С.Доржбат
Loading...
Товч нэр
С.Доржбат
Бүтэн нэр
Сосорбурам Доржбат
Латин нэр
Sosorburam Dorjbat
Албан тушаал
Тэнхимийн эрхлэгч
Эрдмийн цол
Дэд профессор
Харьяалал
ORCID
Scopus Author ID
3 results
Now showing 1 - 3 of 3
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Уламжлалт анагаах ухааны хүний төрөлх өвөрмөц чанар болон биохимийн зарим үзүүлэлт хоорондын хамаарал(2025-01-01) ;Шилийнцэцэг; ;Д.Цэнд-Аюуш ;Э.ДэлгэрэхзаяаУ.Номин-ЭрдэнэҮндэслэл: Уламжлалт анагаах ухааны онолын үүднээс хүний төрөлх өвөрмөц чанарын байдал нь физиологийн түвшинд харилцан нөлөөтэй гэж судлаачид үздэг. Биеийн өвөрмөц чанарын ялгааг судлах нь өвчний эрсдэлээс урьдчилан таамаглах, оношилгоо, эмчилгээний арга барилыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой. Иймээс уламжлалт анагаах ухааны хүний төрөлх өвөрмөц чанарын онцлогийг физиологийн зарим үзүүлэлтүүдтэй холбон тайлбарлах, хоорондын хамаарлыг тогтоох нь эмнэлзүйн ач холбогдолтой бөгөөд өвчний эрсдэлийг урьдчилан таамаглах, хувь хүнд чиглэсэн эмчилгээний арга барилыг боловсруулахад чухал ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Хүний биеийн төрөлх өвөрмөц чанар болон зарим биохимийн үзүүлэлт хоорондын хамаарлыг тогтоох. Арга, аргачлал: Хүний биеийн төрөлх өвөрмөц чанарыг цахим өгөгдөл ашиглан тодорхойлж, тэдгээрийн онцлогийг цусан дах шээсний хүчил, креатинин, мочевин ----------------------------ба сахрын үзүүлэлт хоорондын хамаарлыг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд нийт 102 оролцогчийг хамруулсан бөгөөд үүнээс өвөрчлөлийн хувьд Шар-Хий 28 (27.45%) хавсарсан байдал дийлэнх байсан бол Хий-Бадган 13 (12.75%) өвөрчлөл хамгийн бага байлаа. ХийШар хавсарсан өвөрмөц чанартай хүмүүсийн мочевин түвшин хамгийн өндөр 4.47ммоль/л, Бадган-Шар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 4.15 ммоль/л. Шар-Хий өвөрмөц чанартай хүмүүсийн шээсний хүчлийн түвшин хамгийн өндөр 316.15 цто1Ш, Бадган-Шар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 261.36 ито1Ш (/><0.001). Түүнчлэн Бадган-Хий өвөрмөц чанартай хүмүүсийн креатинин түвшин хамгийн өндөр 73.51мкмоль/л, Бадган-Шар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 63.97 мкмоль/л (/<0.001). Харин Хий-Бадган өвөрмөц чанартай хүмүүсийн сахрын түвшин хамгийн өндөр 4.59 ммоль/л, ХийШар өвөрмөц чанартай хүмүүсийнх хамгийн бага 4.21ммоль/л. Бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтүүд (ялангуяа креатинин) ба цусны сахрын түвшин хооронд хамааралтай байнв (г=0.67, /< 0.01). Шээсний хүчил, Креатинин өндөр байх тусам цусан дахь чихрийн түвшин өндөр байх хандлагатай байнв. Энэ нь өвөрмөц чанаруудын мочевин, шээсний хүчил, креатинины түвшингийн ялгааны бөөрний өвчин буюу чихрийн шижин өвчнийг урьдчилан таамаглахад ашиглагдаж болохыг илтгэж байнв. Дүгнэлт: Уламжлалт анагаах ухааны хувь хүний төрөлх өвөрмөц чанараас хамаарч бөөрний болон цусны чихрийн үзүүлэлтүүд харилцан ялгаатай, хамааралтай байгаа нь чихрийн шижин ба бөөрний өвчлөлийн байдлыг үнэлэх боломжтой. Хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тодорхойлох нь чихрийн шижин ба бөөрний өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулахад ач холбогдолтой хэмээн үзэж байна. Хувь хүн Өвөрмөц чанар Мочевин Креатинин Шээсний хүчил Сахар - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хугацаат цэргийн албан хаагчдын төрөлх өвөрмөц чанарыг бие бялдрын зарим үзүүлэлт, стрессийн түвшинтэй уялдуулан судалсан үр дүн(2024-05-13); ;Э.Дэлгэрэхзаяа ;Б.Батбаатар; Д.Цэнд-АюушҮндэслэл: Уламжлалт анагаах ухааны хий шар, бадганы онол нь хүний бие, хэл, сэтгэлийг нэгдмэл байдлаар тайлбарладаг бөгөөд бие махбод эрүүл орших, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөх, өвчнийг оношлох, эмчлэх аргыг онол арга зүйн хүрээнд цогц байдлаар авч үзэх үндэслэл болдог1. Өөрөөр хэлбэл хувь хүний эрүүл мэндийн системийг тогтолцоогоор авч үзэх, хүн бүрд нийцүүлэн оношилгоо эмчилгээний цогц нэгдмэл байдлыг хангахаар ажиллаж байгаа юм3. Монгол улсын тогтвортой хөгжил-2030 бодлогод Монгол хүний дундаж наслалтыг уртасгах төрийн бодлогын хүрээнд ялангуяа Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх үндэсний бодлогын хүрээнд бид харьцангуй эрүүл цэргийн насны эрэгтэйчүүдийн дунд хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тодорхойлох нь цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хугацаат цэргийн албан хаагчдын төрөлх өвөрмөц чанарыг сэтгэл зүйн онцлогтой харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Зэвсэгт хүчний дугаар ангийг түшиглэн нэг агшингийн болон эмнэлзүйн ажиглалтын загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тоон мэдээллийг боловсруулахдаа Microsoft Excel, ЅРЅЅ26.0 (IBM software, Inc. USA) программуудыг ашиглан, дундаж утга, стандарт хазайлт, стандарт үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлон, хамаарлыг Пирсоны корреляцийн аргаар тооцоолов. Үр дүн: Судалгаанд нийт 107 хугацаат цэргийн албан хаагч (ХЦАХ) хамрагдаж хасах шалгуураар 20 ХЦАХ хасагдаж нийт 87 хүн оролцсон. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас нь 19±1.18 жил байлаа. ХЦАХ-ын 17 (19.5%) хий давамгай шар хавсарсан, 8 (9.2%) хий давамгай бадган хавсарсан, 5 (5.7%) бадган давамгай хий хавсарсан, 7 (8.0%) бадган давамгай шар хавсарсан, 27 (31.0%) шар давамгай хий хавсарсан, 22 (25.3%) шар давамгай бадган хавсарсан өвөрчлөлтэй тодорхойлогдсон ба 1 (1.1%) хүн хурмал өвөрчлөлтэй тодорхойлов. Хамрагсдын стрессийн түвшин бага зэргийн стресстэй (0)-2 (2.29%), дундаас доогуур (1)-13 (14.94%), дундаас дээгүүр (2)-16 (18.39%), өндөр (3)-54 (62.06%), маш өндөр (4)-2 (2.29%) байсан ба шар давамгай хий хавсарсан өвөрчлөлтэй ХЦАХ-ын стрессийн түвшин өндөр байна. Дүгнэлт: 1. Дэвшилтэт технологийг практикт нэвтрүүлэх суурь баримжаа үзүүлэлт болох хугацаат цэргийн алба хаагчдын төрлөх өвөрмөц чанар нь хий шар, шар хий давамгай илэрсэн (31%), сэтгэл зүйн онцлогийн үзүүлэлтэд шар хий хавсарсан өвөрчлөл дийлэнх хувийг эзэлж байна. (88.2%) 2. Хий шар хавсарсан өвөрчлөлтэй хамрагдагсдын хөлийн булчин, гарын атгалтын хүч тус тус урвуу хамааралтай, шар бадган хавсарсан махбодтой хамрагдагсад статистик үнэн магадтай байна. (P=0.00) - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Хүүхдийн суулгалтыг Индра-4 эмээр эмчилсэн эмнэлзүйн судалгааны үр дүн(2026-09-15) ;Өнөр (Wunier) ;Б.Халиун ;Д.Цэнд-Аюуш; Намираа (Dongmei)Үндэслэл: Хүүхдийн суулгалт нь хүүхдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн нэг бөгөөд дэлхийн хэмжээнд хүүхдийн нас баралтын хоёрт, хүүхдийн дунд зонхилон тохиолддог өвчний гуравдугаарт ордог. Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн суулгалтыг биеийн гурван гэмийн тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй гэж үздэг. Тус өвчний үед халууныг арилгаж, суулгалтыг зогсоох эмчилгээний үйлдэлтэй Индра-4 танг голлон хэрэглэдэг бөгөөд тус уламжлалт эмийн фармакологийн судалгаа хийгдсэн боловч эмнэлзүйн хүрээнд судалгаа хомс байна. Зорилго: Хүүхдийн суулгалтыг эмчлэхэд Индра-4 эмийн эмнэлзүйн нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны арга, санамсаргүй хуваарилалттай, хяналтат (идэвхтэй), нууцлалгүй, нэг төвд хийгдэх эмнэл зүйн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Эмнэлзүйн судалгааг итгэх магадлал Р=0.90ээс их, D=10%-ийн алдааны хуваарьтай байхаар нийт 150 хүүхдийг судалгаандаа хамруулж санамсаргүй хуваарилалтаар 2 бүлэгт 1:1 харьцаатайгаар хуваарилсан. Бид эмчилгээний бүлэгт Индра-4 танг 2-5 насны хүүхдэд 1.5 гр, 6-9 насны хүүхдэд 2 гр тунгаар өдөрт 2 удаа, харьцуулах бүлэгт Монтмориллонит нунтаг эмийг 2 гр тунгаар өдөрт 3 удаа уулгасан. Эмчилгээг бүлэг тус бүрд 7 хоног хийж, эмчилгээний өмнө, эмчилгээний 3, 5 дахь хоног болон эмчилгээний дараа эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг оноогоор үнэлж харьцуулан судалсан. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн. (2026.01.23 №2026/1-01). Үр дүн: Хоёр бүлгийн нас, хүйсийн бүтэц болон эмчилгээний өмнөх шинж тэмдгийн нийт онооны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (р>0.05) бөгөөд бүлгүүдийг харьцуулах боломжтой байв. Эмчилгээний 3, 5 дахь өдөр болон эмчилгээ дараа Индра-4 бүлгийн шинж тэмдгийн нийт оноо харьцуулах бүлгээс статистикийн ач холбогдол бүхий бага байв (р<0.001). Эмчилгээний үр дүнтэй байдал Индра-4 бүлэгт 92.0%, харьцуулах бүлэгт 78.7% байсан бөгөөд статистикийн ач холбогдолтой бүхий их байв (χ²=4.315, р=0.038). Шинж тэмдгийн онооны бууралтын хувь Индра-4 бүлэгт 90.97±4.14%, харьцуулах бүлэгт 61.32±5.24% байсан (t=28.072, р<0.001). Эдгээр үр дүн нь Индра-4 танг хүүхдийн суулгалтын шинж тэмдгийг бууруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад илүү үр дүнтэй байж болохыг харууллаа.-найруулга засах. Дүгнэлт: Индра-4 бүлэгт хүүхдийн суулгалтын үндсэн болон дагалдах шинж тэмдгүүдийн сайжрал, эмчилгээний нийт үр дүн, эдгэрэлтийн хувь нь харьцуулах бүлэгтэй харьцуулахад статистикийн хувьд ач холбогдол бүхий их байв. Энэ нь Индра-4 тан хүүхдийн суулгалтын эмчилгээний үр нөлөөг сайжруулах боломжтойг харуулж байна.
