Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 4 of 4
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Баян-Өлгий аймгийн зарим сумдын нохойн популяци дахь гельминтофауныг судалсан дүн
    (2026-05-22) ;
    М.Цэрэнлхам
    ;
    С.Ганзориг
    ;
    Б.Чинчулуун
    ;
    Ш.Оюунтуяа
    Үндэслэл: Сystic echinococcosis (CE) буюу бэтэг нь нохойноос хүнд халдварладаг зооноз юм. Төв Азийн 270 сая хүн СЕ-ийн эрсдэлтэй бүсэд амьдардаг. Зоонозын халдвар үүсгэгчид нь хүн, мал, нохойн шилжилт хөдөлгөөн болон худалдаа, хил дамнасан харилцаатай холбоотойгоор улс орнуудын хооронд тархдэг тул урьдчилан сэргийлэх шаардлагатай. Зорилго: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяци дахь гельминтофауныг судлан, зоонозын халдваруудыг илрүүлэх. Арга, аргачлал: Баян-Өлгий аймгийн ОХУ болон БНХАУ-тай хиллэн оршиж буй 7 сумыг зорилтот түүврийн аргаар сонгож, бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх хэвлийн хөндийн хэт авиа шинжилгээнд хамрагдсан 300 иргэдийн гэрийн нохойг нь туулгах зөвшөөрөл авч, гельминтоксыг 5мг/ кг-аар өгч, 95 нохойны туулгалтын дараах баасны дээжийг цуглуулж, гельминтүүдийн өндөг илрүүлж, гельминтофауныг судлав. Тaeniidae-ийн өндөгтэй дээжээс ДНХ ялгахдаа ДНХ ялгах цомог (Qiagen kit, Stool DNA kit, Germany) ашиглан, митохондрийн cox1 генийг F/COI, R/COI праймер ашиглан ПГУ-аар олшруулж, халдварлалтын түвшинг тодорхойлов. Үр дүн: Баян-Өлгий аймгийн нохойн популяцийн гельминтофауныг Taeniidae-ийн овог болон Ascaris төрөлд багтах гельминтүүдээс гадна Toxocara саnis, Trichurus vulpis, Macracanthorhynchus catulinus, Oncicola canis, Strongyloides canis, Alaria саnis зүйлийн гельминтүүд бүрдүүлж байна. Нохдын 10.5% Taeniidae, 4.2% T. canis, 3.2% S. canis, 2.1% A. canis, 2.1% Ascaris, 2.1% T. vulpis, 3.2% O. canis, 5.2% M. catulinus-аар халдварласан бөгөөд эдгээр зүйлүүдээс Т. саnis, T.vulpis, A. саnis болон Taeniidae-ийн овгийн гельминтүүд нь нохойноос хүнд халдварладаг зооноз өвчин үүсгэгчид юм. Taeniidae-ийн өндөг илэрсэн 10 дээжнээс ДНХ ялган, СО I праймер ашиглан cox I генийг олшруулахад 9 (90%)-д 880 хос суурь бүхий зурвас илэрч, халдварлалттай болох нь батлагдав. Дүгнэлт: Баян-Өлгий аймгийн зарим сумын нохойн популяцийн гельминтофауныг 1 овог, 1 төрөл, 6 зүйлийн гельминт бүрдүүлж байна. Баян-Өлгий аймгийн зарим сумын нохдын 9.0% Taeniidae-ийн халдвартай байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Сүхбаатар аймгийн зарим сумын нохойн популяци дахь Taeniidae-ийн халдварлалт, эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн
    (2026-05-22)
    М.Цэрэнлхам
    ;
    ;
    С.Ганзориг
    ;
    Б.Чинчулуун
    ;
    Ш.Оюунтуяа
    Үндэслэл: Taeniidae (Ludwig, 1886) нь Cestoda ангийн томоохон овог юм. Энэхүү овогт багтах зоонозын өвчин үүсгэгч Taenia, Echinococcus нь хөгжиж буй орнуудын нийгэм-эдийн засгийн байдлыг ихээхэн хүндрүүлдэг. Зорилго: Сүхбаатар аймгийн зарим сумын нохойн популяци дахь Taeniidae-ийн халдварлалтыг тодорхойлж, халдварлалтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Сүхбаатар аймгийн БНХАУ-тай хил залгаж орших 7 сумын ард иргэдийн тэжээж буй 135 гэрийн нохойг туулган, туулгалтын дараах баасны дээжээс Тaeniidae-ийн өндөг илрүүлэв. Тaeniidae-ийн өндөгтэй дээжээс ДНХ ялгахдаа QIAGEN компаний QIAamp Fast DNA Stool Mini Kit (GERMANY) ашиглав. cox I генийг F/COI, R/ COI праймер ашиглан, ПГУ-аар олшруулж, халдварлалтын батлав. Тaeniidae-ийн халдварлалтад нөлөөлж буй эрдэлт хүчин зүйлсийг нэг ба олон хүчин зүйлсийн логистик регрессийн шинжилгээний аргаар судлав. Үр дүн: 135 нохдын баасны 35 (25.9%)-д Taeniidae-ийн өндөг илрэв. 1 грамм дээж тутамд агуулагдах Taeniidae-ийн өндөгний дундаж тоо харилцан адилгүй байв. Taenidae-ийн өндөг илэрсэн 35 дээжээс ДНХ ялгаж, ПГУ-аар олшруулахад 30 (85.7%)-д 880 хос суурь бүхий зурвас илэрч халдварлалтыг батлав. Нохойн Taeniidae-ийн халдварлалт сум тус бүрээр статистик ач холбогдол бүхий ялгаа (p<0.001)-тай байна. Гэрийн нохдын Taeniidae–ийн халдварлалтад эздийн амьдарч буй орон байр (OR 12.18; 95% CI 1.51–97.89; p<0.019), нохойгоо уяхгүй (OR 8.08; 95% CI 2.19–29.73; p<0.002) байх, нохойгоо малын түүхий эд эрхтнээр хооллодог (OR 265,12; 95% CI 16.2–4561.7; p<0.0001) зэрэг амьдралын хэв маяг нь статистик ач холбогдол өндөртэй эрсдэлт хүчин зүйлс болж байна. Дүгнэлт: Сүхбаатар аймгийн зарим сумын нохдын 22.2% нь Taeniidae-ийн халдвартай байна. Иргэдийн амьдардаг орон байрны нөхцөл, нохойгоо уяхгүй байх, малын түүхий эд, эрхтнээр хооллодог дадал зэрэг нь нохойг Taeniidae-ийн халдварлалтад өртөх эрсдэлт хүчин зүйлс болж байна.
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Scopus© Citations 33
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Scopus© Citations 2