test results of CLEIA we aimed to investigate the prevalence of hepatitis B and C virus, and compare levels of AST, ALT, M2BPGI in the Mongolian population in the age between 40-64. Methods: In order to reflect the administrative and geographical features of Mongolia, the sampling was done at three levels: urban, province center, and rural. Immunological test was measured by chemiluminescence enzyme immunoassay (CLEIA). The statistical package for the social sciences (SPSS) version 25 was used for the statistical analyses. Results: The survey covered 3196 people. 71.8 percent of the patients surveyed had a negative in hepatitis test. 10.1 percent had a positive HBsAg test. 17 percent had a positive anti-HCV test. 1.1 percent had both a positive both HBsAg and anti-HCV (<.0001). AST and ALT increased more frequently during co-infection. M2BPGI protein average level in the non-infected group was 1.00 C.O.I, in the HBsAg positive group 1.65 C.O.I, in the anti-HCV positive group 1.83 C.O.I, and in the co-infection group 1.87 C.O.I (<.0001). Conclusion:10.1 percent of 40-64year-olds in Mongolia were infected with hepatitis B virus, and 17 percent had Hepatitis C virus and 1.1 percent had hepatitis B and C virus co-infections. Serum M2BPGi is increasing in hepatitis C virus infection and in co-infection. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Насанд хүрэгчдийн цус багадалтын тархалт, хүндийн зэргийг судалсан дүн(2025-01-01) ;Б.Энхмаа ;П.Хулан ;Э.Оюунсүрэн ;Ц.ОдгэрэлҮндэслэл: Дэлхийн олон улс оронд цус багадалт өвчин нь одоог хүртэл хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. 1999-2010 онуудад дэлхийн 187 оронд цус багадалтын тархалт, үндсэн шалтгааныг илрүүлэх судалгаагаар 100’000 хүн амд 23’176 хүн цус багадалттай байгааг тогтоожээ. Манай улсын хувьд 2017 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний У ”-р судалгаагаар 15-49 насны бүлгүүдэд таван жирэмсэн эмэгтэй тутмын нэг (21.4%), төрөх насны эхчүүдийн 16.2%, эрэгтэйчүүдийн 3.0% нь цус багадалтттай тэдгээрээс Хангайн, Баруун бүсэд төмөр дутлын цус багадалт ач холбогдол бүхий өндөр (р<0.001) гэсэн үр дүн гарчээ. Монголчуудын нас, хүйс, оршин суугаа байршил зэргээс хамааран цус багадалт өвчний тархалтыг судалж, эмнэлзүйн зэргийг тогтоох нь бүс нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний стратегийг боловсруулахад чухал юм. Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд нийт хүн амын дундах цус багадалтын тархалтыг тогтоох судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо Зорилго: Насанд хүрсэн хүн амын дундах цус багадалт өвчний илрүүлэг, цус багадалтын хэлбэр, хүндийн зэргийг тогтоох. Арга аргачлал: Энэхүү судалгааг нэг-агшингийн загвараар 2022 оны 05 сараас 2023 оны 09 сарын хооронд эрт илрүүлгийн кабинетад хамрагдсан 18 ба түүнээс дээш насны үйлчлүүлэгчдийг хамруулан цусны дэлгэрэнгүй шинжилгээний үр дүнгээр цус багадалтыг илрүүлэн хүндийн зэргийг тооцсон. Судалгааны статистик боловсруулалтыг 8Р88-27 программыг ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 6.7%, эмэгтэйчүүдийн 9.9%, эрэгтэйчүүдийн 2.8% нь цус багадалттай байна. Хөнгөн зэргийн цус багадалт 66.7%, дунд зэргийн цус багадалт 30%, хүнд зэргийн цус багадалт 3.3% байв. Төрөх насны эмэгтэйчүүдийн дунд тархалт өндөр байсан бол эрэгтэйчүүдийн хувьд нас нэмэгдэх тусам цус багадалтын тархалт ихсэж байна. Улаанбаатарын бүсэд 583 (25.6%), Баруун бүсэд 171 (7.5%), Хангайн бүсэд 343 (15.1%), Төвийн бүсэд 921 (40.4%), Зүүн бүсэд 261 (11.4%)-ийн тархалттай байна. Бүс нутгийн байршлаар Төвийн бүс нутагт тархалт өндөр бусад бүсүүдэд харилцан адилгүй тархалттай байна. Дүгнэлт: Нийт судалгаанд оролцогчдын 6.7%, эмэгтэйчүүдийн 9.9%, эрэгтэйчүүдийн 2.8% нь цус багадалттай байна. Цус багадалт илэрсэн хүмүүсийн 66.7% нь хөнгөн, 30% нь дунд, 3.3% нь хүнд зэргийн цус багадалттай байв. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд дунд, хүнд зэргийн цус багадалт илүү тохиолдож байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны сийвэнгийн Aβ1-42 болон Tau биомаркеруудыг ашиглах нь(2024-03-20) ;П.Нарангэрэл ;Н.Батгомбо ;Д.Сумъяа ;А.ДэлгэрмөрөнЦ.БаярмааҮндэслэл: Мэс заслын дараах танин мэдэхүйн алдагдал (postoperative cognitive dysfunction, POCD) нь зүрхний мэс засал, зүрхний бус бусад мэс засал, тайвшруулалт болон өвчин намдаах эмчилгээний дараа үүсэх боломжтой. Мэс заслын дараах танин мэдэхүйн бууралт нь мэс заслын төрлөөс хамааран харилцан адилгүй тохиолдох бөгөөд тархалт харилцан адилгүй (8.9% - 46.1%) байдаг. Цусны сийвэнд Aβ1-42, Tau уургийн хэмжээг тодорхойлох шинжилгээг POCD, тэнэгрэл, хөнгөн зэргийн танин мэдэхүйн алдагдал зэрэг эмгэгийн оношилгоонд хэрэглэж байна. Цусны ийлдсэд биомаркеруудыг тодорхойлох нь энэ эмгэгийг эрт илрүүлэх, эмгэг жамын талаархи ойлголтыг тодруулах, урьдчилан таамаглах, оношлох, эмчилгээний менежментийг сайжруулахад тусална. Манай улсад мэс заслын дараах танин мэдэхүйн алдагдалыг илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаар хийгдсэн судалгаа, мэдээ хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мэдээгүйжүүлгийн дараах танин мэдэхүйн бууралтын оношилгоонд цусны ийлдсийн шинэ биомаркеруудыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэгтэй мэс засалд орсон 65 болон түүнээс дээш насны нийт 34 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдагчдаас мэдээгүйжүүлэг болон мэс заслын өмнө 24 цагийн дотор “Танин мэдэхүйг үнэлэх Монтреалын сорил (МоСА)”-р суурь танин мэдэхүйн байдлыг үнэлэн цусны шинжилгээгээр мэс засал, мэдээгүйжүүлгийн өмнөх цусны сийвэнгийн Aβ1-42, Tau уургийнг тодорхойлсон. Үр дүн: Мэс засал, мэдээгүйжүүлгийн өмнө 24 цагийн дотор үнэлсэн “Танин мэдэхүйн суурь үзүүлэлтүүдийг үнэлэх Монтреалын сорил (МоСА)” оноо ухамсарт ухаан балартал илрээгүй эмчлүүлэгчдэд (19.88±4.017) пг/мл, ухамсарт ухаан балартал илэрсэн эмчлүүлэгчдэд (13.38±9.07) пг/ мл буюу танин мэдэхүйн дунд зэргийн бууралт бүхий эмчлүүлэгчдэд ухамсарт ухаан балартал илэрч байлаа. Мэс заслын өмнөх Tau уургийн хэмжээ ухамсарт ухаан балартал илрээгүй эмчлүүлэгчдэд 10.52 (3.2215.78) пг/мл, мэс заслын дараа10.31 (3.37-14.28) пг/мл буюу статистик ялгаа бүхий өөрчлөлт ажиглагдсангүй (P=0.9751). Ухамсарт ухаан балартал илэрсэн бүлэгт мэс заслын өмнө 17.75 (3.59-25.69) пг/мл, мэс заслын дараа 7.57 (3.07-15.95) пг/мл буюу статистик ач холбогдол бүхий буурсан байна (P=0.0391). Ухамсарт ухаан балартал илэрсэн бүлэгт мэс заслын өмнөх Aβ1-42 уургийн хэмжээ 11.73 (9.73613.73) пг/мл, мэс заслын дараа 12.39 (9.89-14.87) пг/мл буюу статистик ялгаа бүхий өөрчлөлт ажиглагдсангүй (P=0.6406). Tau уургийн оношилгооны мэдрэг чанар болон өвөрмөц чанарыг ROC муруйгаар үнэлэхэд сийвэнгийн Tau уургийн мэс заслын өмнө мэдрэг чанар 75%, өвөрмөц чанар 73.08% тодорхойлогдлоо. Дүгнэлт: 1. Ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэгтэйгээр мэс засалд орсон 65 болон түүнээс дээш насны эмчлүүлэгчдийн мэдээгүйжүүлгийн өмнөх цусны сийвэнгийн Tau уургийн хэмжээ өндөр байх тусам мэс заслын дараа ухамсарт ухаан балартал илэрч байгаа нь ажиглагдлаа. 2. Мэс заслын дараах ухамсарт ухаан балартлыг илрүүлэхэд мэс заслын өмнө цусны сийвэнгийн Tau биомаркерийг тодорохойлох оношлогооны мэдрэг, өвөрмөц чанар сайн байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Зорилтот бүлгийн хүн амын дундах биемахбодийн хэмжилт ба нүүрс усны солилцооны алдагдлыг үнэлсэн дүн(2022-11-02) ;Б.Дэлгэрмаа ;У.Энхтуяа; ;Б.ЦолмонцэцэгГ.УугантуяаҮндэслэл: Дэлхийн хэмжээнд таргалалтын тархалт тасралтгүй нэмэгдсээр байна. Олон улсад хийгдсэн судалгаануудын дүнгээс харахад биеийн хүчний дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг хэдий ч цэргийн алба хаагчдын дунд таргалалт, чихрийн шижин, зүрх судасны эмгэгийн эрсдэл өндөр байна. Монгол улсын хувьд таргалалтын тархалт, нүүрс усны солилцооны алдагдлыг тодорхой зорилтот бүлгийн хүн амын дунд хараахан судлаагүй байна. Зорилго: Зорилтот бүлгийн хүн амын дунд биемахбодийн зарим үзүүлэлтүүдийг үнэлэн нүүрс усны солилцооны алдагдалыг илрүүлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгаа нь 2022 оны 6-8 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын 30-55 насны зорилтот бүлгийн хүн амыг хамруулан нэг-агшингийн судалгааны загвараар хийгдсэн. Биемахбодийн хэмжилтэд биеийн жин, өндөр, БЖИ, бүсэлхийн тойрог, цусны даралт, гарын атгах хүч зэргийг багтаасан. Нүүрс усны солилцооны байдлыг глюкозын ачаалалт сорилоор үнэлсэн. Р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт 141 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 37.6±5.5 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 70.9% (n=100) нь эрэгтэй, 76.6% (n=108) нь бакалавраас дээш боловсролтой байв. БЖИ-ээр биеийн жингийн илүүдэл 56% (n=79), таргалалтын эзлэх хувь 19.1% (n=27), бүсэлхийн тойргийн хэмжилтээр төвийн таргалалт 63.1% (n=89) байв. Пирсоны корреляцийн шинжилгээгээр бүсэлхийн тойрогийн хэмжээ нь өлөн үеийн глюкоз (r=0.219) ба настай (r=0.223) сул эерэг хамааралтай байна. Энэ нь статистикийн хувьд үнэн магадлалтай байв. Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын төвийн таргалалтын тархалт 63.1%, нүүрс усны солилцооны алдагдал 13.5% байна. Төвийн таргалалт нь нүүрс усны солилцооны алдагдлын нэг эрсдэл болж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Шээсээр ялгарах креатинины хэмжээг шинжлэх аргуудыг харьцуулан судласан үр дүн(2022-11-02) ;У.Энхтуяа ;Б.Дэлгэрмаа; ;Д.НармандуулБ.Амар-амгаланҮндэслэл: Креатинин нь булчингийн метаболизмын завсрын бүтээгдэхүүн бөгөөд хэвийн үед 0.1-0.5 г/л, дундажаар 1 г/хоног хэмжээгээр тогтмол шээсээр ялгарч байдаг. Шээсээр ялгарах креатинины хэмжээнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал улс үндэсний онцлог, зан заншил, хооллолт зэргээс хамаарч ялгаатай байдаг тухай судалсан байдаг. Манай орны хувьд хүн амын хооллолт, амьдралын хэв маяг, өвчлөл зэргээс хамаарч шээсээр ялгарах креатинины хэмжээг тодорхойлсноор цаашид хүн амын дунд булчингийн масс алдагдалд бий болдог эмгэгүүдийн (саркопени) оношилгоонд чухал ач холбогдолтой юм. Зорилго: Шээсээр ялгарах креатинины хэмжээг шинжлэх аргуудыг судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэж буй 30-60 насны 350 хүнийг хамруулсан. 24 цагийн шээс болон өглөөний өлөн шээсэнд агуулагдах креатинины хэмжээг биохими, шээсний химийн шинжилгээний аргуудаар шинжилж шинжилгээ хоорондын хамаарлыг харьцуулан судалсан. Үр дүн: Судалгаанд нийт 350 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 42.3±5.5 жил байв. Судалгаанд хамрагдагсдын 46.6% (n=163) нь эрэгтэй, 53.4% (n=187) нь эмэгтэй байв. Шээсэнд креатинин тодорхойлох аргуудын үр дүнгүүдийн хоорондын хамаарлыг судалсан судалгаагаар: Биохимийн аргаар өглөөний өлөн шээс, шээсний химийн шинжилгээний аргаар өглөөний өлөн шээс тодорхойлох шинжилгээнүүд хоорондын хүчтэй хамааралтай (r=0.816) байв P<0.001. Биохимийн аргаар 24 цагийн шээсний шинжилгээ нь шээсний химийн шинжилгээгээр 24 цагийн креатинин тодорхойлох аргатай хоорондоо корреляци хүчтэй хамааралтай (r=0.864) байна P<0.001. Шээсэнд креатинин тодорхойлох аргуудын нийцлийг судалсан судалгаагаар: Биохимийн ба Шээсний химийн шинжилгээний аргаар өлөн үеийн шээсний шинжилгээ дунд нийцэлтэй (κ=0.585), Биохимийн ба Шээсний химийн шинжилгээний аргаар 24 цагийн шээсний шинжилгээ дунд нийцэлтэй (κ=0.481) байв. Дүгнэлт: Өлөн үеийн болон 24 цагийн шээсээр ялгарах креатинины хэмжээг тодорхойлох биохими, шээсний химийн шинжилгээний аргууд нь статистик ач холбогдол бүхий хүчтэй хамааралтай байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Handgrip Strength Is Positively Associated with 24-hour Urine Creatine Concentration(2023-03); ; ;Sukhbaatar, Nandin-Erdene ;Usukhbayar, NarkhajidGanbold, UugantuyaBACKGROUND: Muscle mass evaluation methods are often expensive and therefore limited in their daily use in clinical practice. In this study, we investigated the relationship between hand grip strength (HGS) and other parameters of body measurements with urine creatinine, especially to investigate whether HGS measurement is an indicator of muscle metabolism. METHODS: In total, 310 relatively healthy people (mean age 47.8 + 9.6; 161 people or 51.9% of the total population were men) who were undergoing preventive examinations were included in this study and given a container to collect 24-h urine, and the amount of creatinine in the urine was determined by a kinetic test without deproteinization according to the Jaffe method. A digital dynamometer (Takei Hand Grip Dynamometer, Japan) was used in the measurement of HGS. RESULTS: There was a significant difference in 24-h urine creatinine (24 hCER) between the sexes, with a mean of 1382.9 mg/24 h in men and 960.3 mg/24 h in women. According to the correlation analysis, the amount of urine creatinine was related to age (r = -0.307, p < 0.001 in men, r = -0.309, p < 0.001 in women), and HGS (r = 0.207, p = 0.011 in men, r = 0.273, p = 0.002 in women) was significant for either sex. However, other parameters of body measurements, such as girth, forearm circumference, and muscle mass measured by bioelectrical impedance, were not related to urine 24 hCER. A correlation between HGS and 24 hCER was observed in age groups. CONCLUSIONS: We found that HGS is a potential marker in muscle metabolism assessment that is proven through 24 hCER. In addition, therefore, we suggest using the HGS measure in clinical practice to evaluate muscle function and well-being.Scopus© Citations 3 - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Scopus© Citations 18
