Baatar, Otgonzaya
Loading...
Товч нэр
Baatar, Otgonzaya
Бүтэн нэр
Baatar Otgonzaya
Латин нэр
Baatar Otgonzaya
Албан тушаал
Судлаач
Now showing 1 - 1 of 1
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Баян-Өлгий аймгийн зарим сумдын нохойн популяци дахь гельминтофауныг судалсан дүн(2026-05-22); ;М.Цэрэнлхам ;С.Ганзориг ;Б.ЧинчулуунШ.ОюунтуяаҮндэслэл: Сystic echinococcosis (CE) буюу бэтэг нь нохойноос хүнд халдварладаг зооноз юм. Төв Азийн 270 сая хүн СЕ-ийн эрсдэлтэй бүсэд амьдардаг. Зоонозын халдвар үүсгэгчид нь хүн, мал, нохойн шилжилт хөдөлгөөн болон худалдаа, хил дамнасан харилцаатай холбоотойгоор улс орнуудын хооронд тархдэг тул урьдчилан сэргийлэх шаардлагатай. Зорилго: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяци дахь гельминтофауныг судлан, зоонозын халдваруудыг илрүүлэх. Арга, аргачлал: Баян-Өлгий аймгийн ОХУ болон БНХАУ-тай хиллэн оршиж буй 7 сумыг зорилтот түүврийн аргаар сонгож, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хэвлийн хөндийн хэт авиа шинжилгээнд хамрагдсан 300 иргэдийн гэрийн нохойг нь туулгах зөвшөөрөл авч, гельминтоксыг 5мг/ кг-аар өгч, 95 нохойны туулгалтын дараах баасны дээжийг цуглуулж, гельминтүүдийн өндөг илрүүлж, гельминтофауныг судлав. Тaeniidae-ийн өндөгтэй дээжээс ДНХ ялгахдаа ДНХ ялгах цомог (Qiagen kit, Stool DNA kit, Germany) ашиглан, митохондрийн cox1 генийг F/COI, R/COI праймер ашиглан ПГУ-аар олшруулж, халдварлалтын түвшинг тодорхойлов. Үр дүн: Баян-Өлгий аймгийн нохойн популяцийн гельминтофауныг Taeniidae-ийн овог болон Ascaris төрөлд багтах гельминтүүдээс гадна Toxocara саnis, Trichurus vulpis, Macracanthorhynchus catulinus, Oncicola canis, Strongyloides canis, Alaria саnis зүйлийн гельминтүүд бүрдүүлж байна. Нохдын 10.5% Taeniidae, 4.2% T. canis, 3.2% S. canis, 2.1% A. canis, 2.1% Ascaris, 2.1% T. vulpis, 3.2% O. canis, 5.2% M. catulinus-аар халдварласан бөгөөд эдгээр зүйлүүдээс Т. саnis, T.vulpis, A. саnis болон Taeniidae-ийн овгийн гельминтүүд нь нохойноос хүнд халдварладаг зооноз өвчин үүсгэгчид юм. Taeniidae-ийн өндөг илэрсэн 10 дээжнээс ДНХ ялган, СО I праймер ашиглан cox I генийг олшруулахад 9 (90%)-д 880 хос суурь бүхий зурвас илэрч, халдварлалттай болох нь батлагдав. Дүгнэлт: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяцийн гельминтофауныг 1 овог, 1 төрөл, 6 зүйлийн гельминт бүрдүүлж байна. Баян-Өлгий аймгийн зарим сумын нохдын 9.0% Taeniidae-ийн халдвартай байна.
