Ж.Үржинлхам
Loading...
Товч нэр
Ж.Үржинлхам
Бүтэн нэр
Жагдагсүрэн Үржинлхам
Латин нэр
Jagdagsuren Urjinlkham
Албан тушаал
Гэрээт багш
Боловсролын зэрэг
Доктор (Ph.D)
Харьяалал
ORCID
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Амны хорт хавдраар өвчлөгсдийн хавдрын байрлалын тархалтын түвшинг хавдрын TNM үе шаттай холбон судалсан дүн(2023-02-16) ;Д.Оюунцэцэг ;А.МөнхдөлҮндэслэл: Толгой хүзүүний хорт хавдарт ам, ам-залгиур, төвөнх, гипофаринкс, хамар-залгиур хэсгийн хорт хавдрууд багтдаг бөгөөд жил бүр 550000 орчим тохиолдол бүртгэгдэж, энэхүү хавдраар 304000 орчим хүн нас барж байгааг судлаачид тэмдэглэсэн байна.1 Өвчний олон улсын ангилалаар амны хорт хавдарт (C00-C06) уруул, хэлний урд 1/3ийн хавдрууд, дээд болон доод түүшин, буйл, амны ёроол, араа шүдний арын гурвалжин, завжны хавдрууд багтдаг байна.2,3,4 Зорилго: Амны хорт хавдраар өвчлөгсдийн хавдрын байрлалын тархалтын түвшин, үе шатыг холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ХСҮТийн ТХМЗ, Туяа, Хими, Хөнгөвчлөх эмчилгээний тасагт 2009 оны 1 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд эмгэг судлалын шинжилгээгээр амны хорт хавдар болох нь батлагдсан 173 өвчтөний түүхэнд кохорт ретроспектив аргаар судалгаа явуулсан. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг STATA-15 программ ашиглан боловсруулав. Статистикийн магадлалыг бүлгүүдийн хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байгаа эсэхийг хи-квадрат тестийн аргыг ашиглан p<0.05 үед статистик ач холбогдол бүхий утгатай гэж үзэлээ. Бид АШУҮИС-ийн Судалгааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2021 оны 06 дугаар сарын хурлаар энэхүү судалгааг хийж гүйцэтгэх ёс зүйн зөвшөөрлийг авсан. (Протокол № 2021/3-07) Үр дүн: Судалгаанд хамрагдагсдад 45.7% (79) нь хэлний, 13.3% (23) нь уруулын, 9.2% (16) нь зөөлөн тагнайн болон амны ёроолын, 8.7% (15) нь түүшингийн, 5.8% (10) нь завжны, 5.2% (9) хатуу тагнайн, 2.9% (5) нь агт арааны арын зайн хавдрууд үүссэн байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд эмэгтэйчүүдийн 34.3% нь I, II үе шатанд оношлогдож байхад эрэгтэйчүүдийн 87.2% нь III, IV шатанд оношлогдсон нь хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. (P=0.003) Дүгнэлт: 1. Амны хорт хавдруудаас хэлний хавдар (45.7%) хамгийн түгээмэл тохиолдож байгаа нь архи, тамхины зохисгүй хэрэглээ болон цооролтой шүдний хурц ирмэг, хиймэл шүдний холголт зэргээс шалтгаалж байна гэж үзэж байна. 2. Хатуу тагнайн хавдраас бусад байрлалтай хавдрууд нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь хүн амын хорт хавдрын талаарх мэдлэг хангалтгүй, хавдрын болон эрүү-нүүрний мэс заслын эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэгтэй холбоотой гэж үзэж байна. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Factors associated with recurrence in patients with oral cancer in Mongolia(Springer Science and Business Media LLC, 2024-03); ;Altannamar, Munkhdul; INTRODUCTION: In Mongolia, there has been limited research on the posttreatment survival rate, recurrence, and occurrence of oral cancer. The goal of this study is to investigate the risk factors that contribute to the recurrence of oral cancer to increase survival rates, facilitate early detection, and improve treatment accuracy. METHOD: A retrospective cohort method was used, with medical records from 173 patients diagnosed with squamous cell carcinoma of the mouth at the National Cancer Center of Mongolia's Department of Head and Neck Surgery, Radio, and Chemotherapy between 2012 and 2017. The Mongolian National University of Medical Sciences' Research Ethics Committee approved the project. RESULTS: The findings revealed that 109 cases (63.0%) were men and 64 (37.0%) were females, with a large proportion of patients (28.3%) falling between the ages of 61 and 70. Men had a 3.8 times higher risk of cancer recurrence than women (OR = 3.79, CI = 1.24-11.57). Furthermore, lymph node metastases and treatment were linked to oral cancer recurrence. CONCLUSION: This study offers light on the factors that influence the recurrence of oral cancer, giving useful insights for improving patient outcomes through early detection and proper treatment.Scopus© Citations 3
