Nisekhkhuu, Algirmaa
Loading...
Товч нэр
Nisekhkhuu, Algirmaa
Бүтэн нэр
Nisekhkhuu Algirmaa
Латин нэр
Nisekhkhuu Algirmaa
Албан тушаал
Судлаач
2 results
Now showing 1 - 2 of 2
- Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Өндгөвч уйланхайжих хамшинжтэй эмэгтэйчүүдийн оношилгоонд Анти-Мюллерийн дааврын ач холбогдлыг үнэлэх нь(2021-03-13); ;О.Амаржаргал ;Г.Баттулга ;Б.БолорчимэгД.МөнхцэцэгҮндэслэл: Өндгөвч уйланхайжих хамшинж (ӨУХШ) нь дэлхий дахинд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд (НҮНЭ)-ийн дунд оношлогдох шалгуураас хамаараад 4-18% тохиолддог нөхөн үржихүй, дотоод шүүрлийн эмгэг юм1. Зорилго: Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ-ийн тохиолдлыг илрүүлэн, АМH-ын оношилгооны ач холбогдлыг тодорхойлох. Зорилт: 1. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ-ийн тохиолдлыг тодорхойлох. 2. ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийн оношилгоонд АМH-ын ач холбогдлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг Эх, хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг (ЭБЭЭ)-ийн Үргүйдэл, Нөхөн Үржихүйн Төв (ҮНҮТ)-өөр 2018 оны 12 сараас 2019 оны 12 сарын хооронд үйлчлүүлсэн нийт 1334 үргүйдэлтэй эмэгтэйд Роттердамын шалгуураар ӨУХШ оношлогдсон 116 тохиолдлоос мэдээлэл дутуу 2 тохиолдлыг хасч 114 тохиолдлыг дагаж судаллаа. Судалгааг явуулахдаа АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээний ёс зүйн хороо болон ЭХЭМҮТийн өсзүйн салбар хорооноос зөвшөөрөл тус тус авсан болно. Үр дүн: Судалгааны хугацаанд 1334 үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дунд ӨУХШ 8.7% (116) илэрсэн. ӨУХШ-тэй, үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн насыг бүлэглэн авч үзэхэд 25-29 насныхан 43.9%, 30-34 нь 30.7%, нь, 20-24 17.5% байсан бол 35-39 насныхан 7.9%-ийг эзэлж байна. Дүгнэлт: 1. Үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 8.7%-д нь ӨУХШ тодорхойлогдлоо. Энэ нь бусад улс орны тархалттай ойролцоо түвшинд байна. 2. Роттердамын шалгуур бол ӨУХШ-ийн оношилгооны суурь болох бөгөөд харин АМH нь эдгээр шалгуур үзүүлэлт дээр нэмэлт мэдээлэл бүхий тоон биомаркер болж чадаж байгааг бидний судалгааны үр дүн харууллаа. Гэвч энэ үр дүнг батлахын тулд илүү өргөн цар хүрээтэй судалгааны ажлыг хийх шаардлагатай юм. - Some of the metrics are blocked by yourconsent settings
Item type:Publication, Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийг in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдтэй холбон судалсан үр дүн(2024-11-07) ;Р.Нямсувд; ;Б.Болорчимэг; Үндэслэл: Үргүйдэл нь дэлхий даяар хурдацтай тархаж нийт хүн амын дунд 17.5%, үр шилжүүлэн суулгалтаар төрсөн нийт хүүхдүүдийн тоо 12 саяд хүрээд байгааг судлаачид онцолсон байна. Үргүйдэл нь хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд болон гэр бүлийн тогтвортой байдал, нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн хувьд сөрөг үр дагавартай асуудал юм. Анагаах ухааны дэвшилтэд арга болох in vitro fertilization (IVF) буюу лабораторийн нөхцөлд үр тогтоох аргаар олон мянган үргүйдэлтэй хосууд хүүхэдтэй болсоор байна. ЭХЭМҮТ-ийн үргүйдэл, нөхөн үржихүйн төвөөр үйлчлүүлж буй үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх нь 35 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд байдаг бөгөөд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйн нас болон биеийн жингийн индекс хэрхэн нөлөөлөхийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийн үзүүлэлтүүдийг үр хөврөлийн чанартай холбон судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024/3-03 тоот шийдвэрээр судалгааны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан. ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийг түшиглэн, үр шилжүүлэн суулгах эмчилгээний заалттай 202 эмэгтэйчүүдийн өндгөвчөөс соруулсан өндгөн эсүүдийг in vitro орчинд өсгөвөрлөн, нийт 1168 өндгөн эсээс, үр тогтсон 839 үр хөврөлийг хамруулав. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан, статистик ялгааг р<0.05 утгатай байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцон хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дундаж нас 35.1±4.6 жил, биеийн жингийн индекс нь дунджаар 24.9±3.2 кг/м2 байв. Оролцогчдын 30% (61) нь анхдагч үргүйдэлтэй, 70% (141) нь хоёрдогч үргүйдэлтэй байлаа. Өндгөн эсийн боловсролтын түвшин эмэгтэйчүүдийн насны бүх бүлэгт ялгаатай байдал ажиглагдаж (p<0.01) байв. Түүнчлэн эмэгтэйн нас ахих тусам бүрэн боловсорсон өндгөн эс (MII) болон боловсорч буй өндгөн эс (MI)-ийн тоо шууд хамааралтай буурч (p<0.001, p<0.013) байв. Харин боловсорч гүйцээгүй өндгөн эс (GV)-ийн тоо 30-34 насанд харьцангуй бага хувийг эзэлж (p>0.827) байлаа. Эмэгтэйчүүдийн биеийн жингийн индекс нь өндгөн эс, үр тогтолт болон үр хөврөлийн A, B, C зэрэглэлд илэрхий нөлөөлгүй боловч D зэрэглэлийн үр хөврөлийн чанарын үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий (p<0.028) нэмэгдүүлж байгаа зүй тогтол ажиглагдлаа. Дүгнэлт: Эмэгтэйн нас ахих нь соруулсан өндгөн эсийн тоо болон in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдийг бууруулж байна. Биеийн жингийн индекс нэмэгдэх нь чанар муу буюу D зэрэглэлийн үр хөврөл үүсэхэд нөлөөлж байна.
