Г.Баярбат
Loading...
Товч нэр
Г.Баярбат
Бүтэн нэр
Гомбо Баярбат
Латин нэр
Gombo Bayarbat
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Багш
Харьяалал
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын үеийн тусламж, үйлчилгээний хүний нөөц ба хүртээмжийн өнөөгийн байдал(2026-04-28); ; ; ;С.МөнхнаранЖ.БаярсайханҮндэслэл: Дэлхий даяар 2024 оны байдлаар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-тэй амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.3 сая орчим шинэ халдвар бүртгэгдэж байна. Хүний нөөцийн хувьд халдварт өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтний хүрэлцээ хангалтгүй, зарим орон нутагт нэг эмчид ногдох ачаалал улсын дунджаас 1.5–2 дахин их байна. Зорилго: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүний нөөцийн бүтэц, хүртээмжийн өнөөгийн байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний бэлэн байдал, төрөл, байршил, хүртээмжийг үнэлэхдээ ДЭМБ-ын боловсруулсан “SARA-Service Availability and Readiness” стандарт асуумжийг ашиглав. Судалгааны Үр дүнг Microsoft Excel программ ашиглан боловсруулалтыг хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-тусламж, үйлчилгээ үзүүлж буй хүний нөөцийн өнөөгийн байдал БЗДХ, ХДХВ, ДОХ-ын нийт 56 эмч, 37 сувилагч, 10 бага эмч, 3 зөвлөгч, 16 лабораторийн их эмч, 33 лаборант тус тус үйл ажиллагаа явуулж байна. Эмч, сувилагчийн харьцаа 1:0.66 байна. БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр ажиллаж буй эмч, сувилагчийн тоо 10 000 хүн амд дунджаар 0.21 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо дунджаар 0.20 байна. 10000 хүн амд ногдох БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч, бага эмч, сувилагчийн тоо 0.10-аас бага аймгуудын хувьд мэргэшсэн их эмчгүй юм уу огт эмчгүй, эмчтэй ч мэргэшсэн бус өөр мэргэшлийн эмч хавсран ажиллаж буй, бага эмчгүй, сувилагчгүй аймгууд юм. Нийт 21 аймгийн 6 нь буюу 29 хувь нь 0.10аас бага гэсэн категорид багтаж байна. Монгол Улсын хэмжээнд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индекс 54.8 байна. Дүгнэлт: БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж, үйлчилгээний хүртээмжийн индексийг хүний нөөцийн хүрэлцээ, кабинетын бэлэн байдал зэрэг үзүүлэлтүүд дээр үндэслэн тооцож үзэхэд тусламж, үйлчилгээний хүртээмж муу байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн чадавхийг бэхжүүлэх сургалтын хэрэгцээг тодорхойлсон үр дүн(2023-05-22) ;М.Булгантамир; ;Г.Мягмар ;А.НоминҮндэслэл: Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, тасралтгүй хүргэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын удирдлага, эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийг сайжруулах суурь шинэчлэлийн үйл явц зайлшгүй шаардлагатай байгааг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа”, “Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын нарийвчилсан үнэлгээ”-ний үр дүн харуулж байгаа нь тус судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн сургалтын хэрэгцээг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн аргыг ашиглан Монгол улсын 4 бүсийн төлөөлөл 4 аймгийн 12 өрх, сумын эрүүл мэндийн төв болон Улаанбаатар хотын 9 дүүргийн 18 өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нийт 140 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүдийг зорилтот түүврийн аргаар хамруулав. Мэдээллийг тоон болон чанарын аргаар цуглууллаа. Менежментийн сургалтын хэрэгцээг тодорхойлохдоо Хеннесси Хикс-ийн боловсруулсан аргаар сургалтын хэрэгцээг өнөөгийн түвшин болон ач холбогдлын түвшний үнэлгээний зөрүүгээр тодорхойлов. Үр дүн: Үнэлгээнд Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвийн 54 хүн хамрагдсанаас дундажаар 46.5%, орон нутгийн өрх, сумын эрүүл мэндийн 77 хүн хамрагдаж дундаж 38.9% байгаа нь менежмийн талаарх мэдлэг “Хангалтгүй” байгааг илтгэж байлаа. Гэвч менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна. Судалгаанд хамрагдагсдын сургалтын хэрэгцээний үнэлгээ бүгд эерэг утгатай байна. Ач холбогдол болон бодит байдлын түвшин хамгийн их зөрүүтэй үзүүлэлт нь “Гүйцэтгэлийн удирдлага ба хүний нөөц”-ийн талаарх ойлголт байв. Дүгнэлт: Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн менежментийн мэдлэгийн түвшин хангалтгүй, менежментийн сургалтын хэрэгцээ их байна. Менежментийн мэдлэгийн түвшин нь ажилласан жил ахих тусам дээшилж байна.
