Даваа–Баасан 08:30–20:00 · Бямба 09:00–16:00
Now showing 1 - 1 of 1
  • Some of the metrics are blocked by your 
    Item type:Publication,
    Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийг in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдтэй холбон судалсан үр дүн
    (2024-11-07)
    Р.Нямсувд
    ;
    ;
    Б.Болорчимэг
    ;
    ;
    Үндэслэл: Үргүйдэл нь дэлхий даяар хурдацтай тархаж нийт хүн амын дунд 17.5%, үр шилжүүлэн суулгалтаар төрсөн нийт хүүхдүүдийн тоо 12 саяд хүрээд байгааг судлаачид онцолсон байна. Үргүйдэл нь хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд болон гэр бүлийн тогтвортой байдал, нийгэм эдийн засаг, сэтгэл зүйн хувьд сөрөг үр дагавартай асуудал юм. Анагаах ухааны дэвшилтэд арга болох in vitro fertilization (IVF) буюу лабораторийн нөхцөлд үр тогтоох аргаар олон мянган үргүйдэлтэй хосууд хүүхэдтэй болсоор байна. ЭХЭМҮТ-ийн үргүйдэл, нөхөн үржихүйн төвөөр үйлчлүүлж буй үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн дийлэнх нь 35 ба түүнээс дээш настай эмэгтэйчүүд байдаг бөгөөд үр шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйн нас болон биеийн жингийн индекс хэрхэн нөлөөлөхийг судлах нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Эмэгтэйн нас болон биеийн жингийн индексийн үзүүлэлтүүдийг үр хөврөлийн чанартай холбон судлах Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024/3-03 тоот шийдвэрээр судалгааны ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан. ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл нөхөн үржихүйн төв (ҮНҮТ)-ийг түшиглэн, үр шилжүүлэн суулгах эмчилгээний заалттай 202 эмэгтэйчүүдийн өндгөвчөөс соруулсан өндгөн эсүүдийг in vitro орчинд өсгөвөрлөн, нийт 1168 өндгөн эсээс, үр тогтсон 839 үр хөврөлийг хамруулав. Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS-26.0 программ ашиглан, статистик ялгааг р<0.05 утгатай байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцон хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дундаж нас 35.1±4.6 жил, биеийн жингийн индекс нь дунджаар 24.9±3.2 кг/м2 байв. Оролцогчдын 30% (61) нь анхдагч үргүйдэлтэй, 70% (141) нь хоёрдогч үргүйдэлтэй байлаа. Өндгөн эсийн боловсролтын түвшин эмэгтэйчүүдийн насны бүх бүлэгт ялгаатай байдал ажиглагдаж (p<0.01) байв. Түүнчлэн эмэгтэйн нас ахих тусам бүрэн боловсорсон өндгөн эс (MII) болон боловсорч буй өндгөн эс (MI)-ийн тоо шууд хамааралтай буурч (p<0.001, p<0.013) байв. Харин боловсорч гүйцээгүй өндгөн эс (GV)-ийн тоо 30-34 насанд харьцангуй бага хувийг эзэлж (p>0.827) байлаа. Эмэгтэйчүүдийн биеийн жингийн индекс нь өндгөн эс, үр тогтолт болон үр хөврөлийн A, B, C зэрэглэлд илэрхий нөлөөлгүй боловч D зэрэглэлийн үр хөврөлийн чанарын үзүүлэлтүүдэд статистик ач холбогдол бүхий (p<0.028) нэмэгдүүлж байгаа зүй тогтол ажиглагдлаа. Дүгнэлт: Эмэгтэйн нас ахих нь соруулсан өндгөн эсийн тоо болон in vitro орчинд өсгөвөрлөсөн үр хөврөлийн зарим үзүүлэлтүүдийг бууруулж байна. Биеийн жингийн индекс нэмэгдэх нь чанар муу буюу D зэрэглэлийн үр хөврөл үүсэхэд нөлөөлж байна.