С.Чимидцэрэн
Loading...
Товч нэр
С.Чимидцэрэн
Бүтэн нэр
Соодой Чимидцэрэн
Латин нэр
Soodoi Chimidtseren
Эрдмийн цол
Дэд профессор
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
Scopus Author ID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хулганын макрофаг төст эсэд IFN-Ɣ-аар өдөөгдөгсөн азотын дан ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох(2024-04-13) ;Ү.Сувд-Эрдэнэ ;С.Энхтуяа; ; Т.ӨлзийхүүҮндэслэл: CpG ODN 1826 нь синтетик аргаар гарган авсан цитозин фосфот гуанинаар баялаг богино, дан утаслаг ДНХ дараалал юм. Зарим судлаачдын судалгаагаар TLR9-н лиганд, CpG ODN нь IFN-Ɣ-аар өдөөгдөх транскрипцийн генүүдийг идэвхжүүлэх ба үүний нөлөөгөөр транскрипцийн нэгж болох iNOS уургийн өдөөлтөөр NO азотын дан исэл)-ийн гарцыг нэмэгдүүлсэн талаар судлагдсан байдаг. Зорилго: Raw 264.7 эсэд IFN-Ɣ-аар өдөөгдсөн азотын ислийн гарцад CpG ODN1826 нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг АШУҮИС-н Био-Анагаахын хүрээлэнгийн эсийн өсгөврийн лаборатори, БиоАнагаахын Сургуулийн Дархлаа судлал тэнхимийн Эмнэлзүйн эмгэг судлалын лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Туршилтын загвар болгон Raw 264.7 эсийг өсгөвөрлөн 96 well plate рүү нэг нүхэнд 100мкл эзлэхүүнтэй, 10000 эс байхаар тооцон хийж 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24 цаг инкубаци хийсэн. Туршилтын бүлгүүдэд 1. PBS (сөрөг хяналт) 2. IFN-Ɣ (эерэг хяналт) 3. IFN-Ɣ + ODN1826 тус тус орно. Эмчилгээг 37ºС; 5%-ийн СО2 инкубаторт 24, 48, 72 цагийн турш инкубаци хийж, эсийн өсгөврийн супернатантаас 50 мкл-ыг авч NO-ийн гарцыг Грейссийн аргаар тодорхойлов. Үр дүн: Туршилтад Raw 264.7 эсэд 24,48,72 цагуудад азотын ислийн гарц бүх бүлэгт дараалан нэмэгдсэн. 72 цагийн үр дүнг харьцуулан үзэхэд сөрөг хяналттай харьцуулахад бүх бүлэг статистикийн үнэн магадлалтай ялгаатайгаар азотын ислийн гарц ихэссэн байлаа. Харин эерэг хяналт болох IFN-Ɣ өдөөгдсөн бүлэгтэй харьцуулахад ODN1826 нь азотын ислийн гарцыг эрчимжүүлсэн (p<0.001). Дүгнэлт: ODN1826 CpG нь азотын ислийн гарцыг нэмэгдүүлж байгаа ба iNOS уургийг нийлэгжлийг ихэсгэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Нийлмэл ургамлын хандны IL-6 болон TNF-α цитокиний гарцад үзүүлэх нөлөөг тодорхойлсон дүн(2026-09-15) ;Г.Энхчимэг ;Н.Аззаяа ;С.Хашчулуун; Б.ХалиунсарнайҮндэслэл: Үрэвслийн зохицуулалт алдагдсанаар зүрх судас, бодисын солилцоо, хавдар, мэдрэлийн тогтолцооны архаг өвчний суурь нөхцөл бүрэлддэг. Уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс эмийн ургамлуудыг тогтолцооны үрэвслийг намдаах, эмчлэхэд ашиглаж ирсэн. Тухайлбал Ягаан мүгэз (Rhodiola rosea L), Дөрвөлсөн мүгэз (Rhodiola quidrifida Pall.Fisch) ургамлууд нь үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, антиоксидант, анти-ангиогеник нөлөөтэй байдаг. Дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Tuscz) Schischk) нь үрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд тулгуур хөдөлгөөний тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, эд эсийн сэргэлтийг сайжруулдаг нь нотлогдсон байна. Мөн Шинэсэрхүү бударгана (Salsola laricifolia) ургамал нь антиоксидант, биеийн дархлаа, тамир тэнхээг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй болох нь судлагдсан байна. Эдгээр ургамлууд үрэвслийн эсрэг, антиоксидант, хавдрын эсрэг нөлөө идэвхи судлагдсан боловч эдгээр ургамлуудыг нийлүүлсэн нийлмэл ханды үйлдлийг судалсан судалгааны ажил хомс байгаа нь бидний судлагааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Эмийн ургамлуудаас гарган авсан нийлмэл хандны зарим цитокины гарцад үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлах. Арга, аргачлал: Бид Монос Групп, Эм Судлалын Хүрээлэнгийн хими, технологийн секторт Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз, Шинэсэрхүү бударгана, Дэрэвгэр жиргэрүү ургамлын хуурай ханднаас нийлмэл ханд гарган авсан. Хулганын RAW264.7 макрофаг төст эсийг ЛПС-аар(Липополисахарид) (100 нг/мл) өдөөн үрэвслийн загвар үүсгэв. Эсийн амьдрах чадварыг ССК-8 аргаар, TNF-α болон IL-6 цитокины гарцыг ФХЭБУ (Фермент холбоот эсрэг биеийн урвал) аргаар тодорхойлов. Статистик боловсруулалтыг ANOVA шинжилгээгээр гүйцэтгэв. Үр дүн: Бидний In vitro судалгааны үр дүнд нийлмэл ургамлын хандны эсэд хортой нөлөө үзүүлээгүй. Липополисахаридаар өдөөгдсөн RAW264.7 макрофаг эсэд үрэвслийн цитокин болох TNFα (p<0.01) болон IL-6 (p<0.001)-ийн гарцыг эмийн ургамлын нийлмэл ханд нь концентраци ихсэх тусам статистик ач холбогдолтойгоор хүчтэй дарангуйлж байна. Дүгнэлт: 1. Дэрэвгэр жиргэрүү, Ягаан мүгэз, Дөрвөлсөн мүгэз болон Шинэсэрхүү бударгана эмийн ургамал нь 50400мкг/мл хүртэл тундаа эсийн орчинд хортой нөлөөгүй нь тогтоогдсон. 2. Липополисахаридаар өдөөгдсөн RAW264.7 макрофаг эсэд үрэвслийн цитокин болох TNF-α (p<0.01) болон IL-6 (p<0.001)-ийн гарцыг эмийн ургамлын нийлмэл ханд нь концентраци ихсэх тусам илүү статистик ач холбогдолтойгоор хүчтэй дарангуйлж байна.
