Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Тархины менингиом хавдрын зэргэлдээх тархины эдийн хаванг соронзон резонанст томографийн дүрслэлийн шинжүүд, хистологитой харьцуулан судалсан нь
    (2021-04-06) ;
    Д.Түвшинжаргал
    ;
    ; ;
    О.Энхээ
    Менингиом нь төв мэдрэлийн тогтолцооны тархины менингиотель эсээс үүсдэг глийн бус эсийн гаралтай, голлон тохиолддог анхдагч хоргүй хавдар юм. Менингиом нь бусад тархины анхагдагч хавдрууд, үсэрхийлсэн хавдруудын нэгэн адил хаван үүсгэдэг. Хавдрын зэргэлдээх тархины эдийн хаван бол нэмэлт эмнэлзүйн шинж өгөх, тархины дотоод даралтыг ихэсгэх, мэс засал хийлгэхэд хүндрэл үүсгэж, өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг. 2017-2020 оны хооронд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт тархины мэс засалд орж, Эмгэг Судлалын Үндэсний Төвд хистологийн шинжилгээгээр тархины менингиом оношилогдсон 42 тохиолдол дээр ретроспектив судалгааг хийсэн. Дүрслэлийн шинжүүд болох паренхимийн шахагдалт (p<0.0001, ХИДУ p=0.01), зах ирмэгийн байдал (p<0.0001, ХИДУ p=0.004), аалзавч давхрага арилах/ тархин дахь нэвчилт (p=0.02, ХИДУ p=0.02), тодосгогч бодисны дараах тодролын байдал (p=0.09, ХИДУ p=0.034) болон хистологи (p=0.008, ХИДУ p=0.26)-ыг хавантай харьцуулан судлахад статистик ач холбогдол бүхий ялгаа хамааралтай байсан.