Э.Мандуул
Loading...
Товч нэр
Э.Мандуул
Бүтэн нэр
Энхжаргал Мандуул
Латин нэр
Enkhjargal Manduul
Албан тушаал
Багш
Харьяалал
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Толгойн компьютерт томографийн шинжилгээнд шүдний эрүүл мэндийн байдлыг үнэлсэн дүн(2021-11-01) ;Д.Норовбанзад ;Д.Түвшинжаргал; ;Д.МөнхбаатарШүд цоорох өвчин нь дэлхий даяар өндөр тархалттай байдаг бөгөөд амьдралын чанарыг бууруулдаг хүчин зүйлүүдийн нэг юм. Монгол улсад 2016 оны байдлаар шүд цоорох өвчин хүүхдэд 82.9%97.8%, насанд хүрэгчдэд 99.1% байна. АШУҮИС-ийн Монгол Японы Эмнэлэг болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Радиологийн тасагт 2020 оны 06 сарын 20-ноос мөн оны 09 сарын 20-ны хооронд шүд, эрүү нүүрний эмгэгийн бус заалтаар 13-65 насны 300 үйлчлүүлэгчид эрүүний хэсэг тусгагдан орж хийгдсэн толгойн компьютерт томографийн (КТ) шинжилгээнд ретроспектив судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Судалгаанд оролцогчдын хүйсийн харьцаа 163 (54.3%) нь эрэгтэй, 137 (45.7%) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас нь 36.3±13.7 тус тус байлаа. Боловсролын байдлыг тодорхойлоход судалгаанд нийт хамрагдагсдын 137 (45.7%) нь дээд боловсролтой байсан бол 163 (54.3%) нь бүрэн дунд ба түүнээс доош боловсролтой байв. Судалгаанд оролцогчдын шүдний эрүүл мэндийн байдлыг КТ-ийн шинжилгээгээр үнэлэхэд шүд цоорлын өвчин 142 (47.3%), шүд алдалт 268 (89.3%), сурвалжийн оройн үрэвсэл 68 (22.7%), сурвалжийн оройн уйланхай 4 (1.2%) тус тус илэрсэн бол 21 (7%) тохиолдолд саатсан шүд илэрч байсан. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Тархины менингиом хавдрын зэргэлдээх тархины эдийн хаванг соронзон резонанст томографийн дүрслэлийн шинжүүд, хистологитой харьцуулан судалсан нь(2021-04-06); ;Д.Түвшинжаргал; ; О.ЭнхээМенингиом нь төв мэдрэлийн тогтолцооны тархины менингиотель эсээс үүсдэг глийн бус эсийн гаралтай, голлон тохиолддог анхдагч хоргүй хавдар юм. Менингиом нь бусад тархины анхагдагч хавдрууд, үсэрхийлсэн хавдруудын нэгэн адил хаван үүсгэдэг. Хавдрын зэргэлдээх тархины эдийн хаван бол нэмэлт эмнэлзүйн шинж өгөх, тархины дотоод даралтыг ихэсгэх, мэс засал хийлгэхэд хүндрэл үүсгэж, өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг. 2017-2020 оны хооронд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт тархины мэс засалд орж, Эмгэг Судлалын Үндэсний Төвд хистологийн шинжилгээгээр тархины менингиом оношилогдсон 42 тохиолдол дээр ретроспектив судалгааг хийсэн. Дүрслэлийн шинжүүд болох паренхимийн шахагдалт (p<0.0001, ХИДУ p=0.01), зах ирмэгийн байдал (p<0.0001, ХИДУ p=0.004), аалзавч давхрага арилах/ тархин дахь нэвчилт (p=0.02, ХИДУ p=0.02), тодосгогч бодисны дараах тодролын байдал (p=0.09, ХИДУ p=0.034) болон хистологи (p=0.008, ХИДУ p=0.26)-ыг хавантай харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа хамааралтай байсан.
